Ж.Амгалан: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргаашаас 90 хувь хүртэл хумина

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД          

Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийг 22:00 цагт танилцууллаа. Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл  07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан “Коронавирус гарснаас хойш эмнэлэг, цагдаагийн алба хаагчид халдвар авах эрсдэл өндөр гэсэн судалгаа гарсан. Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэг алба хаагчийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумыг  хяналтад авсан. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн өнөөдөр 30 мянга орчим машинаар нэмэгдлээ. Засгийн газрын шийдвэрийн дараа ямар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах уу гэдгийг маргааш нарийвчилж гаргана. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хумина.Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсч байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn                      

Та нар үнэхээр чаддаг юм бол энэ олон хэрэгтэй,хэрэггүй нийгэмд гай,лай болсон дарганцруудаа автобусаар явуулаарай.
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

13 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

18 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

23 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

28 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

33 мин
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

13 цаг 3 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

13 цаг 28 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

13 цаг 46 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

13 цаг 51 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

14 цаг 3 мин