“Идэр залуудаа би оросын зохиолчдын бүтээлийг их уншдаг байсан, тэгээд ч тэр үү, би өөрөө бага зэрэг оросжуу болсон байх”

2020-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Достоевскийн түгээмэл ур чадвар, цагаа үетэй нийцсэн “Пиноккио” болон Роберто Бениньигийн авьяас билгийн талаар найруулагч Маттео Гарроне өгүүлжээ-

  Италид Оросын киног нийтийн том дэлгэцээр олж үзэх тийм ч амаргүй, гараар урласан ид шидийг тусгай чимэглэлүүд (эффектүүд) тэр бүрий орлож чаддаггүй, ядуурал бол уран бүтээлч хүний хувьд агуу том авьяас билиг байж болдог ажээ. Энэ бүгдийн тухай Канны кино наадмын хоёр удаагийн шагналт, Берлиний 70 дахь удаагийн кино наадамд анхны нээлтээ хийж, шуугиан тарьсан “Пиноккио” хэмээх томоохон киноны (гуравдугаар сарын 12-ноос ОХУ- гарч эхэлнэ) найруулагч Маттео Гарроне “Известия” сонинтой ярилцахдаа өгүүлсэн. Модон хүүгийн эцгийн дүрд нэгэн цагт нэрд гарсан үлгэрийн хүүхэлдэйн дүрийг өөрийн гараар урлан тоглуулж байсан Роберто Бениньи тогложээ.   -“Пиноккио”-г дэлгэцийн бүтээл болгож байгаа нь хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж байгаа хэрэг мөн үү? -Яг тийм. “Пиноккио”-гийн эхний дүрсжүүлэлтийг би зургаан настайдаа хийж байсан. Аливаа бусад хүүхдийн нэг адил би өөрийгөө гол дүртэй амин холбоотой хэмээн боддог байсан. Яг тийм байдлаар огт санаа зовох юмгүй амьдрахыг хүсдэг байлаа. Тоглоно, хөгжилдөж цэнгэнэ, сахилгатай байх, хичээл номд шамдахыг үл хүснэ. Нас биед хүрсэн хойноо ч эцсийн бүлэгт кино бүтээхээр зориглох хүртлээ багын энэ намтар маань надад үргэлжилсээр байсан. Энэ бол үнэхээр ховор содон, жинхэнэ итали, тэгсэн мөртлөө туйлын түгээмэл ном. Тийм болохоор энэ номыг уншсан хэн боловч миний амссан сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. -Энэ номыг тэгээд чухам юу жинхэнэ итали болгож байгаа юм бол? -Уран зохиолын сор болсон аливаа шилдэг бүтээл амьдралын бодит хөрстэй нягт холбоотой байдаг. “Пиноккио” юуны тухай өгүүлдэг гээч? Тосканы тосгоны ядуусын амьдрал ахуйг өгүүлдэг. Тэнд ярьж хэлж байгаа амьтад бол үнэн хэрэгтээ тэр үеийн италийн нийгмийн тодорхой төлөөллүүд шүү дээ. Тэнд сургууль, зах, явуулын цирк, шүүх гээд улирч өнгөрсөн ч гэсэн институц, харилцааны системүүд гардаг. Одоо ч бүгд байдаг. Достоескийг аваад үз. Түүний зохиол бүтээлүүдэд Орос орон, XIX зууны тухай их өгүүлдэг ч гэсэн өнөөгийн бидэнтэй хамт байгаа юм шиг л ярьж хөөрдөг. Чехов, Толстой нарын бүтээлүүд ч мөн адил. Карло Коллоди ч ялгаагүй. -Миний мэдэж байгаачлан эхэндээ та Жепеттогийн дүрд Тони Сервиллог тоглуулахаар бодож хүсч байсан. Гэтэл эцсийн бүлэгт Роберто Бениньиг сонгосон. Яагаад? -Яагаад гэвэл Роберто бол Жепетто учраас (инээв). Тэр Тосканы маш ядуу тариачны гэр бүлд төрж өссөн, Коллоди ч мөн тэнд “Пиноккио”-г бичсэн. Тэднийх ам бүл зургуулаа ганц умгар өрөөнд бүгд шахцалдан унтдаг байсан. Өөрөөр хэлбэл, ядуугийн зовлон зүдгүүрийг тэр хэн нэгнээс сонсож, эсвэл ном зохиолоос уншиж биш, харин жинхэнэ өөрийн биеэр амсаж мэдэрч өссөн хүн. 1999 онд “Амьдрал сайхан” киногоор “Оскар” – ын шагнал (“Гадаадын шилдэг кино” болон “Шилдэг эрэгтэй дүр”-ийн номинацуудад шагнал хүртсэн – “Известия”) авахдаа тэр үзэгчдэд хандаж “ядуу хүнд агуу их авьяас билиг хайрласан” - д талархал илэрхийлсэн байдаг. Роберто Бениньи болон Маттео Гарроне   Чухам тийм учраас тэр Жепеттогийн дүрийг үнэхээр зовж зүдэрсэн хүний гашуун зовлонг жинхэнэ ёсоор, тэгсэн мөртлөө гайхалтай сайхан халуун дулаанаар гарган тоглож чадсан. Хамгийн чухал нь гайхалтай инээд хүрэм. Кино, ном хоёр аль аль нь юуны өмнө хүүхдэд зориулсан гэдгийг мартаж болохгүй. Энэ бол гэр бүлийнхэнд бүхэлд нь зориулсан кино. Тийм учраас тэнд хүмүүсийг хоёр цагийн турш гадна ертөнцөөс тусгаарлахуйц сэтгэл хөдөлгөсөн үйл явдал өрнөх ёстой. Дээд зэргийн ойлгомжтой, сэтгэл татахуйц, бас инээд хүрмээр байлгах үүднээс хошин шогийн дель арте чимэгтэй (эффект) болгохыг хичээсэн. Дэлгэцэн дээр гарч байгаа үйл явдлын талаар хүүхдэд эргэлзээ төрүүлсэн элдэв асуулт төрөх учиргүй. Тийм л учраас Роберто хамгийн тохирох сонголт байсан. Тэр бол дэлхий даяар нэг бус үеийнхнийг аль хэдийн инээлгэж чадсан. Одоо тоглож байгаа италийн жүжигчид дотроос манай гаригийн хамгийн нэрд гарсан хүн бол одоо хүртэл тэр л байгаа  гэж бодож байна. -Өнөөгийн технологийн төвшин, жишээлбэл, шинээр “Арслангийн хаан” киног бүтээсэн шиг бүхэл бүтэн киног хүртэл компьютерээр хийж болохоор хэмжээнд хүрчээ. Гэхдээ таны кинонд компьютерээр хийсэн тусгай чимэг (эффект) маш бага юм. Та яагаад ийм замыг сонгосон юм бэ? Төсвөөс болсон уу? -Миний бодлоор гараар болон компьютерээр урлах хоёрыг чадварлаг хослуулснаар зүгээр нэг зураг зурснаас хавьгүй илүү реализм бий болгож болно. Манай киноны “ид шид”-ийн ихээхэн хэсэг нь нүүр засал, бараг бүх амьтдыг бид ийм л аргаар бүтээсэн. Пиноккиог өөрийг нь ч мөн адил. Хөвгүүнийг “модон” болгохын тулд бид зураг авалттай өдөр бүхэн гурав гурван цагаар нүүр засал хийдэг байсан. Үүнээс гадна үлгэрийн бүх баатрыг аль болох хүн, амьтны аль алинтай ямар нэг хэмжээгээр төстэй байхаар бүтээх зорилт тавьсан. Нүүр заслын нарийн чимхлүүр ажлын мастераар “Оскар”-ын шагналт Марк Кульер ажилласан, миний бодлоор тэр өөрийнхөө ажлыг үнэхээр гайхалтай сайн хийсэн. Бид зориуд шилдгийн шилдэг хүнийг урьж ажиллуулсан юм. Манай тусгай чимэглэлүүд үнэмшилтэй биш байх аваас болж байгаа үйл явдалд хүүхдүүд итгэхгүй шүү дээ. -Таны бүтээсэн киног багцалж авч үзвэл сонирхолтой зүй тогтлыг анзаарч болох юм байна. Ихэнх киногоо та үлгэр хийгээд эрүүгийн драм гэсэн өөр хоорондоо туйлын ялгаатай эсрэг тэсрэг хоёр л төрлөөр бүтээжээ. Яаж ингэж чадаж байна? -Ер нь би төрөл жанрыг өөрчилж солих дуртай нэгэн. Гэхдээ ямар ч кино байсан бүгд амьдрал, хайр дурлал, аз жаргалтай байх эрхийнхээ төлөө тэмцсэн амьд хүмүүсийн тухай л өгүүлдэг. Энэ бол хэдийгээр мөнхийн тэмцэл ч гэсэн, “Пиноккио”, “Аймшигт үлгэрүүд” мэтийн “түүхэн” гэж хэлж болох киног өнөө цагийн өнгө аясаар дуу шуу оруулах нь надад таалагддаг юм. Хаа сайгүй би дээд зэргийн реализмтай байлгахыг л хичээдэг. Үлгэрийн намтар түүхийг реалист болгоно гэдэг бол онцгой уран жолоодлого (“драйв”) юм даа. Миний бүтээсэн кинонуудын хооронд онцын ялгаа байхгүй л гэж би хардаг. Миний бүх кино өөр хоорондоо маш адилхан. Маттео Гарронегийн “Пиноккио” киноны хэсэг   -Оросын киноны нэг том зовлон бол зөрчил, ая зан (характер), яриа хөөрөө нэг л тийм хиймэл болоод байх явдал. Гэтэл таны үлгэрүүд хүртэл гайхалтай үнэмшилтэй болоод байх юм. Нууц нь юунд байна? -За тийм ээ, ерөнхийдөө жор нь гэвэл тун энгийн, нэгд нэгэнгүй маш нарийн бэлтгэхэд л оршиж байгаа юм. Жишээлбэл, “Пиноккио” – г бүтээхийн тулд бид Тоскана ямар байсан, зураачид түүнийг ямраар төсөөлж байсан, яг бодит байдал дээр хүмүүс хэрхэн амьдарч байсан гээд зөвхөн судалгаанд гэхэд л гурван жил зарцуулсан. Коллодигийн амьдарч асан тэртээх цаг үеийн уур амьсгалыг гаргахын тулд дэлгэцэн дээр бодит Пиноккиог анх удаа харуулна гэдэгт л сорилт оршиж байсан. Ядуу зүдүү амьдрал ахуй, ид шид, яруу найраг, италийн байгалийн үзэсгэлэн төгөлдөрийг гайхалтай сайхнаар төсөөлөх зэргийг кинонд тусгахыг зорьсон. Хэдийгээр энэ бүхэн үзэгчдэд танил ч гэсэн анх удаа л үзэж харж байгаа юм шиг сэтгэгдлийг тэдэнд төрүүлэх учиртай. -Нэгэн ярилцлагадаа та Андрей Тарковскийн киног үзэх дуртай гэсэн байсан. Орчин үеийн орос киног ер нь сонирхож ажиглаж байгаа юу? -Үе үе үзэж хардаг боловч харамсалтай нь, нэр усыг нь тогтоохдоо тун тааруу. Каннд хэд хэдэн удаа таарч байсан, сүүлд 2018 онд бас таарсан оросын нэгэн найруулагчийг би хувьдаа мэднэ (“Айка” киногоор өрсөлдөж байсан Сергей Дворцевыг хэлж байгаа бололтой “Известия”). Италид оросын киног үзнэ гэдэг амаргүй тийм л дистрибуцийн систем байх шиг байна. Италийн киног ч оросод үзэхэд бас л тийм байх гэж таамаглаж байна. Ажилдаа бүрэн дарагдаад сүүлийн жил би ердөө ганц хоёрхон удаа л оросын кино сонирхсон байх. Гэхдээ Орос оронд өнөөдөр маш сайн киног урлан бүтээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тарковскийн тухайд гэвэл гарцаагүй үнэн. Миний амьдралд тохиосон хамгийн чухал киноны нэг бол “Андрей Рублев” мөн. Сэтгэл санаа хямарч байна гэдгээ мэдэрсэн үедээ би шууд л энэ киног үзэж, эрч хүчээр өөрийгөө маш хурдан цэнэглэдэг юм. Хэдэн удаа үзсэнээ ч сайн санахгүй байна, гэхдээ үзэх бүрийд анх удаа үзэж байгаа юм шиг л сэтгэл хөдөлгөдөг юм. Үүнээс гадна би бие хүн болж төлөвшиж явсан идэр залуу насандаа Оросын маш олон зохиолчдын ном зохиолыг уншдаг байсан. Тэр бүхэн надад маш хүчтэй нөлөөлсөн, тийм болохоор би өөрийгөө бага ч гэсэн оросжуу болсон гэж боддог шүү (инээв).   ИЗВЕСТИЯ” сонины санамж   Маттео Гарроне 1968 оны аравдугаар сарын 15-нд Ром хотноо театрын шүүмжлэгчийн гэр бүлд төрсөн. Анхын бүрэн хэмжээний “Газрын дундад тэнгис” (“Средиземноморье”) хэмээх драмын киноны зургийг 1996 онд авсан. Сэтгүүлч Роберто Савианогийн бодит үйл явдалд үндэслэн бичсэн номоор бүтээсэн “Гоморро” хэмээх эрүүгийн драмаар найруулагч дэлхийн хэмжээний амжилтад хүрсэн. Энэ кино түүнд Канны кино наадмын чухлын хэмжээгээр хоёрт тооцогдох шагнал, Европын киноакадемийн хэд хэдэн шагнал авчирсан бөгөөд ижил нэртэй олон ангит цувралын үндэс суурь болсон. “Реальность”, “Догмэн”, “Страшные сказки” зэрэг түүний найруулсан хэд хэдэн кино нэрд гарсан. Тэрээр италийн болон олон улсын шагнал олныг хүртжээ.   Эх сурвалж: iz.ru.  www.polit.mn сайтад  зориулан орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

13 цаг 25 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

13 цаг 33 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

13 цаг 38 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

13 цаг 41 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

13 цаг 49 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

18 цаг 59 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

19 цаг 46 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

21 цаг 55 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

22 цаг 25 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

22 цаг 30 мин