COVID-19: Эдийн засаг, бизнесийн эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүллээ

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн /2020.11.18/ хуралдаанаар цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест ямар дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүллээ.

-Хүнсний салбар болон хүнсний салбарыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг салбарыг хэвийн ажиллуулах.

Хүнсний салбарын нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах. Хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд хамаарах боловсруулалт, үйлдвэрлэл, савлалт, нийлүүлэлт, хүргэлт, тараалт, борлуулалт, үйлчилгээтэй холбогдох бүх аж ахуйн нэгжүүд үүнд хамаарна.

Хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэр ба хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой төрийн ба бизнесийн байгууллагуудын салбарчилсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулах, ажлын хэсгүүд нь тухайн салбартай холбогдох бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, худалдаа, экспорт, хүргэлт зэрэг бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах

Засгийн газраас хүнсний үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эдийн импортын татварыг хөнгөлөх, түүхий эдийн бүтээгдэхүүнийг гаалиар нэвтрүүлэхдээ хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх

II. Иргэдийг орлоготой байлгах

Иргэдийн орон сууцны ипотекийн ба хэрэглээний зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, хүүг хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх Хувийн хэвшилд ажиллагсадын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг Засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох. Цар тахлын дэгдэлтэнд ноцтой хохирол амссан жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүх төрлийн татвар татвар, татварын өр төлөх хугацааг хойшлуулах.Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах

III. Хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах

Яаралтай тусламжийн зээлийн сангийн эх үүсвэрийг төрөөс бүрдүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 10 хүрэхгүй ажилтантай жижиг бизнес эрхлэгчдэд олгох (зээлийн нөхцөл нь барьцаагүй, хүүгүй байх)

Үйл ажиллагааг зогсоосон буюу хязгаарласнаас болж хүнд байдалд орсон ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой (ээлжийн амралтын тэтгэмж олгох, хэсэгчлэн цалинтай чөлөө олгох) Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах мөнгөн тусламж олгох хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг буцаан олгох (ААН-ийн ажиллагсдийн тооноос хамааруулан өмнөх жил төлсөн даатгалын шимтгэлийн 50-70 хувийг шууд буцааж олгох)

Томоохон түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих. Үүнд: Төрийн өмчит байгууламжийг түрээсэлдэг аж ахуйн нэгжийн түрээсийг бууруулах, чөлөөлөх, бусад ААН-ийн түрээсийн төлбөрийг бууруулахад төрөөс тодорхой хэмжээ санхүүжилт оруулах г.м

Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах

Цар тахлын нөлөөгөөр Төрийн өмчит ААН-үүдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдийн гэрээний биелэлтийн хугацааг хөл хорионы хугацаатай уялдуулан сунгах

Бизнес эрхлэхэд шаардагдах цахилгаан, дулаан, усыг тасралтгүйгээр өр төлбөр үл харгалзан хангах. Үйл ажиллагаа нь зогссон, хязгаарлагдсан ААН-үүдийг цахилгаан дулааны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх

Татварын орлого бүрдүүлэхтэй холбоотой татварын байгуулагаас авч хэрэгжүүлж буй  ААН-үүдийн данс хаах, орлогоос шууд авах арга хэмжээнүүдийг зогсоох

Үйл ажиллагааг нь зогсоосон, эсвэл хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн НӨАТ, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулах

IV. Бизнесийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр

Экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ойрын үд хэвийн болгох яаралтай арга хэмжээг авах

Улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг барилга замын салбарын ААН-үүдэд хүйтний улирлаас өмнө дуусгах ажлыг гүйцэтгүүлэх боломж олгох зайлшгүй шаардлага байгаа тул үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэрийг яаралтай гаргах

Төрөөс ажил гүйцэтгэгч ААН-үүдээс барьцаанд авсан гүйцэтгэлийн болон баталгаат хугацааны баталгааны тодорхой хувийг цуцлах гүйцэтгэгч нарт олгох замаар дэмжих

Төсвийн болон төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг шуурхай шийдэж барагдуулах

Үйл ажиллагааг зогсоосон, хязгаарласан салбарын үйл ажиллагааг сэргээх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, тухайлбал ажиллагсдын 50 хүртэл хувийг ажиллуулах, ээлжээр ажиллуулах г.м

2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудын зориулалтыг өөрчилж, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглах

ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх

Зээлийн батлан даалтын санг үйл ажиллагааг бизнесийг сэргээхэд чиглүүлэх

 Эх сурвалж: www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

58 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

1 цаг 26 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

1 цаг 28 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

1 цаг 32 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

1 цаг 36 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

1 цаг 52 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 1 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

8 цаг 6 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

8 цаг 12 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

8 цаг 21 мин