Ерөнхийлөгч Тэргүүн шадар сайдтай болох санал тавьжээ

2020-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д Засгийн газрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо нэртэй ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Монгол Улсын Шадар сайдын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн газрыг Соёлын сайдын, Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ерөнхийлөгчөөс зөвшилцөх саналд Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яам болгох, Эрчим хүчний яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг нэгтгэж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болгох, хөгжлийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд Шинээр нэмэх, түүнчлэн Засгийн газрын зарим агентлагийн нэрийг өөрчлөх зэрэг санал ирүүлсэн байна.Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий дахинд тархсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдахгүй, шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын бүтэц, бүрэпдэхүүнд зарчмын томоохон өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

comment1
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei uchir uul uurhai eswel zam teewer tal bvren hvrch ajillaj chadna gej vzdeg. Vildwer hudaldaanii yamand baihdaa uul uurhain tomoohon huuliudiig gargaj baisan. Ene hvniig saidaar tawih ni zvitei.
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

3 цаг 45 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

4 цаг 4 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

5 цаг 13 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

7 цаг 46 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

11 цаг 49 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

13 цаг 43 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

13 цаг 53 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

14 цаг 18 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

14 цаг 28 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

14 цаг 33 мин