М.Тулгат: АН дүнгээ тавиуллаа, одоо шинэчлэнэ

2020-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын нэр бүхий гишүүд АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо байгуулан намынхаа дарга, дэд дарга нарыг үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа мэдэгдэл хийлээ.  Тус намын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй бол намын дарга, дэд дарга нар хариуцлага хүлээн таван хоногийн дотор огцорно гэж заасан байдаг аж. 

Намын удирдлагуудад хүргүүлж буй шаардлагын талаар АН-ын гишүүн Б.Ган-Эрдэнэ "УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг дэмжиж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй явдал боллоо. Ардчилсан намын гишүүд энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ.  Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулсан.  Түр хороо нь АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 2020 оны зургаадугаар сарын 24-ний орой огцорсныг ажлын тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах, 
Намын үндсэн бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах, АН-ын дүрмийг хэрэгжүүлэх, дотоод ардчиллыг хангуулахтай холбоотой ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх юм. 

АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: "УИХ-ын сонгуулийн дүнгээр АН шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа. Ард түмэн МАН-д сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас сонгуулийн дүн ийм гарсан. Тиймээс АН-ыг эрс шинэчлэх шаардлагатай байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
жаахан ч гэсэн жудагтай байж эрүүгийн хэрэгтэнүүдээсээ салахгүй бол энэ нам өөдлөхгүй
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

7 цаг 23 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

7 цаг 47 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

8 цаг 5 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

8 цаг 11 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

8 цаг 23 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

12 цаг 14 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

13 цаг 16 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

13 цаг 36 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

18 цаг 12 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

18 цаг 22 мин