Хүнс тээврийн машинд нууцаар сууж явсан иргэдийг илрүүлжээ

2020-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоосон үеийн зөрчлүүдийн талаар ЦЕГ-аас мэдээллээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү "Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлд хүнс ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн иргэн Э нь Ховд аймагт оршин суух бүртгэлтэй 10, Говь-Алтай аймагт оршин суух бүртгэлтэй нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн Хэнтий аймаг руу хоёр, Дундговь аймгийн Даланжаргал сумын постоор том оврын автомашинд суун нэвтрэхийг завдсан дөрвөн иргэнийг саатуулсан. Энэ мэт хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосон үед машинд нууцаар сууж явсан 28 иргэнийг илрүүлээд байна. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 88 зөрчлийг илрүүлж,  долоон тээврийн хэрэгслийг саатуулсан " гэж ярилаа.

Мөн цахим орчинд худал мэдээлэл тараасан 39 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, таван иргэнийг 500 мянган төгрөгөөр торгожээ.  Худал мэдээлэл тараасан иргэдийн гурав нь гадаад улсын иргэн байсан аж . Тухайлбал, ХБНГУ-д оршин сууж байгаа 43 настай иргэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

16 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

26 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

31 мин
МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ

36 мин
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд ян

41 мин
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав.

46 мин
ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

13 цаг 48 мин
2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

16 цаг 34 мин
"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

16 цаг 38 мин