Г.Батхүү: Экспортыг дэмжих нэгдсэн төв хэрэгтэй байна

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Спорт хувцас үйлдвэрлэлийн “ТАБЛА” компанийн захирал Г.Батхүүг энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа урьж, ярилцлаа.

 

-Бизнесийн гараагаа анх хэрхэн эхэлж байв. Өнөөдрийг хүртлэх хугацаанд унаж, босох гээд олон зүйл туулсан байх?

-Тэгэлгүй яахав. 2013 онд “ТАБЛА” компанийг үүсгэн байгуулаад оёдлын салбарт хүч үзэж эхэлсэн. Анх ажлын хувцсаар үйлдвэрлэлийнхээ гарааг эхлүүлсэн.  Хувцасны үйлдвэрүүд манай улсад 2005 оныг хүртэл маш эрчимтэй хөгжиж байсан он жилүүд байдаг. Харин 2005 оноос уналтад орсон. Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ ёсоор квот дуусч, БНХАУ Бангладэш зэрэг томоохон үйлдвэрлэгч орнууд олон улсын зах зээл рүү гарч эхлэхэд манайд байсан бүх үйлдвэрүүд татан буугдаж, тэдгээр орнуудыг зорьсон. Хорин мянган ажилтан хаагчидтай байсан үйлдвэр нэг жил бүтэн дампуурч уналтанд орсон салбар байсан. Гэхдээ нөгөө талаар дэлхийн зах зээлийг харахад аливаа хувцас өөрийнхөө бие даасан өртгийг 5-250 дахин өссөн хэмжээгээр борлуулдаг нь хэвийн үзэгдэл байсан. Өртгөө олон дахин нугалаад борлуулж болдог салбар байсан. Энэ нь монгол иргэдийг ажлын байраар хангах, нөгөө талаар валютын нөөцийг дотоод руугаа татах боломжтой салбар гэж олж хараад анх орж байсан. 

Сүүлийн үед нэг олж харсан зүйл гэвэл зорилгоо биелүүлээд Монголын брэндийг олон улсын зах зээлд гаргая. Олон улс руу л бүтээгдэхүүнээ гаргах чиглэлээ барьж захиалгат үйлдвэрлэл хийхээ больсон. БНХАУ-аас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн хийж, иргэдээ ажлын байраар хангаж, монголынхоо хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж, монголынхоо өдөр тутмын хувцасны брэндийг алдаршуулах. 

-Гарааны бизнесээ эхэлж байхад саад бэрхшээлээс эхлээд шантрах үе байсан байх. Мөн дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх хэмжээний эрэгтэй дотуур хувцасны анхдагч брэнд үйлдвэрлэгч гэж сонссон?

-Манай хувьд анх 2014 оноос эрэгтэй дотуур хувцасыг хийж эхэлсэн. Гэхдээ яагаад энэ оноос зах зээлд худалдаалах болов гэхээр 2014 онд Урд хөрштэй өрсөлдөх боломжгүй байгаад байсан. Манай залуус мэдэх байх “ТАБЛА” гэхээр UB palace-ийн ард байдаг дэлгүүр. Бид дэлгүүрээ өргөжүүлээд борлуулдаг байсныг залуус мэдэж байсан байх. Гэвч миний гол зорилго нь Урд хөрштэй өрсөлдөхүйц илүү чанартай, илүү хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан. Чанарыг мэдээж хэрэг барина. Одоо бүх зүйл чанартай болсон. Мөн тоног төхөөрөмждөө дэвшил гаргах, эзэмших. Дэвшилтэт тоног төхөөрөмжийг авч ирэх. Тэгж байж нэгж бүтээгдэхүүний өртөг буурна.

Байгууллагуудтай гэрээний түвшинд явж байгаа. Манай маш их таалагдаж байна гэсэн. Үнэ маш хямд байна. ингэж борлуулж болдог юм уу гэж байсан. Манай иргэд дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих маш их хүсэл сонирхолтой болсон. Гэвч дэмжих гэхээр хувцас гэлтгүй хүнсний бүтээгдэхүүн нь маш үнэтэй байдаг.  Нэг дотуур хувцсыг ойролцоогоор манай дотоодын үйлдвэрлэгч нар 10 мянган төгрөгөөр борлуулж байна. Гэтэл энэ урд хөршийн импортын бүтээгдэхүүнээс ямарч ялгаагүй бараг үнэтэй болж байгаа юм. Тэгэхээр манай гол зорилго дотооддоо чанартай үйлдвэрлэсэн хэрнээ хямд бүтээгдэхүүнээр иргэдээ хангах юм. Чанартай хэрнээ хямдхан байж чадах тийм л зүйлийг хийж байгаа.

- Өөрийн гэсэн онцлог шинжтэй, дотооддоо танигдчихсан брэндийн хувьд дэлхийн зах зээлд танигдах бодол байгаа юу?

-Манайд оёдлын үйлдвэр нь үйлдвэрлээд борлуулдаг. Гэтэл олон улсад үйлдвэрлэгч нь нэг тустаа, брэндинг бодлого нь бас тустаа байдаг. Үйлдвэрлэлүүд бөөгнөрчихсөн. Брэндүүд нь загвараа тодорхойлж үйлдвэрүүд рүү өгдөг. Нэг үйлдвэр дээр очиход л дэлхийн бүх брэндүүдийг хийж байх жишээтэй. Миний хувьд ч гэсэн энэ бодлогыг баримталж ажиллахыг хүсч байгаа. Бид бол үйлдвэрлэгч, брэндүүдийн хүссэн тоо хэмжээгээр нь үйлдвэрлэж өгнө. Гэвч монголд энэ нөхцөл хараахан бүрэлдээгүй. Урд хөрштэй импортоор үйлдвэрлэх бүтээгдэхүүн гэхэд маш олон төрлийн сонголттой, давхцуулаад байхгүй, борлуулагчид өөр өөрсдийн шинэлэг загварын бүтээгдэхүүнийг гаргахыг хүснэ. Үүнд нь нийцүүлж, тоо хэмжээг нь цаг хугацаанд нь нийцүүлээд гаргах боломж бий. Борлуулагчид Хятад руу явалгүйгээр манай компанитай холбогдоод ямар загвараар хийлгэх хүсэлтээ тавьж болно. Нэгж бүтээгдэхүүн хямд үнэтэй болдог шалтгаан нь нэг загвараас олон мянгаар нь хийж үйлдвэрлэх юм. Тэгж байж нэгж бүтээгдэхүүний өртөг хямд болно. Гэвч өнөөдөр монголын зах зээлд тийм олноор нь захиалж чадах захиалагч алга. Гэхдээ бид хэдэн зуун ширхэгийг дотооддоо үйлдвэрлэдэг болох боломжийг захиалагчдаа бий болгох гэж хичээж байгаа. Хүмүүс ч их дуртай хүлээж авч байгаа. Зарим нь бүүр итгэж ядсан шинжтэй. Энэ бол миний долоон жилийн турш явсны эцсийн зорилго юм даа. Энэ бүх хугацаанд үйлдвэрлэлийн салбарт ямар ч  хөгжил дэвшил гараагүй. Би одоо бараг өөрөө тоног төхөөрөмжийн инженер, оёдлын тоног төхөөрөмжийн худалдааг оёдлын машины тоног төхөөрөмжийн худалдааны лизинг мөн хийдэг. Өртгөө багасгахын тулд ямар тоног төхөөрөмж ашиглах вэ гэдэгт бараг нэг жил зарцуулагдаж байгаа юм. Дараагаар нь тоног төхөөрөмжөө ашиглаж сурна. Сүүлдээ оёдлын машины засварчин болно. Ингээд ч зогсохгүй монголд материалын шинжлэх ухаан бас хөгжөөгүй. Материалын шинжээч ажилд авъя гэхээр байдаггүй. Тиймээс өөрөө материалын шинжээч болж байгаа юм. Материал нь коттан, модал, бамбуу, лекран, полистрол, нелон гээд бүгдийг нь ялгаж, хооронд нь авцалдуулах уу гэдэг ажил бий. Томоохон брэндүүд Tommy jonhn, Maik welden алийг нь ямар үнэтэй борлуулж байна. Аль нь илүү хүний биед эвтэйхэн юу ч өмсөөгүй юм шиг мэдрэмж хүнд өгч, ямар нь илүү түүртэй байна гээд бүгдийг нь би өөрөө судлаж байгаа юм. Өөрөө судлахаас ч өөр боломж байхгүй. Энэ болгоныг, судлаж байгаа.

-Цаашид бүтээгдэхүүнээ гадагшаа импортлох нөөц боломжийг судалж байгаа юу?

-Гадаадад гаргах үйл ажиллагаа арай хийгдэж эхлээгүй байна. Одоогийн байдлаар дотоодын үйлдвэрлэлээ явуулж байгаа. Олон улс руу гаргахын тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт, том том зүйлс шаардагдах учраас одоохондоо бэлдэж байна.

Залуучууд бидний хувьд бүхий л талын нөөц бололцоог нь хангаад үйлдвэрлэлээ хөгжүүлсэн ч бидэнд хэдэн зуун сая төгрөгийг бэлнээр гаргах боломж байхгүй. Өөрсдөө мөнчгөрөөрөө явсан, замд нь унаж боссон. Нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулчихаад л ийм зүйл хийнэ гээд байгаа бол биш. Оёдлын салбарыг долоон жилийн турш Монголын түвшинд нь мэдэрч, юу хийж, яаж ажиллах гээд бүгдийг нь мэдсэн. Энэ хугацаандаа судалгаа шинжилгээ хийнэ.

-Гарааны бизнесээ эхлэх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?

-Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд зарим үйлдвэрлэлийн салбар дампуурч ч үзлээ. Мандаж ч үзлээ. Гэхдээ энэ төрлийн бизнес эхлэх гэж байгаа залуучууддаа хэлэхэд аль болох захиалгийн хувцаснаас хол байх хэрэгтэй. Учир нь захиалганаас хамааралтай байвал ямар ч өсөлт, хөгжил гарахгүй. Тогтмол түвшинд явж байгаад эцэстээ унана. Янз бүрийн компанийн ажлын хувцаснуудыг хийгээ гурав, дөрвөн жилдээ тогтмол байна. Гэтэл нэг л өдөр аль нэг захиалагч компанийх нь захирлынх нь найз оёдлын үйлдвэр нээхэд чамтай захиалагчийн хийсэн тохиролцоо шууд цуцлагдаад найз дээр нь очно. Энэ маягаар  манайхан танилын хүрээгээр их ажил хийдэг. Энэ их буруу хандлага үүнийг зогсоох ёстой. Чаддаг нь үнэ хямд хэрнээ чанартай зүйлээ хийгээд л явах ёстой. Танилдаа ажлаа өгч, танилаараа юмаа хийлгэдэг нь их буруу. Үүнийг зогсоох хэрэгтэй. Энэ байдал оёдлын салбарт их ажиглагддаг. Түүнээс биш манайх томоохон компаниудтай хамтарч, захиалгийг нь хийж байсан үеүүд бий. 

Тэгээд их л зоримог шийдэж дотооддоо хувцаснуудаар эхний ээлжинд танигдаад цаашдаа олон улс руу гаргах зорилго тавьсан. Хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон энэ үед спортлог хувцас, суналттай дотуур хувцас, спорт болон фитнессийн өмсгөл, иога хувцас, биеийн тамирын хувцас дэлхийн зах зээл дээр өсөлттэй харагдаж байгаа. Ялангуяа Канадын Loo Le mon брэнд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд маш хүчтэй гарч ирсэн. Олон улс руу гаргах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.18 ЛХАГВА № 221 (6446)

 

Зочин
эднийх ёстой гоё хийдэг
Эднийх ёстой гоё хийдэг чанартай, паласын дэлгүүрээс нь авч байсан. амжилт хүсье.
Tumur
Woow mundag hudulmurch zaluu yma
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

8 цаг 11 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

8 цаг 38 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

8 цаг 41 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

8 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

8 цаг 48 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

9 цаг 5 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

15 цаг 13 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

15 цаг 18 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

15 цаг 24 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

15 цаг 34 мин