Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /9/

2020-11-21
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл

 

Урадын Э.Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /3/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /4/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /5/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /6/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /7/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /8/

 

9. Гурван төрлийн хандлага ба ангилал

Өмнөх хэсгүүдэл судлан шинжилсний үндсэн дээр Монгол Улсад угсаатан, үндэстний асуудлыг авч үзэх гурван өөр хандлага буй бөгөөд хандлага бүр ялгаатай ангиллыг бий болгож байна хэмээн үзэж болохоор байна. Тэдгээр хандлагыг социалист, үндэсний, хүний эрхийн хэмээн хураангуйлах боломжтой.

 

9.1. Социалист шинжтэй төрд суурилсан хандлага

 

Социалист шинжтэй төрд суурилсан хандлага нь Монгол Улс социализмын үеийн хандлагыг баримталсаар буйг илэрхийлнэ. 1960-1980 оны үед социализмын хувьсал өөрчлөлтийн парадигмыг даган БНМАУ-д социалист Монгол үндэстнийг байгуулах оролдлогуудыг хийсэн. Энэ парадигм нь зонхилогч Халхад дарлагдан мөлжигдөж буй жижиг Монгол бүлгүүдийгбусад үндэстний бага буурай аймгуудхэмээн тодорхойлж 1920-оод оны үед танилцуулан, хэрэгжүүлсэн (earlier- түрүү үеийн) ангич-үндэстний хандлага (the earlier class-nation approach)-ын эсрэг ажилласан. 1930-аад оноос Монгол дахь бүх бүлэг ястан хэмээн тодорхойлогдох болсон ба бусад үндэстний бага буурай бүлгүүдийг бага ястан гэх болсон. 1960-аад оны үеэс социалист Монгол үндэстнийг бүтээх төсөл хэрэгжиж эхэлснээр бага ястнуудыг хүн амын олонхыг бүрдүүлэгч Халхад уусгахыг зорисон.

Энэ мэтээр иргэний бүртгэлийн одоогийн үйл ажиллагаанд яс үндсийг асуусаар буй нь социалист Монгол үндэстнийг байгуулах үйл явцыг мөшгих үндсэн зорилго бүхий социалист практикийн үргэлжлэл мөн. Хэрвээ 1992 оны Үндсэн хууль социалист өнгөрсөн үеэс эрс татгалзсан агуулгатай юм бол иргэний бүртгэл болон хүн амын тооллогын өнөөгийн практикт социализмын үеийн ангиллыг хэрэглэсэн хэвээр байгаа нь үндсэн хуулийн бус шинжтэй болно.

 

9.2. Үндэсний ба үндэсний аюулгүй байдлын хандлага

Үндэсний хандлагын үүднээс үндэстэн, үндэстний цөөнх (nation vs. national minorities) гэсэн хоёр эсрэгцсэн ангилал хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл үндэстний цөөнх нь өөрийн болон үндэстний нэгдмэл байдлыг сулруулах эсхүл өөрчлөхгүйгээр үндэстэнд нэгтгэгдэж үл чадах “Бусад” гэдэгт хамаарна. Эдгээр хоёр ангиллын үл нийцлийн улмаас дээрх хандлага нь харилцан үл итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг нөхцөлдүүлдэг. Сонирхолтой нь уг хандлага нь Монгол Улсыг үндэстний цөөнх иргэдтэйн гэхээсээ илүү дэлхийн бусад орон дахь Монгол үндэстэнтэйн ижилсүүлэхэд хүргэдэг. Энэ нь Казак, Тува зэрэг Монгол Улс дахь үндэстний цөөнхүүдийг өөрийн гадаад эх орон (Казакстан, Тувагийн бүгд найрамдах гэх мэт)-оо мөрөөсөхөд хүчилж байж болох талтай. Энэ хандлагын үр дүнд үүсч буй асуудал нь Монгол Улс өөрийгөө улс төрийн үндэстэн улс гэхээсээ угсаатанд суурилсан үндэстэн улс хэмээн тодорхойлж буйд оршино.

 

9.3. Антропологи, угсаатны зүйгээр дэмжигдэн буй хүний эрхийн хандлага

Үндсэн хуульд үндэстэн (nation), үндэстний цөөнх (national minority) хэмээх хоёр ангилал хэрэглэгдсэн боловч эрдэм шинжилгээний болон албан ёсны бичиг баримтуудад дараах ангилал хэрэглэгдэж байна. Үүнд:

    • угсаатан (ethnos);
    • угсаатны бүлэг (ethnic group);
    • угсаатны бүлгийн цөөнх (ethnic minority).

Угсаатан зүй (ethnology)-н үүднээс асуудлыг тодорхойлоход дээрх нэр томъёог ашигладаг. Энэ нь шинжлэх ухааны үг хэллэгийг хэрэглэх оролдлого хэдий ч бодит байдал дээр Монгол Улсын угсаатан зүй нь Зөвлөлтийн угсаатан судлалын болон улс төржсөн нийгмийн ухааны уламжлалаас төрөн гарсан бүтээгдэхүүн юм. Угсаатан, угсаатны бүлэг, угсаатны бүлгийн цөөнх нь уугуул иргэд (indigenous people), цөөнхийн доторх цөөнх (minority within minority) гэсэн нэр томъёонуудын хамтаар Монгол Улсын эрдэм шинжилгээ, засгийн газрын бодлого, ерөнхийлөгчийн зарлиг, олон улсын байгууллагад хүргүүлж буй тайлан зэрэгт хүн амын бүлгийг тодорхойлоход өнөө хэр хэрэглэгдсээр байна. Энэ хандлагын үүднээс угсаатны асуудалд баримталж буй Монгол Улсын байр суурь нь хүний эрхийн орчинд дахин шинээр мэндэлсэн буюу бидний ойлгож байгаар хүний эрхжсэн байна. Хүний эрхийн хандлага нь Монголын уламжлалт үзэл санаатай үл зохицох бөгөөд ямар ч тохиолдолд Үндсэн хуульд хэрэглэгдсэн нэр томъёотой зөрчилдөнө.

10. Дүгнэлт

Энэ өгүүлэлд Монгол Улсын төрийн өндөр түвшинд болон нийгмийн ахуй амьдралд төөрөгдөл бүхий олон тооны угсаатны ангилал хэрэглэгдэж буйг дэлгэн үзүүлж, эрх зүйн зохицуулалт, бодит байдал (практик) болон эдүгээ улсын дотоодод эрх ашиг нь хөндөгдөж буй янз бүрийн этгээдүүдийн сонирхлыг тэнцвэржүүлэх шаардлагын хооронд оршин байгаа заагийг нөхөхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дахь Монгол үндэстний талаарх тодорхойлолт, угсаатан, үндэстний талаарх эрх зүйн зохицуулалтыг сууриар нь эргэн харах шаардлагатайг судлан дэвшүүлсэн болно.

Судлаачийн зүгээс дараах асуудлыг онцлох байдлаар өгүүллээ дүгнэж байна. Үүнд:

 

  1. Угсаатан, үндэстний асуудлаар Монгол Улсын хүн амын бүтцэд ангиллын ихээхэн төөрөгдөл байна. Тухайлбал, нэг ангиллын үүднээс Монголыг олон угсаатны улс гэж үзэж байхад нөгөө ангиллаар олон үндэстний улс, бүр өөр нэгэн ангиллын дагуу нэг угсаатан-үндэстний улс гэх нь бий. Нэр томъёоны төөрөгдөл нь 1921 оноос эхтэй бөгөөд энэ нь Монгол Улсын талаар дотоодод төдийгүй олон улсад буруу ойлголт өгдөг.
  2. Социалист Монгол улс нь дарлал, мөлжлөгөөс үндэстнийг чөлөөлөх нэрээр ангид суурилсан (ангич) үндэстний логиктой харш бүхнийг нухчин дарах замаар үндэстний болон угсаатны бүлгүүдийг бий болгож, тэдгээрийг бие биентэй нь эсрэгцүүлсэн. Энэ нь Монгол үндэстний эв нэгдэл (нэгдмэл байдал)-ийг сулруулан доройтуулсан байх талтай. 1930-аад оны Их хэлмэгдүүлэлтээр зарим бага ястныг ихээр яллан шийтгэсэн байдаг. Харин “социалист Монгол үндэстэн”-г цогцлоох социализмын хожуу үеийн хүчин чармайлт нь Халхад Монгол гэдэгтэй ижил утга өгөн социалист Монгол үндэстнийг бүрдүүлэгч шинжүүдийг Халхад нэгтгэхэд чиглэгдэж байсан нь бусад бүлгийг үл ойшоож, хожмын зөрчилдөөнд хүргэх шинжтэй байсан.
  3. Монгол Улсыг угсаатан-үндэстний улс хэмээн Үндсэн хуулиар өөрчлөн тодорхойлох гэсэн социализмын дараах үеийн оролдлого нь угсаатан-үндэстэн хэмээн мөн нэрлэгддэг үндэстний цөөнхийг хэрхэн зохицуулах хүндрэл бэрхшээлтэй өөрийн эрхгүй нүүр тулж байна. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг үүсгэж буй дээрх асуудлын нэг шийдэл нь үндэстний цөөнхийг оролцуулаад Монгол Улсын бүх иргэнийг хамарсан иргэний багтаамж (civic capacity)-ийг тэлэхийн тулд үндэстнийг улс төрийн үндэстэн хэмээн дахин тодорхойлох явдал байж болох юм.
  4. Монголын түүхэн туршлага нь Монголчууд угсаатныг засаг захиргааны үндсэн нэгж болгож байгаагүй төрт ёсны уламжлалтай болохыг илэрхийлэн харуулдаг. Бүлэг бүрт өөрийн онцлог байхыг үгүйсгэхгүйгээр бүлгүүдийг язгууртнуудаар дамжуулан “Монгол” гэх нэг гол ижилсэлд нэгтгэж ирсэн. Монголын энэхүү түүхэн туршлага нь иргэний бүтцийг онцолж, төрийн заналхийлэлд өртөлгүйгээр эсхүл төрд заналхийлэлгүйгээр өөрийн онцлог чанарыг чөлөөтэй илэрхийлэн оршиж чадах угсаатны, хэлний, шашны бүлгүүдэд орон зай олгодог орчин цагийн олон улсын практиктай дүйнэ.
  5. Ийнхүү Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг зэрэгт тодорхойлсон угсаатан, үндэстний асуудал, түүний төрийн бүтцийн талаарх Монгол Улс дахь хандлага, ойлголтыг сууриар нь эргэн харах шаардлагатай байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.11.10 МЯГМАР № 217 (6442)

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

8 цаг 9 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

8 цаг 37 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

8 цаг 39 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

8 цаг 43 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

8 цаг 47 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

9 цаг 4 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

15 цаг 12 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

15 цаг 17 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

15 цаг 23 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

15 цаг 32 мин