Б.Мишээл: Амжилтын оргилд хүрсэн хийлч болно

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээлийг урилаа.

 

Тэрээр Монгол Улсын Консерваторийн тайзнаа анх удаа ОХУ-ын хөгжмийн алдарт зохиолч П.И Чайковскийн симфони найрал хөгжим, хийл хөгжмийн гоцлолд зориулсан ре мажорын концерт болон Финляндын алдарт хөгжмийн зохиолч Я.Сибелиусын симфони найрал хөгжим, хийл хөгжмийн гоцлолд зориулан бичсэн ре минорын гурван ангит концертыг тоглосон юм.

Харин түүнд энэ гайхамшигт хөгжмөөр тоглож сургасан хүн нь тус сургуулийн утсан хөгжмийн тэнхимийн багш Б.Энх-Амгалан ажээ. Аав ээж хоёр нь гэнэт хөгжим бүжгийн сургуульд оруулахаар шийдснээр урлагийн хүн болох зам нь эхэлсэн энэ охин тухайн үедээ жаахан байсан болохоор хөгжим ялангуяа, хийл хөгжим гэж юу болохыг мэддэггүй байсан бол одоо энэ хөгжмөөр тоглож сурсандаа их баярладаг гэж байсан юм.

Б.Мишээл охин зургаан настай сургуульд орсноосоо хойш энэ хөгжмийг илүү их ойлгож дурлаж байгаа гэсэн. Ийнхүү дэлхийд нэртэй, дуртай хоёр хөгжмийн зохиолчийнхоо бүтээлээр хийл хөгжмийн концертоо энэ сарын 6-нд Монгол Улсын Консерваторийн тайзнаа тоглосон тэрээр анх II ангидаа хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны II байрыг эзэлж байжээ.

Түүний хоёр дүү хоёулаа эгчтэйгээ нэг сургуульд суралцдаг аж. Түүнээс гадна Б.Мишээл дүү Б.Цэлмэгтэйгээ нэг багшийн шавь юм байна. Харин дүү Б.Цэгц нь төгөлдөр хуураар хичээллэдэг. Булангийн маань зочин хөгжмөө давтах, хичээлдээ явах, даалгавраа хийхээс гадна зураг зурах, ном уншиж, зурагт ном унших  дуртай юм билээ. Тэрээр Их Британийн зохиолч Ж.Роулингийн бичсэн ид шидийн ертөнцийн тухай өгүүлдэг “Харри Поттер” цуврал зохиолыг унших дуртай. Бас англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд англи ном уншдаг гэсэн шүү. Зурах, хөгжим тоглох авьяастай энэ охин хийлээс гадна төгөлдөр хуур тоглодог юм билээ.

Хүн бүрт хүсэл мөрөөдөл гэж байдаг. Том болох тусмаа хийл хөгжимдөө шунан дурлаж яваа тэрээр “Би олон гоё зохиол тоглож олон улсын том уралдаануудад амжилт гаргаж, сайн хүн болж, аав ээж, багшийнхаа ачийг хариулахыг мөрөөддөг” гэж ярьсан юм. Чех, АНУ, ОХУ-д болсон олон уралдаанд амжилттай оролцож явсан охин гадаадад очиж олон улсын хөгжимчин хүүхдүүдтэй уулзаж, өрсөлдөх сонирхолтой. Бас их туршлага болдог. “Намайг уралдаанд оролцох бүрт миний мэргэжлийн багш Б.Энх-Амгалан тусалж, дэмждэг” гэж  олон улсын уралдаанд оролцож байсан үеийнхээ сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүнд өнгөрсөн жил Чех улсад болсон Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн уралдаанд оролцсон нь их дурсамж үлдээсэн аж. Багш найзтайгаа Тайланд руу явсан аяллын үеэр олон сайхан дурсамжийг бүтээжээ. Мөн өрсөлдөгч хүүхдүүдээсээ их зүйл сурсан байна. Хэрэв тэрээр хийлч болоогүй бол зурагт номын зураач болох байсан гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 МЯГМАР № 220 (6445)

 

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

12 цаг 45 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

13 цаг 57 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

14 цаг 2 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

14 цаг 13 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

14 цаг 16 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

18 цаг 33 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

21 цаг 44 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

21 цаг 49 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

21 цаг 54 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

21 цаг 59 мин