Хөл хорионы үед “Мон Ураниум Ресурс”-ийн үйл ажиллагааг  зогсоохыг шаардлаа

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Таван булшны тал хэмээх газарт   иргэд нь мэдээгүй байхад “Мон Ураниум Ресурс”  компани  нүүрсний хайгуул эхлүүлснээр иргэд эсэргүүцэж байгаа  талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл  хорио цээрийн дэглэмтэй үед ч тус компани үйл ажиллагаагаа явуулсаар байна хэмээн нутгийн иргэд бидэнд хандлаа. 

Иргэдийн болгоомжилж буй асуудал нь тус компани  ураны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг атал  “Нүүрсний орд ашиглах зөвшөөрөлтэй” гэж байгааг итгэхгүй байгаа гэв. Мөн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байхад уурхайн ажил  зогсохгүй, олон хүн бужигнаж байгаа нь өвчин вирус тархах боломж олгох вий хэмээн айж байгаа гэв. Түүнчлэн  “Мон Ураниум Ресурс”   компани нь 70- 80 ажилчинтай. Хөл хорио тогтоосон үед ажиллаж байгаа нь ажилчдынхаа  болон нутгийн  иргэдийн  эрхийг  зөрчиж байгааг холбогдох байгууллагууд болон Засгийн газар анхааралдаа авах ёстой хэмээн иргэд ярьж байна.

“Монгол Ураниум Ресурс”   компанийн талаарх мэдээллийг шүүж үзвэл   2010 оноос эхлэн ураны салбарт орж ирсэн.  Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд-”Шувуун-Уул”талбайд,  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хэрмийн цагаан өндөр” талбайд, түүнчлэн Онгон, Наран, Дарьганга сумдын заагт “Хүйтэн уул  нэрээр Алтан-Овооны ар, Дарьгангын байгалийн цогцолбор  газарт тус, тус  ураны хайгуулын зөвшөөрөл авсан байсан. Эрдэнэцагаан сумын нутагт авсан  Хэрмийн цагаан өндөр  талбайн ураны хайгуулын зөвшөөрлөө 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ныг  хүртэл сунгуулсан гэх  мэдээлэл мөн  гарч байсан. Өдгөө   хөрс хуулалт хийж буй Эрдэнэцагаан сумын нутаг Таван булшны тал   дахь   MV-21459 тоот  ураны хайгуулын  талбайд    2019 оны есдүгээр сарын 9-нөөс  2049 оны мөн өдөр хүртэл   30 жилийн хугацаагаар нүүрс  ашиглах зөвшөөрөл олгосныг  нутгийн иргэд   мэдээгүй. Лиценз олгох асуудлаар сум, багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй хэмээн эх сурвалжууд хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Энх
Бүх газраа ухуулёаад гишгэх газар амьсгалах сул үороогүй талбай Монголд үлдэх болов уу
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

5 цаг 30 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 54 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 54 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 55 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 6 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 40 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 2 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

8 цаг 23 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 40 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 56 мин