Сайн дурын шинжилгээний цагийг 75751200 дугаараар олгоно

2020-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Харин өнөөдрөөс /2020.11.16/-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар болсон. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох юм. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг үнэ төлбөргүй өгнө.

Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах боломжтой юм.

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль

Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/

Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВЧ БУЙ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал

Баянгол дүүрэг - Эмүжин төв

Хан-уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори

Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр

Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2

Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер

Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг

Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг

Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга

Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр

Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

Эх сурвалж: www.polit.mn

Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

2 цаг 16 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

2 цаг 21 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

2 цаг 26 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

2 цаг 26 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

2 цаг 31 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

2 цаг 36 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

2 цаг 41 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

2 цаг 46 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

17 цаг 26 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

17 цаг 33 мин