Улсын төсөв “онцгой байдал”-ын төсөв болж чадаагүй

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.БАЯР, Б.НАМУУН

 

2021 оны төсвийн төслийг хуулийн дагуу энэ сарын 15-ны өдөр УИХ-аар баталсан. 2021 оны төсвийн төслийг 2020 оны анх оруулсан төсвийн төсөлтэй харьцуулалт хийж үзэхэд орлогын хувьд адил байна. Өөрөөр хэлбэл “copy fast” хийсэн төсвийг энэ удаа эрх баригчид баталсан хэмээн эдийн засагчид үзэж байна.  Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.951.6 тэрбум төгрөг буюу 30 хувь, төсвийн алдагдлыг 2.692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2.153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийг баталлаа.  2021 оны төсвийн зардлыг УИХ-ын зарим гишүүд  20-40 хувиар бууруулах санал гаргасан ч шинээр хэрэгжүүлэх 68 төслийн  384 тэрбум төгрөгийг бууруулж баталснаас өөрөөр зардалд хэмнэлт гаргасангүй. Төсөвтэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

 

Эдийн засагч Б.Мөнхсоёл: Төсөв эрсдэлээ тооцоогүй

 

-2020 оны тодотголоос өмнөх төсөвтэй 2021 оны төсвийн алдагдал адилхан байсан. Алдагдлын хэмжээ ойролцоогоор 2.2 их наяд буюу төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн ДНБ-тэй харьцуулахад 5.1 хувийн алдагдалтай байхаар төсөв оруулж иржээ. Төсөв нь Засгийн газар ямар хөтөлбөр, бодлого хэрэгжүүлэх гэж байна түүнтэйгээ уялдуулан төсөв санхүүгээ тооцдог. Манай улс эдийн засгийн хувьд хүчирхэг биш учраас бүтээн байгуулалт, шинэлэг ажил эхлүүлэхээс илүү урсгал зардлаа нөхөх, хүн амын дунд нэн тулгамдсан хэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж болон бусад төрийн үйлчилгээг хүргэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг голчлон хийдэг бол дэд бүтцийн хөрөнгө оруулалтад эрчим хүч зам тээвэр музей зэрэг багтдаг. Тэгэхээр 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад ирэх оны төсвийн төсөлд өссөн дүн бага байсан.

Татварын орлого 82 хувь, үлдсэн нь хөрөнгийн орлого бусад эзэлдэг. Энэ оны байдлаар ААН-ийн орлогын татвар, НӨАТ 20 гаруй хувьтай байна лээ. Цар тахлын үед орлого тасалдах магадлал өндөр. ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан зарлага өсөж, байгаа. Өмнөх оны төсвийн алдагдал өндөр, ДНБ-ий өсөлтийг 7.2 хувиар өснө гэж тооцсон байгаа энэ мэт эрсдэлийг тооцоолж харвал ирэх оны төсөв нэлээд өөдрөг төсөөлөлтэй байна. Тухайлбал, зэсийн үнэ 6000 ам.доллар хүрсэн байхад төсвийн орлого тооцсон үнэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаад сүүлийн 12 жилийн дунджаар тооцсон байх жишээний. Төсвийн төсөл дээр 10-аад төрлийн эрсдэл тооцож үздэг. Хөрш орнуудын эдийн засаг гол эрдэс баялгийн борлуулалт, түүхий эдийн ханшийн асуудлыг тооцдог байсан ч энэ удаад эрсдэл тооцсон зүйл төсөв дээр харагдсангүй нь харамсалтай. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ экспортын хэмжээг төсөвт хэт өөдрөг төсөөлснөөр орлого тасрах, дахиад л тодотгол хийх эрсдэлтэй байгаа юм.

 

Эдийн засагч Д.Амгалан: Төсвийн алдагдлыг дотоод эх үүсвэрээсээ нөхөх боломжгүй

 

-Зарлага нь орлогоосоо давж байгаа үзэгдлийг төсвийн алдагдал гээд байгаа. Төсвийн алдагдлыг гадна болон дотоод эх үүсвэрээс нөхдөг. Манай улсад дотоод эх үүсвэрээсээ нөхөх боломж хараахан байхгүй байна. Сүүлийн хоёр жилд сонгуультай холбоотойгоор 2019 онд гэхэд өмнөхөөс гурав дахин, 2020 онд 2.7 дахин их мөнгөөр хөрөнгө оруулалтын зардлыг тэлсэнтэй холбоотой. Ингэхдээ орлого олдоггүй, үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв 13.7 тэрбум орчим төгрөг байсан. Ирэх оны сонгуульд 30.5 тэрбум төгрөг суусан байна. Үүнээс гадна орон нутгийн Засаг захиргааны байгууллага, соёлын төвийн барилгад зардал тусгасан нь эдийн засаг хүнд байгаа энэ үед үнэхээр утгагүй. Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойд зориулж Соёлын яаманд их хэмжээний төсөв батлах шинжтэй байна. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өмнө нь 13.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ удаад 30 гаруй тэрбум төгрөгийн зардлыг тусгасан байна лээ. Энэ мэтчилэн эдийн засгийг эрэмбэлээгүй, тансаглах маягийн нөгөөтээгүүр, орлого олдоггүй зүйлд төсөв зарцуулаад байгаа нь дараа дараагийн төсөв тааруу байх гол нөхцөлийг бүрдүүлээд байна. Жилээс жилд төсвийн зарлага нэмэгдэж байна. Энэ байдлыг дагаад өрийн хэмжээ, дарамт нэмэгдэж байдаг. Энэ алдагдлыг бууруулах боломж нь хавтгайрсан халамжаас татгалзах, орлого олдоггүй зүйлд хөрөнгө хаяахаа багасгах, макро эдийн засгийн санхүүгийн асуудлаа эрэмбэлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд иргэн, аж ахуйн нэгж нь орлоготой байх нөхцөл боломжийг хэрхэн хангахад чиглэх ёстой. Жилээс жилд өрийн дарамт нэмэгдэж байна. Үүнийгээ өр дарсан мэтээр тайлбарлаад байдаг. Гэтэл бодит байдал дээр өрийн хэмжээ улам л нэмэгдэж байна.

 

Эдийн засагч Г.Ганзориг: Импортын татварын орлого сайжирна гэсэн нь өрөөсгөл

 

-2021 оны төсөв нь өмнөх жилүүдтэй л нэгэн адил төсөв болжээ. Уг нь илүүтэйгээр цар тахлын нөлөөг тусгасан бол илүү бодитой болох байсан байв. Ямартаа ч алдагдал зөвхөн ДНБ-н  таван хувиар хязгаарлагдахгүй л болов уу. Тиймээс  бидэнд их зээл, тусламж л хэрэг болох нь.  Ийм цаг үед бодит эдийн засгийг дэмжих хамгийн үр дүнтэй арга бол төсвийн зөв бодлого л байна. Орлогын тухайд  цар тахлын энэ үед экспорт хэдий эргэн сэргэж байгаа ч импорт өмнөх оноос буурсан хэвээрээ байна. Цаашдаа ч хүчтэй сэргэнэ гэсэн хүлээлт алга. Харин 2021 оны төсөвт импортын татварын орлого сайжирна гэсэн төсөөлөлтэй байгаа нь өрөөсгөл. Түүнчлэн нийгмийн даатгалын орлогыг мөн адил өсгөх талаар тусгажээ. Гэтэл дахин НДШ-н хөнгөлөлт олгох магадлал өндөр байна. Энэ нь 2021 онд ч үргэлжлэх магадлалтай байна шүү дээ. Түүнчлэн 2021 онд төмөр замын асуудал шийдэгдэж амжихгүй л болов уу. Энэ тохиолдолд манай нүүрсний экспорт таамаглаж буй түвшинд бас л хүрэхгүй байх. Товчоор хэт өндөр орлогын төсөөлөл тавьжээ. Төсвийн тэлэх бодлогыг дэмжихийн тулд ийнхүү орлогоо өөдрөгөөр төсөөлсөн болов уу л гэж харж байна. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжихгүй л болов уу. Мэдээж энэ тохиолдолд төсвийн алдагдал төсөөллөөс давах нь гарцаагүй. Иймд бидэнд дахин зээл тусламж хэрэгтэй болно. Харин зардлын тухайд эдийн засгийн ийм цаг үед төсвийн тэлэх бодлого баримтлахаас өөр замгүй. Үгүй бол бодит эдийн засаг дахин агших эрсдэлтэй. Харин хаашаа мөнгөө гаргавал илүү оновчтой вэ гэдэг нь асуудал. Одоо бидэнд тухайлсан зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ нь 2021 онд ч үргэжлэх эрсдэлтэй байна. Тийм ч болохоор хүүхдийн мөнгөний төсвийг ахиухан тавьж өгчээ. Сайн хэрэг. Энгийн үед төсвийн суурь зардал болох урсгал зардлыг нэмэгдүүлэх нь ихээхэн хор уршигтай байдаг. Харин энэ цаг үед үүнээс өөр замгүй болж байх шиг байна. Гэтэл төрийн албан хаагчдын тоог цөөлөх, цалингийн зардлыг бууруулах зэрэг нь 2021 онд тохиромжгүй л үйлдлүүд санагдана. Түүнчлэн аймгийн засаг даргын газрыг барилга гэх мэт цар тахлын үед түр хойш тавьж болох зардлууд ч нэлээн орсон байсан.

 

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Цар тахлын онцгой төсөв биш  гэмт хэрэг нэмэгдэх төсөв баталжээ

 

-2021 оны улсын төсвийн зарлагыг бүхэлд нь есөн хувиар  багасна гэж тооцсон байна. Төсвийн зарлагын энэ бууралтын хэмжээ Үндсэн хуулийн цэц, хүний эрхийн үндэсний комисс, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн албаны зөвлөл, үндэсний статистикийн хороо, сонгуулийн ерөнхий хороо, эрүүл мэндийн яам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагуудын төсвөөс бүрдэж байна. Харин эдгээрээс бусад бүх байгууллагуудын төсвийг нэмэгдүүлсэн байна. Эдгээр төсвийн зарлага нь нэмэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчид дотор “онц байдал”-ын дэглэмтэйгээр ажиллах ёстой, ирэх жилд  төсвийн зарлагыг нь нэмэх ёстой байсан уу, үгүй юу гэж эргэлзэх байгууллагууд ч байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөв 50 орчим хувиар, Улсын ерөнхий прокурорын төсөв 80 орчим  Эрчим хүчний сайдын багц 40, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц 11 хувь гэх мэтээр нэмэгдсэн байна. Үүнээс дүгнэхэд нэгдүгээрт, 2021 оны төсөв эдийн засгийн болон нийгмийн “онц байдал”-д бид ирэх жилд ажиллана гэж тооцоогүй, хоёрдугаарт, 2021 он гараад удахгүй бас л дахин тодотгох шаардлага бий болно.

Учир нь дээр дурьдсанчлан 2021 онд цар тахал болон эдийн засгийн дагалдах нөлөөлөл ямар байх нь тийм ч тодорхой бус, урьдчилан тааварлахад хэцүү байгаа тул эрсдэлээ бодсон ч ирэх жилийн төсөөллийг өөдрөгөөр бодож төлөвлөх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл 2021 онд цар тахал үргэлжлэхгүй юм шиг, эсвэл эдийн засаг таатай байх юм шиг, харин ч эсрэгээрээ гэмт хэрэг нэмэгдэх юм шиг дүр зургийг энэ төсвөөс харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 МЯГМАР № 220 (6445)

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

3 цаг 40 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

4 цаг 7 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

4 цаг 10 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

4 цаг 13 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

4 цаг 17 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

4 цаг 34 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

10 цаг 42 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

10 цаг 47 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

10 цаг 53 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

11 цаг 3 мин