Тахилгат ууланд олгосон лицензүүд-2

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

- Суварга хайрханы гол судсыг  тасалжээ-

Ч.ЗОТОЛ

Монголчууд уулсын дундаас  сүрлэг Суварга хайрхан, усны  тунгалаг Тамирын гол гэлцдэг. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог  Суварга хайрхан уул уурхайн  лицензэд дарлуулчихаагүй төрийн тахилгат  уул. Бас эрчүүдийн хийморийн уул гэж тахиж шүтдэгтэй холбоотой болов уу. Гэвч  хөрсөн доогуурх  хүйн холбоо, усны судлаар амин шүтэлцээтэй байдаг  эргэн тойрны газрууд хуу нь  алтны эрэлчид шургалсан нь нууц биш юм. Тухайлбал, Суварга хайрханаас эх авч урсдаг  Орхон гол алт олборлодог компаниудын уршгаар улаан хоормогоор урсч, зарим жил  тасалдаж, булан тохой нь хүртэл   өмхийрч бохирдон байгаль орчны доройтолд орсон. Өөрөөр хэлбэл, Суварга хайрханы гол судсыг тэд ийнхүү тасалжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын үед Суварга хайрхан уулнаас эх аван урсдаг Орхон голын бохирдолтой Засгийн газрын зарим гишүүн  очиж танилцаж байв. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрөхөд  хууль бус уул уурхайн асуудал далд хэлбэрт шижин улам нууцлагдмал болсон  гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.

Тухайн үед  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд Цэнхэр сумын Орхон багт очиж ажилласан байдаг. Ингэхдээ уурхайн компаниуд, малчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгээр малчид, иргэдийн гомдол, санал жин дарж, хууль бус үйл ажиллагаа явуулсан “Монгол газар” тэргүүтэй компаниудад  торгууль ногдуулж байсан юм.

Орхон голын тухайд 1999 оноос алтны эрэлчдийн хөлд сүйдсэн. Мэргэжлийн байгууллагууд нь “Маш их бохирдолтой” гэх дүгнэлтийг удаа дараа  гаргаж, гурван удаа битүүмжлэх арга хэмжээ аваад тусыг олоогүй нь эмгэнэлтэй. Уул уурхайн компаниуд   битүүмжлэлийг  хулгайгаар эвдэж ороод  ажлаа явуулж байгааг хэвлэлүүд газар дээрээс нь  мэдээлээд  ч тухайн үед хүчрээгүй.  Тэр үед Орхон голын савд  “Монгол газар”, “Алтандорнод Монгол”, “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 20 орчим компани гэрээлэн алт олборлож байсан. 2015 оны долдугаар сараас хойш “Монгол газар” компанийн эрхээр 14 жижиг компани техник эдийн засгийн үнэлгээгүй /ТЭЗҮ/ уулын ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн гэдгийг салбарын сайдаар ажиллаж байсан  Д.Оюунхорол  тухайн үед тогтоож байлаа. Гэхдээ торгууль ногдуулж, хугацаатай үүрэг өгч байв. Гэсэн ч  тодорхой хугацааны дараа  уул уурхайн үйл ажиллагаа үргэлжилсэн байдаг.

Өдгөө  Архангай аймаг энэ оны эхний  гурван  сарын байдлаар хууль бус хайгуулын болон ашиглалтын лиценз олголттой холбоотой иргэдийн гомдол, саналаар   толгой цохиж байна. Жишээ нь,   Өндөр-Улаан сумын Азарга баг, Тариат сумын Мөрөн баг, Жаргалант  зэрэг сумын газар нутгийг  дамнуулж олгосон уул уурхайн зөвшөөрөл олон байгааг тус  тойргоос  сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газраас Отгонтэнгэр ууланд олгосон лицензийг цуцлах асуудлыг оруулах үед байнгын хорооны хурал дээр хэлж  байсан юм.

Архангай аймаг том, жижиг гол, нуур цөөрөм олонтой. Гэтэл уул уурхайн зөвшөөрлүүд бүгд томоохон голын эрэг дагуу олгогдсон нь  анхаарал татна. Сүүлийн үед зарим компани тусгай хамгаалалттай бүсэд халдаж, ойн сан руу цөмрөн уул уурхайн ажлаа идэвхжүүлсэн гэсэн мэдээлэл  байгаа юм. Мөн Цэцэрлэг сумын Туулант, Чулуут багийн нутагт   хууль бусаар геологийн ерөнхий хайгуулын зураглал үйлдэж байгаа  компаниуд байгааг нутгийн иргэд мэдээлсээр  байгаа юм.

Мөн   Хашаат сум, түүнчлэн Цэнхэр  сумын Орхон багийн газар нутагт олгосон  олборлолтын болон  хайгуулын хууль бус зөвшөөрлүүдийн цаад эзэд нь тодорхойгүй. Тэгсэн атал үйл ажиллагаа явуулаад байна гэсэн мэдээлэл бас  чих дэлсдэг. Орхон баг  570 гаруй өрх, 30 мянга гаруй толгой малтай. Ер нь бол Цэнхэр сумын мал бүхий өрх амьдардаг гол бүс гэдэг.  Гэтэл  энэ  бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдсанаар  байгаль орчин доройтож,  иргэд, малчдынх нь  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх  болоод удаж байна.

Архангай аймгийн хувьд  “Уул уурхайгүй аймаг болно” гэсэн хөгжлийн   зарчмыг “Амь нэг Архангай” төслийн хүрээнд зохион байгуулсан  “Хөгжлийн форум”-ын үеэр  ярьж,  шийдэл гаргаснаа зарлаж байсан.   Үүнийгээ аймгийнхаа цахим хуудсуудад байршуулж, иргэд санаа бодлоо илэрхийлсэн нь одоо ч үргэлжилсээр.  Аймгийнх нь  хөгжлийн  зорилтыг авч үзвэл  хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал тэр дундаа түүхэн дурсгалт, соёлын өв бүхий газар нутгууд дээрээ тулгуурлаж хөгжинө гэж тодотгожээ. Ийм боломж тэнд  бий.  Тухайлбал, Архангай аймаг Их Монгол Улсын үүх түүхийг хадгалсан газар.  Монголын   хаант 10 гаруй улсын нийслэл   Орхоны хөндийд оршин тогтнож байсан түүхтэй. Хотын туурь, малтлага одоо ч үргэлжилсээр байгаа. Үүндээ түшиглэн цааш  Өвөрхангай аймгийг холбосон  байгалийн үзэсгэлэнт газар-түүх дурсгал хосолсон  тун сонирхолтой аяллын  маршрут  бий болгож, жуулчдыг татах өргөн  боломж  ч  бий. Харамсалтай нь аялал жуулчлалын чиглэлээр  бүс нутгийг хөгжүүлэхээр бизнесийн ухаан сэдсэн хүн ховор юм.  Харин  ураны хайгуул, олборлолт явуулах санааг  анх Японы мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж сэдсэн  гэх бараан мэдээлэл  сүүлийн хэдэн жил нийгмийг талцуулж  шуугисан. Тус  аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант сумын зааг,  Азаргын голын эхэнд олгосон уран хайх хайгуулын лицензийг их аварга   хууль бусаар авсан гэх  хэл  ам таталсан нь тэр. Түүний ах Д.Сумъяабазар тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан нь дээрх мэдээлэлд ташуур болж нийгэмд хурдтай цацагдсан байж ч болох. Их аварга өөрөө бол дээрх  мэдээллийг үгүйсгэж “Архангай нутаг бол миний ээжийн төрсөн нутаг. Ээжийн хэвлийгээс төрсөн атал би ээжийнхээ төрсөн нутгийг сүйтгэх үү. Энэ бол огт  үндэслэлгүй  мэдээлэл” гэсэн тайлбарыг хийж байв.

 Хэрэв тэнд ураны хайгуул, олборлолтын ажил эхлүүлбэл Архангайн Цэнхэр сум  “Хоёр дахь Улаанбадрах”  болох гашуун ирээдүй хүлээж буй.  Дорноговь аймгийн Улаанбадрах сум өнөөдөр  Францын “Арева” компанийн  уршгаар малчид нь малаа барсан. Түүгээр зогсохгүй малын урагт гаж нөлөө илэрч  найман хөлтэй ишиг, арьсгүй тугал гарч эхэлсэн бол төрөх насны эмэгтэйчүүдийн дунд үр зулбах явдал нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий. Төрийн байгууллагаасаа өгсүүлээд энэ мэдээллийг аль болох саармагжуулж, албан ёсны дүн мэдээг нууж дардаг, энэ талаар шүүмжлэл хэлсэн иргэдээ “галзуу, солиотой” гэж хоч нэр өгдөг зуршил тогтсоныг зарим эх сурвалж хэлдэг. Тэгвэл энэ аюул Архангай нут­гийнханд  ийнхүү  бараг л айл буучихаад  байна.

Магадгүй зарим нь өнөөдөр уул уурхайн лицензийн сүлжээ  төрийн тахилгат Суварга хайрхнаас маань хол байгаа гэж бодож байж болох юм. Үнэндээ яг ийм нэрээр авсан зөвшөөрөл одоогоор алга. Гэхдээ уул уурхайн эзэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан-Овоо, Дарьгангын цогцолбор газарт газрын зураг дээр огт байхгүй Хүйтэн уул нэрээр зөвшөөрөл авсан байдгийг саная. Завхан аймгийн нутаг  төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханд зөвшөөрөл авчихсан байсныг Засгийн газар хэдхэн сарын өмнө цуцласныг бас мартах учиргүй. Суварга хайрхны ойр орчмын газар, түүнээс эх авч урсдаг Орхон голыг тэр чигт нь бохирдуулж чадсан юм чинь газар доорх  доорх усны  судал,  байгалийн  амин шүтэлцээгээр зах хаяанаас нь эмтэлж хэлтлээд эхэлсэн юм биш үү гэдэгт асуулт байна. Тэндээс ирүүлж буй иргэдийнх нь гомдол, саналыг сэрэмжлүүлэг гэж үзвэл тэнд аюул нэгэнт  нүүрлэснийг холбогдох газрууд нь анхааралдаа аваасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

7 цаг 16 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

7 цаг 44 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

7 цаг 46 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

7 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

7 цаг 54 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

8 цаг 10 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

14 цаг 19 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

14 цаг 24 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

14 цаг 30 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

14 цаг 39 мин