Цар тахлын үед иргэд, аж ахуй нэгжүүдэд бодлогын дэмжлэг хэрэгтэй

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Энхбаярын БАТШУГАР

10 сар тэмцсэний эцэст Монгол улс дотооддоо “Covid-19”-ийн халдвар гарснаар УОК тархалтыг хумихын тулд өндөржүүлсэн хатуу хөл хорионд 14 хоног байлгах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр ард иргэдээ цар тахлаас хамгаалах зөв, нөгөө талдаа ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Ард иргэдийн орлогын хамгаалж, дампуурлаас сэргийлэх бодлогын арга хэмжээг Төрөөс авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хөл хорионоос үүдэж ААН, Хувиараа бизнес эрхлэгч нарын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед төр буюу засгийн газар дэмжих нь чухал гэдгийг олон улсын жишээнүүд харуулж байгаа.

Иймд 8 сарын өмнө хэлж байсанчлан Засгийн газар төсвийн хэрэгцээгүй зардлуудаа танаж, Монголбанк мөнгөний бодлогоор ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Иргэддээ бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байна.

1. Орлого нь багассан иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт 1 удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох хэрэгтэй

2. Засгийн газар төсвийн хэрэгцээгүй зардлуудаа танаж ААН, Үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын урсгал зардалд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

3. Covid-19-с үүсэлтэй ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Иргэдийн зээл төлөлт, зээлийн хүүг 2020 он дуустал царцаах хэрэгтэй. Ингэхдээ тухайн үйл ажиллагаа явуулдаг Банк, ББСБ-н урсгал болон тогтмол зардлыг Монголбанк хариуцах хэрэгтэй

4. Татварын дэмжлэг үзүүлэх буюу ААНОАТ, ХХОАТ зэрэг татваруудаас чөлөөлж ААН, Бизнес эрхлэгч, иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх хэрэгтэй.

Эдгээр арга хэмжээг макро түвшинд хийх нь ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Иргэдээ санхүү, татварын дарамтаас чөлөөлөхөөс гадна “Covid-19”-н дараах эдийн засгаа хурдан сэргээхэд том нэмэр болох юм.

Эх сурвалж: www.facebook.com/e.batshugar

Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

2 цаг 26 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

3 цаг 28 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

3 цаг 48 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

8 цаг 24 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

8 цаг 34 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

8 цаг 39 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

8 цаг 44 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

8 цаг 54 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

8 цаг 59 мин