Э.Цэрэнбат: “Талын түмэн адуу” уран дархчуудын үзэсгэлэнтэй хослоно

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ТУУЛ

“Талын түмэн адуу” арга хэмжээ энэ жил долоо дахь жилдээ Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Хан Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагдах тов гарчээ. Энэ тухай “Мөнх харилцаа” ТББ -ын тэргүүн, зохион байгуулагч  Э.Цэрэнбаттай ярилцлаа.

 

-“Талын түмэн адуу” арга хэмжээг  уламжлал ёсоор Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ хэдэн өдөр үргэлжлэх вэ. Энэ жилийн онцлох мэдээллүүдээс дуулгаач?

-Энэ жилийн “Талын түмэн адуу” арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс онцлох олон сонирхолтой зүйлийг шигтгээд байгаа. Цар тахал цаг үеийн байдлаас шалтгаалан энэ арга хэмжээг түр хойшлуулж болзошгүй байна. Ямартай ч энэ жилийн хувьд дотоодын аялагчдад илүү хүртээмжтэй байлгах үүднээс тасалбарын борлуулалтыг www.joinme.mn аялал, амралтын нэгдсэн платформтой хамтран зохион байгуулж байгаа. Энэ нь аялагчдад цахимаар худалдах боломж олгосон төдийгүй шаардлагатай бол ирж очих зардал зэрэг цахим зээлийг санал болгож байгаа. Мөн эвентийг зорих аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс даатгалд хамруулж, Монголын аялал жуулчлалын эвент зохион байгуулагчдын дунд шинэ соёлыг  нэвтрүүлж эхлээд байна.  Түүнээс гадна адуун соёлыг залуу үед илүү таниулах үүднээс орчин үеийн залуусын дунд нөлөөллөө үүсгэсэн олны танил хүмүүсийг урьж оролцуулна. Жишээ нь, “UB Comedy”-гийн Батаа хөтөлбөрийн нэг хэсэг болох сумын клубын үдшийн арга хэмжээнд өөрийн тоглолтоороо бэлэг барина. Энэ мэтчилэн олон сонирхолтой арга хэмжээ бий.

-Энэ эвэнт жил бүр Батноров суманд болдог. Яагаад заавал Хэнтий аймгийг сонгодог юм бэ?

-Засгийн газраас түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хэмээн тодорхойлсон Хэнтий аймгийн Батноров сум бол ганцхан Монголд төдийгүй дэлхий дахинаа таниулахад сайхан нутаг. Дээрээс нь Батноров сум миний төрж, өссөн нутаг юм. Энэ нутаг адуу ихтэй. Намайг бага байхад малчид нь  адуу маллах уламжлалаа үр удамдаа өвлүүлэх тал дээр их анхаардаг байсан. Харин сүүлийн үед энэ уламжлал алдагдах болсон. Тиймээс Батноров сумаа сонгосон. Хэнтий аймгийн Батноров сум бол Монгол Улсын хоёр удаагийн аварга, аймгийнхаа 20 гаруй удаагийн аварга тэргүүний Соёлын төвтэй. Соёл урлагийн үйлчилгээ үнэхээр сайтай. Мөн талын тайган нохойны голомт нутгийн нэг. Энэ нохойны цэвэр цусны үр удам үлдсэн гэдгээрээ онцлог. Үүнээс гадна  уран дархчуудын  өлгий нутаг. Сум орон нутаг, иргэд нь өөрсдөө зохион байгуулалт сайтай учраас санаачлагыг маань сайхан дэмжиж ажилладаг. Тиймээс хөл хорионы дэглэм, коронавирусын тархалтыг харгалзан энэхүү эвентээ хэзээ зохион байгуулах талаар дахин мэдээлнэ.

-Сүүлийн үед “Морьтон монголчууд мотоциклиор гангарч, монгол адуу эрлийзжиж байна” гээд ихээхэн шүүмжлэл дагуулдаг болсон. Тиймээс “Талын түмэн адуу” арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлэх хүмүүс олон байна. Энэ удаагийн арга хэмжээнд үндэсний соёлыг илтгэсэн, сэргээн сануулсан ямар тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Бид уламжлал ёсоор адуун соёлоо сурталчлах зорилгоор оролцогчид болоод гадна, дотны жуулчдад зориулсан олон төрлийн уралдаан тэмцээнийг энэ үеэр зохион байгуулдаг. Тухайлбал, “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” адууны тухай дуу дуулаачдын тэмцээн, ”Сайхан наадамчин” шалгаруулалт, “Сайхан хос морьтон” тэмцээн, улс, аймгийн аварга адуучдын дундах “Шургуу-2020” тэмцээн, эмнэг булгиулах тэмцээн, Батноров хийцийн мөнгөн эдлэлийн гэр музейг сонирхуулах, богино зайн морьдын бооцоот уралдааныг зохион байгуулдаг. Мөн залуучуудын сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт, удамт монгол хүүхдийн морьтон парад, баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт, нийтийн бүжгийг зохион байгуулдаг. Залуучууд сүүлийн жилүүдэд их идэвхтэй оролцдог болсон. Найз нөхөд, анги хамт олноороо, гэр бүлээрээ очиж сонирхох хүн цөөнгүй байдаг.

-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүйтний  улиралд жуулчдын хөл хөдөлгөөн эрс багасдаг.  Танай байгууллагын санаачилсан энэ өвлийн наадам Хэнтий аймагтаа төдийгүй Монгол Улсдаа ч анхдагч гэж ярьдаг. Гадны, дотны жуулчид хэр өргөн хүрээтэй оролцдог вэ?

- Энэ жил зөвхөн монгол аялагчид дээрээ төвлөрч ажиллана. Дэлхий нийтээрээ бид энэ жил коронавирус, цар тахалтай амаргүй цаг хугацаатай тулгараад байна. Тиймээс удахгүй болох энэ арга хэмжээнд маань гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд гарах, энэ арга хэмжээг маань сонирхож оролцох хүмүүсийг сэтгэл санаагаа өргөж, эрүүл мэндээ бодоосой, нутаг оронтой маань танилцаасай. Монгол эх орныхоо байгалийн тогтоц сайтай сайхан тал нутагт очоод ирээсэй гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, энэ арга хэмжээ маань хэдий хүйтэн сэрүү орсон ч дотоодынхоо аялал жуулчлалыг эрчимжүүлж байж тухайн улс орны аялал жуулчлал улирлаас хамаардаг байдлыг шийдэх зорилготой юм. 

-Сүүлийн жилүүдэд энэ наадмыг зорих ӨМӨЗО-ы жуулчдын урсгал нэмэгдсэн гэж сонссон. Энэ удаагийн арга хэмжээнд өвөрмонголчууд оролцох болов уу?

-Энэ жилийн хувьд, хил хаагдсантай холбоотойгоор харамсалтай нь ӨМӨЗО-оос хүмүүс ирж оролцох боломжгүй болсон. Уг нь өнгөрсөн гурван жилд Өвөрмонголоос зорьж ирэх жуулчдын тоо тогтвортой өсч байсан.

-“Талын түмэн адуу” арга хэмжээний  үеэр нутгийн брэнд бүтээгдэхүүн болох Хэнтий аймгийн Батноров сумын уран дархчуулын адууны эдлэл хэрэглэлийн худалдаа зохион байгуулагдана гэж сонссон. Энэ үзэсгэлэн уран дархчууд, гар урлалынханд их өгөөжтэй байдаг байх?

-Эвентийн үеэр дэлгэгддэг уран дархчуулын үзэсгэлэнг хүмүүс их сонирхож оролцдог. Энэ үзэсгэлэнгээс сайхан эмээлтэй болъё гэсэн хүмүүс ч бас байдаг. Энэ үзэсгэлэн нь  нутгийн биет бус өвийн уламжлалыг сурталчилж залуу үед ойлгуулах чухал үүрэгтэйгээс гадна орон нутгийн гар урчуудад орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой байдаг. Жишээ нь, өнгөрсөн жилийн эвентийн үеэр манай гар урчууд, уран дархчууд маань чамлахааргүй орлоготой болж, уран бүтээлээ өргөнөөр борлуулсан.  Уран нарийн хийцтэй, чамин, дахин давтагдахааргүй бүтээл энэ үзэсгэлэнд олон дэлгэгддэг.

-“Талын түмэн адуу”-д Монголын нэртэй, чадварлаг гэрэл зурагчид өргөн хүрээтэй оролцдог. Энэ жилийн арга хэмжээнд хэвлэл мэдээллийн төлөөлөл, гэрэл зурагчид оролцох уу?

-Морьдын туурай тачигнасан, сэтгэл огшсон газар бол яах аргагүй “Талын түмэн адуу” эвент байдаг. Энэ арга хэмжээ маань үнэхээр гэрэл зурагчдын заавал зорьж очих дуртай арга хэмжээ байдаг. Учир нь манай эвент дээр авсан гэрэл зураг үнэхээр торгон сайхан агшныг харуулдаг. Монгол адуу, Монголын чадварлаг адуучин залуусыг үнэхээр илтгэж чаддаг. Тиймээс 2018 оны BBC-гийн шилдэг 10 байгалийн гэрэл зургийн нэгээр “Талын түмэн адуу” арга хэмжээн дээр авсан гэрэл зураг шалгарч байлаа. Энэ жил манай эвентэд гэрэл зурагчдаас гадна аялал жуулчлалын салбарын төлөөлөл олноор оролцохоор болсон. Зохион байгуулагчдын зүгээс ч бас сэтгэл догдлон хүлээдэг олон сайхан  тэмцээн уралдаан байдаг. Тийм болохоор гэрэл зурагчдаа бас энэ арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох байх гэж бодож байгаа.

-Монгол адууны өв соёл бол монголчууд тэр тусмаа нүүдэлчдийн дэлхийн түүхэнд оруулсан соёлын их өв байдаг. Тиймээс адууны соёлыг залуучууд хойч үедээ таниулах, монгол адууны тоо толгойг нэмэх, үүлдэр угсааг нь хадгалах, монгол адууны өв соёлыг дэлхийд сурталчилан таниулах тал дээр цаашид бодсон төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

-Олон зүйл бий. Цаашид бид монгол туургатны адуун соёлын наадам болгох төлөвлөгөөтэй. Учир нь бидний сайн мэдэх Якутын ард түмэн гэхэд л дэлхийн адуун соёлыг олон улсад сурталчилж, жуулчдын  урсгалыг чамгүй татаж эдийн засгийн болоод соёлын үр өгөөжийг хүртээд байгааг харахад бид ямар их боломжийг алдаад байгаагаа ойлгодог.

-“Мөнх харилцаа” ТББ бол аялал жуулчлалын салбарт олон ажил хийж хэрэгжүүлдэг. “Адуу”-г аялал жуулчлалын салбарт нь оруулж, өргөжүүлэх санаа анх хэзээ төрсөн бэ. “Талын түмэн адуу”-г анх яагаад зохион байгуулах болов?

-Одоогоос зургаан жилийн өмнө энэ их тал нутгийн эзэн болж, морин дэлэн дээр төрж өссөн гэж омогшдог атлаа монголчууд бид гадаад, дотоодынхондоо бодитой үзүүлчих эвент ч үгүй байгаад бяцхан шар хөдөлж эхлүүлсэн гэх үү дээ.

-Хэнтий аймаг хэр олон адуутай вэ. Ер нь Монгол Улсын хамгийн олон адуутай аймаг, сум хаанах бол?

-Хэнтий аймаг одоогоор 325384 мянган толгой адуутай Хангайн бүс-1.530,379, Зүүн бүс-944.643 мянган толгой адуутай. Үүнээс  хамгийн олон адуутай сумдаар Булган аймгийн Сайхан, Булган, Хэнтий аймаг-Хэрлэн, Өмнөдэлгэр, Төв аймаг Эрдэнэсант, Архангай аймаг Эрдэнэмандал, Өвөрхангай аймаг Богд, Баянхонгор аймгийн сумдууд олон адуутай.

-Энэ удаагийн арга хэмжээнд Монголын нэртэй зүстэй аварга адуучид их ирэх байх. Туршлага мэдлэг солилцохоос эхлээд үр дүн ач холбогдол өндөр байдаг байх. Төрийн байгууллагуудаас хэр дэмжиж оролцож байгаа вэ?

-Жил бүр биднийг зорин алс баруун хязгаараас эхлээд бүх аймгийн төлөөлөл ирж оролцдогийг бид их хүндэтгэл хэмээн хүлээн авдаг. Энэ жилийн тухайд БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Мөнх харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн “Талын түмэн адуу” эвентэд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус оролцохоос гадна орчин үеийн хэв маягтай олон арга хэмжээгээр баяжигдаж байгаагаараа онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 МЯГМАР № 220 (6445)

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

3 цаг 38 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

4 цаг 5 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

4 цаг 8 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

4 цаг 11 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

4 цаг 15 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

4 цаг 32 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

10 цаг 40 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

10 цаг 46 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

10 цаг 51 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

11 цаг 1 мин