Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд мэдэгдэл хийлээ.  Тус мэдэгдэлд, Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна.

Цахим орчинд 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас “Монгол Улс хилийн шугмаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна” гэсэн мэдээлэл тавьсан байна.

-Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын хилийг хуулиар бататгана” гэж хуульчлан баталгаажуулсан.

-Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр нь тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн ажиллаж байна.

Цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно.

Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурьдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

26 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

31 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

36 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

36 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

41 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

46 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

51 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

56 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

15 цаг 36 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

15 цаг 44 мин