Төсвийн мөнгө жинхэнэ ЖДҮ-чдэд олдсонгүй

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

2021 оны Улсын төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс нэг ч төгрөг хувиарлаагүй бөгөөд шинээр санхүүжилт олгохгүйгээр зээлийн эргэн төлөлтөөс төслүүдийг санхүүжүүлэхээр тусгаад байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “ЖДҮ-ийн төслүүдийг зээлийн эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой. Энэ салбарт нийтдээ 450-460 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Үүнээс 200-гаад тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөс эргэн орж ирж зээлд хуваарилагдах боломжтой” гэж тайлбарласан.

2016-2020 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байдаг.  Эдгээр гишүүд  ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулах хүчний байгууллагын өндөр хэргэм цолтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон билээ.

Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-гийн” гэх нэршилтэй энэ хэрэг олны анхааралд өртөөд, хууль шүүхийн байгууллагаас шалгасаар хоёр, гурван жилийн нүүр үзэж буй.

Тус сангийн хөрөнгөнөөс зээл аваад эргэн төлөөгүй 300 орчим аж ахуй нэгжид хугацаатай үүрэг өгч, зээлээ эргэн төлөхгүй бол олон нийтэд зарлана гэж байсан.  Дээрх 300 компани 2009 оноос хойш 140 орчим тэрбум төгрөгийг зээлсэн ажээ. УИХ 2021 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим УИХ-ын гишүүд ирэх оны төсөвт ЖДҮ-г дэмжихэд нэг ч төгрөг тусгаагүй байгааг шүүмжилж байна. Гэтэл зээлээ төлөөгүй 300 аж ахуй нэгжийн асуудлыг огт хөндсөнгүй.

2006 оноос хойш улсын төсвөөс ЖДҮ-г дэмжих зорилгоор нийт 862 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл эдгээр мөнгөний хэдэн хувь нь яг жинхэнэ эзэддээ хүрсэн бэ гэдэг нь өнөөг хэр эргэлзээтэй байгаа юм. www.ikon.mn сайтын мэдээлж байгаагаар  2018 онд 211 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2019 онд 456 ААН-д 47 тэрбум төгрөг олгосон байна. Ард нь 1569 аж ахуй нэгж 238 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ гаргачихаад байгаа ажээ. Зээлээ төлөхгүй байгаа 300 аж ахуй нэгжийн 140 тэрбум төгрөгийг төлүүлбэл эдгээр аж ахуй нэгжийн 60 хувийн зээлийг нь шийдээд өгчих боломжтой байгаа юм. Ард нь хэчнээн ажлын байр, эдийн засгийн бүтээмж байгаа билээ.

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл COVID-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

4 цаг 51 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

5 цаг 43 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

5 цаг 49 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

6 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

6 цаг 25 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

10 цаг 48 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

10 цаг 53 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

11 цаг 3 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

11 цаг 8 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

11 цаг 13 мин