Монгол Улсын онцгой дэглэмийн тухай бусад орнууд юу хэлэв?

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дотооддоо халдвар алдаагүй цөөн орны нэг хэмээн өөрсдөөрөө бахархаж байсан Монгол Улсад өчигдөр дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, онц байдал зарлав. Учир нь халдвар авсан иргэн олон хүнтэй газраар хэдэн өдөр явсан тул ойрын хавьтлуудыг нь хурдан илрүүлэхийн тулд ийм шийдвэр гаргаад байна. Манай улсад үүссэн энэ нөхцөл байдлын тухай дэлхийн бусад орны хэвлэлүүд юу бичсэнийг орчуулан хүргэж байна.

ОХУ: “Дотоодын халдвартайгаа нүүр тулах цаг иржээ”

Монгол Улсын нийслэлд энэ сарын 11-нээс хорио цээрийн дэглэм тогтоож, бүх боловсрол, соёлын байгууллагыг гурван өдрийн турш хаав. Тусгаарлалтад байхдаа шинжилгээ нь сөрөг гарсан ачаа тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсний дараа ийм шийдвэрийг онцгой комиссоос гаргажээ. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Цагдаа, хууль хүчний байгууллага, эрүүл мэндийн яам  шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Арван сарын хугацаанд дотоодод нэг ч халдвар илрээгүй. Гэвч өнөөдөр/2020.11.11/ дотоодын анхны халдвар илэрсэн тул бид нүүр тулан тэмцэх цаг ирлээ. Иргэдээ тайван байхыг уриалж байна. Бид энэ бэрхшээлийг хамтдаа даван туулна” гэж ярилаа.

Их Британи: Монголд дотоодын анхны тохиолдол бүртгэгдлээ

Монголд анхны дотоодын тохиолдол бүртгэгдлээ гэж өчигдөр мэдээлэв. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр ОХУ-руу тээвэр хийдэг жолооч 21 хоног тусгаарлагдсаны дараа эхнэр болон өөрөөс нь халдвар илэрчээ. Тиймээс тэдэнтэй хамгийн ойр байсан 24 хүнийг тусгаарласан байна.

Франц:Халдвар авсан иргэн 3000 хүнтэй хамт тоглолт үзжээ

Гурван долоо хоногийн тусгаарлалтаас гарсан тээврийн жолооч болон эхнэр, ойрын хоёр хүнээс нь халдвар илэрснээр Монгол Улсад өчигдөр дотоодын анхны тохиолдол бүртгэгдэв. Хилээ хааснаас хойш тус улсад 376 хүн халдвар авсан нь бүгд гадаадаас ирсэн иргэд байв. Гэвч ОХУ-аас нийслэл Улаанбаатар хотод ирсэн жолоочоос халдвар илэрсэн тул үндэсний хэмжээнд онц байдал зарлажээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар дээрх иргэн 3000 хүнтэй тоглолт үзсэн байна. Тиймээс сургууль болон бусад аймгийн хөдөлгөөнийг гурван хоногийн турш зогсоов.

Турк: Монгол Улсад онц байдал зарлалаа

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Монгол Улсын нийслэлд дотоодын анхны тохиолдол лхагва гаригт илэрч, онц байдал зарлажээ. Тухайлбал, Улаанбаатар хотод гурван өдрийн турш хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож,  үзвэр үйлчилгээг хааж хөл хорио тогтоосныг Монцамэ агентлаг мэдээлэв. ОХУ-ын Алтанбулагийн боомтоор орж ирээд гэртээ тусгаарлагдаж байсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс COVID-19 илэрсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус улсад батлагдсан тохиолдол 382 /2020.11.11-ний байдлаар/ болсоны ихэнх нь гадаадаас зөөвөрлөгджээ. Мөн энэ хугацаанд тээврийн хэрэгсэл болон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов. Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас нэгдүгээр сарын 18-ний хооронд хоёр сарын хугацаагаар хаалаа.

Сингапур: Монгол цар тахлын үед хамгийн их сайшаал хүртсэн

Гадаадаас ирсэн хүмүүсээс халдвар илэрч байсан Монгол Улсад анхны дотоодын халдвар бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд нь мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “21 хоног тусгаарлагдаж байгаад гарсан ОХУ-аас ирсэн Улаанбаатарт амьдардаг олон улсын тээврийн жолооч болон эхнэр нь халдвар авсан” гэж ярилаа. Тэдний ойрын хүрээний 24 хүнийг тусгаарлав. Мөн сургуулиудиа хааж, гурван өдрийн хөл хориог тогтоолоо. Халдвар авсан хостой хамт тоглолт үзсэн иргэдийг шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн сайд уриалав. Уг нь цар тахлын үед хамгийн их сайшаал хүртсэн улс нь Монгол байв. Учир нь Хятадтай хамгийн ойрхон хиллэдэг учир сургууль болон бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэгдүгээр сарын сүүлээр хориглож, халдвар тархахаас сэргийлж байсан. Тус улсын Дорноговь аймгийн ураны уурхайн компанид ажилладаг Москвагийн нислэгээр ирсэн Франц иргэнээс анхны халдвар илэрч, гуравдугаар сарын 10-наас зургаан өдрийн турш хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хилээ хаасан байсан юм.

Эх сурвалж:Regnum.ru, Reuters, CNA,  AA.com

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

3 цаг 8 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

5 цаг 56 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

6 цаг 1 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

6 цаг 6 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

6 цаг 6 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

6 цаг 11 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

6 цаг 16 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

6 цаг 21 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

6 цаг 26 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

21 цаг 6 мин