Шүүх байгууллагын шударга бус үйлдэлтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдэв

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.ОТГОНЖАРГАЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр  11:30 цагаас МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийж, Хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх, авилгал хээх хахуульд идэгдсэн шүүгчдийн шударга бус шийдвэрүүд, илрээгүй нуун дарагдуулж буй хэргүүд, жирийн иргэд хууль хүчний байгууллагын хохирогч болсоор байх уу?. Монголчууд бид олон жил дуугуй, хүлцэнгүй байсаар залхаж байна.  Одоо “Монгол түмний нэгдэл хөдөлгөөн”-өөс дуу хоолойгоо хүргэж, шүүхийн шударга бус үйлдэлүүд, хохирч хэлмэгдсэн ард иргэдийн өмнөөс, сунжирч нуун дарагдсан, хэрэгсэхгүй болгосон томчуудын хэргийн эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Шүүхийн ерөнхий зөвлөл,  МУ-ын Ерөнхийлөгчийн Шүүхийн мэргэшлийн хороонд бид энэ тухай шаардлага хүргүүлнэ. Мөн хонгилын шүүгчдэд мэдэгдэл хүргүүлж анхааруулж байна гэв. Хуралд оролцогчид “Өнгөрсөн хугацаанд АТГ болон прокурорын байгууллагад бүртгэлтэй байгаа, олон нийтэд ил байгаа  хэргүүдэд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч мөрдөн байцаах үйл ажиллагаанд шилжүүлж байгаад олон нийт талархаж байгаа ч эдгээр хэргүүдийг илрүүлэх үйл ажиллагааны явцыг шүүхийн байгууллагууд удаашруулж, нуун дарагдуулах, хорьж шалгахгүйгээр гадагш нь оргон зайлах боломж олгох, хэргийг хэрэгсэхгүй болгох, хуулийн дагуу ял оноосон ч хөнгөн ял оноох, хэсэг хугацааны дараа суллах зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байгаа учраас шүүхийн байгууллагын шударга бус байдалд хяналт тавьж, шүүгчдийн мафижсан бүлэглэлд буюу хонгилын шүүгчдийг ил болгохын төлөө тэмцэнэ” гэдгээ мэдэгдэв. Мөн олон нийтэд хандан шүүхийн байгууллага, шүүгчидтэй холбоотой дараах мэдээллийг хүлээн авна гэлээ.

“Монгол түмний нэгдэл хөдөлгөөн”-өөс олон нийтэд хандан нийт шүүгчдийг хавтгайран буруутгах, шударга үнэнч ажиллаж буй шүүгчдийг буруутгахаас сэргийлж, энэ авилгажсан нийгэмд ямар шүүгч нар ард түмний итгэл найдвар, урам зоригоор тоглож байгаа талаарх мэдээллийг ил болгохыг хүсч байна гэв.

Тэд “ Хуулийг завхаруулдаг, хуулийг ашигладаг хонгилын шүүгчдийн энэ байдлыг таслан зогсоож, бидэнд мэдээллээ ирүүлээч. Хэн гэдэг шүүгч дээр ямар хэрэг хянагдаж байгаа талаарх мэдээллийг ирүүлбэл бид эх сурвалжаа хамгаалалтад авахаас гадна тухайн шүүгчийн нэр зураг, гэмт үйлдлийн талаар олон нийтэд мэдээлж, шүүхийн шударга бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ анхааруулж байна. Манай хөдөлгөөний зүгээс хэн нэгний гар хөл болоогүй учраас хэн нэгний дарамт шахалтаас айхгүй байна. Монгол Улсад шударга ёс тогтоохын төлөө цаашид тэмцлийн өөр хэлбэрийг ашиглана гэдгээ мэдэгдэв.

 Өнөөдөр хууль бусаар хэлмэгдэж, мөрдөгдөж амь насаа алдсан иргэний тухай мэдээлэл бидэнд байна. Олон нийтийн хамгийн сайн мэдэх хэрэг, УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах, эдгээр иргэдийг өнөөдөр хүртэл тамлан зовоож, эрүүдэн шүүж байгааг эсэргүүцэж, хөл хорионы дэглэмийг үл анзааран тэмцэнэ, цуглана, суулт хийнэ, өлсгөлөн зарлага гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн шүүхийн сахилгын хороо, шүүхийн схемд хяналт тавьж байдаг байгууллагууд ажлаа хийж, ард иргэдийн төлөөлөл болж, шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

зочин
Дэмжиж байна. Сагсай гэж новш олон хүн хэлмэгдүүлсэн дээ
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

6 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

11 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

16 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

26 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

15 цаг 17 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

16 цаг 17 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

16 цаг 19 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

16 цаг 23 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

16 цаг 54 мин