Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс Ковид-19 илэрчээ

2020-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

“Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрч, тусгаарлагдсан хурдавчилсан тестээр шинжилгээ авахад “ковид-19” эерэг гарчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.  Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан.  Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.

Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд бас эерэг гарсан.Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. PCR шинжилгээний хариу ойролцоогоор 24 цагийн дараа гарна. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа. "Сонгдо" эмнэлгийг хаасан биш, тухайн өвчтөнийг нэг өрөөнд нь маргааш шинжилгээний хариу гартал тусгаарласан.  Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэдгийг хэллээ.

Хурдавчилсан оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “Батлагдсан оношлуур бол PCR-аар явж байгаа. PСR буюу лабораторийн шинжилгээгээр эцсийн хариу батлагдана. Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд гараад байгаа хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. Энэ бол вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юм биш. Вирусийн халдвар аваад цусанд нь үүссэн антителийг илрүүлж байгаа оношлуур. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр байна. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохиолдлуудаа шинжилгээнд илгээгээд байгаа. Тэгэхээр ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар “ковид-19”-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

12 цаг 0 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

12 цаг 8 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

12 цаг 14 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

12 цаг 17 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

12 цаг 25 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

17 цаг 35 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

18 цаг 21 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

20 цаг 30 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

21 цаг 0 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

21 цаг 5 мин