УИД-ийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулна

2020-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИД-т гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр /06.10/ устгалд оруулахаар болжээ.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр хувьцаат компанийн барилгад энэ сарын 7-нд гал гарч, зургадугаар давхар нь бүрэн шатаж, түймрийн утаа бүх давхрыг хамарсан юм. Иймээс мэргэжлийн байгууллагууд тус газарт ажиллаж, галын шалтгааныг тодорхойлж, үүссэн нөхцөлтэй уялдсан арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм.

Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгож, хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн бараа, эм эмийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг үнэлж, хүний амь нас, эрүүл мэндэд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын утаанд өртсөн хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр устгалд оруулах юм байна. Хэр хэмжээний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргааш нэгдсэн журмаа өгөх юм байна.

Түүнчлэн өнгөрсөн жилийн зургадугаар сард “E-mart”-д гал гарч,  хөө тортог болсон, сав баглаа боодол нь гэмтсэн зэрэг шаардлага хангаагүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

31 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

46 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

53 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

1 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

5 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

5 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

5 цаг 40 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

7 цаг 1 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

7 цаг 26 мин