Соёлын яамтай болсон ч циркийн сургуультай болж чадсангүй

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дуурь, драмын театраа шинэчлэнэ гэж өнгөрсөн жил нэг хэсэг ярьж, хоёр тал болон хуваагдаад энэ асуудал намжсан. Одоо ямар нэгэн сураггүй. Үүний араас сураг тасрах барилгын жагсаалтыг дэлхийн цээжинд Монгол Улсын нэрийг  тамгалж яваа циркийн сургууль тэргүүлж явна. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой энэ жил тохиосон. Гэвч сургуулийн түүхт ойгоо нэгэн асарт үзэгчгүйгээр тэмдэглэв. Ямар учраас ийм байдалд хүрсэн түүхийг эргэн сөхье.

Дашчойлин хийдийн дэргэдэх Хуучин циркийн байрыг 1903 онд VIII Богдын их хатан Дондогдулам бариулж байсан бөгөөд тухайн үедээ “Их дагины дуган” нэртэй байв. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд энэхүү дуган нураах байруудын жагсаалтад багтсан түүхтэй. Харин 1930-аад онд сайд нарын тушаал гарч циркийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авч 1940 оноос циркийн сургуулилт эхэлжээ.  Гэвч энэ байр чанарын шаардлага  хангахгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас гурван удаа хүргүүлсэн байна. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх циркийн сургууль 2015 онд шатаж, 2008 онд хувьчлагдсан АСА циркт  сард 15 сая төгрөгийг төрөөс төлж, өдрийн найман цаг бэлтгэл хийхээр тохиров.  Энэ  барилга нэгэнт циркийнхний мэдлээс гарсан, буцаж ирэхээсээ өнгөрсөн. Зориулалт нь ч өөрчлөгдсөн. Тиймээс дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулах хүсэлтэй циркийн сургуулийн сурагчдын бэлтгэл сургуулилт зогссон. Монгол Улсын консерваторит танхим гаргаж өгсөн боловч цирк бол орон зай шаарддаг, өвөрмөц урлаг учраас тэнд хичээллэх ямар ч боломжгүй.

Яг ийм асуудал үүссэн учраас циркчид нэгдэн 30 жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яамандаа циркийн шинэ сургууль барьж өгөх шаардлага хүргүүлэв. Гэтэл “Хуучин цирк”-ийн барилга нь Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуган гэсэн нэрээр улсын хамгаалалтад байх түүх,соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон тул та бүхний шаардах бичигт дурдсанчлан эх төрхийг нь өөрчлөн буулгаж, Ордон өргөө барих боломжгүй байна. Мөн Монгол Улсын Консерватори нь дээд боловсролын сургалтын байгууллага учраас сургууль барьж өгөх асуудлыг БШУЯ-нд хүргүүлсэн” гэсэн бичиг ирүүлжээ. Түүнчлэн 2021 оны Соёлын яамны төсөвт циркийн сургуулийн барилга багтаагүй байна. Уг нь Соёлын сайд С.Чулуун аравдугаар сарын 14-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Монголын циркчид дэлхийн эхний гуравт бичигдэх өндөр ур чадвартай мөртлөө өнөөдөр уран бүтээлчид, сурагчид майханд, шороон дээр бэлтгэл хийж байна. Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэж ярьж байв. Гэтэл одоо таг чиг. Анх ийм гэгээн зүйл гарч ирсэн сайдын амыг хэн хэрхэн тагласныг бүү мэд. Циркчид хэд хэдэн удаа жагсав. Сайд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Сүүлдээ энэ асуудлыг БШУЯ руу чихэв. Олон жил шийдэгдээгүй асуудлыг тусгайлсан соёлын яам нь шийдээд өгөх болов уу гэсэн циркчдийн горьдлого ийн тасрав.

2021 оны төсөвт циркийн сургуулийг барих төсвийг батлаагүйн учраа “Бусад салбар хүнд хэцүү байдалтай байхад юун циркийн сургууль барих вэ. Цэцэрлэг  нэмж барих шаардлагатай”  хэмээн тайлбарласан байгаа юм. Энэ нь шинэхэн байгуулагдсан Соёлын яамны бүрэлдэхүүн соёл гэж чухам юуг хэлдгийг мэддэггүйн томоохон нотолгоо юм. Хэрэв соёлыг мэддэг хүн энэ яаманд очсон бол дэлхийд танигдсан циркийн сургуулийн барилгыг барих асуудлыг нэн тэргүүнд төсөвтөө суулгах байсан биз ээ. Цаг хугацаа өнгөрч, дэлхий ертөнц хөгжих тусам Монгол хөгжлөөс тасарч байгаагийн илрэл нь энэ.

Тэртээ 80-аад жилийн өмнө бол монголчууд циркийн урлагийн үнэ цэнийг ихэд ойлгож, нураах гэж байсан сүмийн барилгыг хүртэл циркийн сургууль болгож байсан түүхтэй. Дахин нэг түүхийн хуудас эргүүлвэл манай улсад анх Соёлын яам 1956 онд байгуулагдаж 1959 онд татан буугдсан. Дахин 1961 онд дахин байгуулагдаж 29 жил кино урлаг, сонгодог урлаг, цирк , театрыг хөгжүүлж байгаад 1990 онд татан буугдсан.  Ийн 30 жилийн дараа 2020 онд дахин байгуулагдлаа. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Соёлын сайд С.Чулуун нар Монголын өв соёлыг дэлхийн өв соёлын санд бүртгүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулдаг соёл урлагийн болон сонгодог урлагийн мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болсноо зарлаж байв. Хэрэв чанарын шаардлага хангасан дуурь, драмын театр, циркийн сургуулийн барилгатай болчихвол мэргэжилтнүүдээ гадаадад бэлтгэх биш олон орны мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэх хэмжээнд циркийн урлаг хөгжсөнийг тэд даанч мэдээгүй явна. Ийм мэдлэггүй түшээд төрийн толгойд гарснаас болж Соёлын яамтай болсон ч циркийн сургуулийнхаа  барилгыг энэ оны төсөвт суулгаж чадсангүй. Хөөрхий циркчид, дахин хэдэн жил хүлээхийг хэн ч үл мэднэ. Яг одоо суралцаж байгаа циркийн сургуулийн сурагчдыг яах вэ, С.Чулуун сайдаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.18 ЛХАГВА № 221 (6446)

 

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

47 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

1 цаг 21 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

1 цаг 43 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

2 цаг 4 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

2 цаг 21 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

2 цаг 37 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

4 цаг 35 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

6 цаг 7 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

8 цаг 40 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

8 цаг 50 мин