Г.Хонгор: Хувийн тэтгэврийн хуулиар далайлган хүмүүсийн хөлс, хүчийг “сорох” гэж байна

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Хувийн тэтгэврийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн, мэргэшсэн даатгагч Г.Хонгортой ярилцлаа.

 

-Хувийн тэтгэврийн тухай хууль нийгэмд шүүмжлэл дагуулж байна. Мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Монголын нийгэмд өнгөрсөн 25 жилийн туршид үйлчилж ирсэн нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн тогтолцоо зах зээлийн харилцаанд шилжих үеийн түүхэн хямралтай цаг үед үндсэн үүргээ амжилттай биелүүлсэн. Улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээлээс хамаарч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөр зориулалтаар ашиглах үе байсан ч төр засгаас иргэдийнхээ нийгмийн хамгаалал халамжийн үндсэн үүргээ гал алдалгүй хэрэгжүүлж ирсэн.

Тэтгэврийн реформыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн угтвар нөхцөл бол тэтгэврийн харилцааны өнгөрсөн түүхийг харлуулах, муулах, бурууг хайх бус харин өнгөрсөн түүхэн цаг хугацааны үйл явдлаас хамгийн үнэ цэнэтэй сургамжийг авах нь хамгаас чухал юм. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн үндсэн санаа, үзэл баримтлал, ерөнхий зорилго, чиг хандлага нь зөвхөн ирээдүйн санхүүгийн ашгийн төсөөлөл дээр суурилсан. Өөрөөр хэлбэл, ирээдүйн санхүүгийн ашиг хонжооны хийсвэр төсөөлөлдөө хүн амын дийлэнх хэсгийн санхүүгийн боловсролгүй байдлыг далимдуулан залуу үеийн сэтгэл санааг хоёрдуулсан, өдөөн хатгаж, төөрөгдүүлэх байдлаар татан оролцуулахыг санаархаж байна. Ирээдүйд баталгаатай, эрсдэлгүй нь үл мэдэгдэх их хэмжээний ашиг орлого амлаж шуналыг нь хөдөлгөж байна. Энэ нь тэтгэврийнхээ санд бүх нийтээр хувь нэмрээ оруулдаг үндсэн мөн чанарыг үгүйсгэлээ. Хүн амын ажил орлоготой хэсгээс   хувийн тэтгэврийн хуримтлалыг бүрдүүлэх нь хожим нийгэмд, иргэдийн дунд тэтгэврийн талаар тэнцвэргүй байдал, бухимдал талцлыг бий болгож нийгмийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийг Улсын Их Хурал, Засгийн газар хүлээж байгаа.  Хуулийн төсөл санаачлагчдын ард дэврүүн эерэг эрмэлзэл байгааг ойлгож байна. Гэвч  тэтгэврийн шинэчлэлийг иж бүрнээр, том зургаар төсөөлж чадаагүй. Мэргэжлийн судалгаа тооцоолол нь зөвхөн ирээдүйн хийсвэр үр өгөөж, ноогдол ашгийг онцгойлон авч үзэж байгаа нь хэт өрөөсгөл, явцуу, маш хязгаарлагдмал төсөөлөл дээр үзэл баримтлалыг тодорхойлсон.Товчхондоо, мэргэжлийн түвшний  хэмжээний туршлага дутагдаж байна гэж хэлмээр байна. 

Нэг ёсондоо хувийн тэтгэврийн хуулиар бусдын олсон хөлс хүчийг хуулиар албадаж нэгдсэн журмаар “сорох” гэж байна. Үүнээс болж АНУ, Англи улс хэдэн удаа дампуурлаа. Түүхэнд болж өнгөрсөн амьд жишээг бид заавал давтах гээд хэрэггүй. Хувийн тэтгэврийн тогтолцоог хийдэг цаг нь ч болоогүй. Компаниуд нийгмийг таван тийш нь татаж, хагаралдуулж талцуулна. Нарийндаа бол хэдэн зуун мянган хүний амьжиргаатай холбоотой үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл шүү. Тиймээс тэтгэврийнхээ суурь тогтолцоог ч тавиагүй байж хувийн тэтгэврийн сангаар оролдоод хэрэггүй.

-Хувийн тэтгэврийн хуулийг тэр чигээр нь баталбал, цаашлаад тэтгэврийн санг буруу удирдвал ямар эрсдэлтэй вэ?

-Тэтгэврийн санг буруу удирдан залах юм бол урт хугацааны тэсрэх бөмбөг л гэсэн үг. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эрүүл аюулгүй сайхан амьдралын үндсэн баталгаа гэж ойлгож болно. Угаас тэтгэврийн сан бол хэзээд даатгал суурьтай байдаг. Хэдэн зуун мянган иргэдийн хэдэн арван жилийн туршид хэрэглэх амь зуулгад халдах гэсэн явуургүй оролдлогыг УИХ, Засгийн газар залруулах ёстой. Тэтгэврийн даатгалын сан, хувийн тэтгэврийн хуримтлалын сан хоорондоо огт хамааралгүй зэрэгцэн оршиж болох мэтээр ярьж ухуулан тайлбарлаж байгаа нь зарчмын буруу юм. Хүн бүрээс цуглуулан авч буй шимтгэл нь буцаад тухайн хүндээ тэтгэвэр болж очихоос нь өмнө найдвартай бөгөөд баталгаатай өсгөж үржүүлж арвижуулах нь тэтгэврийн сангийн үндсэн зорилт байдаг. Нийтийн өмчийн харилцааны хамгийн сонгодог нэг төлөөлөл нь тэтгэврийн сан гэж ойлгож болно. Нийтийн өмчийг захиран зарцуулахын тулд зайлшгүй шаардлагатай нэг хууль манайд одоогоор алга. Энэ бол Трастын тухай буюу Итгэлцлийн тухай хууль юм.  Зөвхөн   тэтгэврийн сангаас хөрөнгө оруулалтын зорилгоор үүсгэх хуримтлалын сангийн эрсдэлийн хариуцлагыг хэн хэрхэн яаж хариуцах вэ гэдэг олон асуудал бий.

-Тэтгэврийн зөрүүг арилгах зэргээр тогтолцооны шинэчлэлийг хэрхэн хийх  вэ. Тэр дундаа хувийн тэтгэврийн санг хэрхэн зөв хийх ёстой вэ?

-Өндөр настан, ахмадуудын нийгмийн хамгааллын харилцааны хамгийн амин цэг болсон тэтгэвэрийн харилцааны суурийг үндэснийхээ зан заншил, онцлогтой нийцүүлж зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн тэтгэврийн санг индексжүүлэх шаардлагатай. Төрөөс олгож буй бүх нийтийн халамжийн тэтгэврийг хагас хуримтлалын буюу тэтгэврийн нэрийн дансны тэтгэвэртэй хольж хутган өнөөдрийг хүртэл хамтад нь олгож байна. Тэтгэвэрийн сангаас хөрөнгө оруулалт хийхийн тулд Трастын хуулийг заавал батлах ёстой. Ингээгүй тохиолдолд хуулиар халхавчилсан, хүн бүрийн тэтгэврийн халаасыг тэмтрэх гэсэн хуулийн хулгай явагдах гэж байна.

Төр оршин тогтнож л байгаа бол иргэдээ халамжилж байх ёстой. Ажил хийж байгаа эсэх, баян ядуу, ямар мэдлэг чадвартай нь хамаагүй. 60 нас хүрсэн Монгол Улсын иргэн л бол төрөөс халамж хишгийг суурь тэтгэврээр дамжуулж авах хэрэгтэй. Хоёрдугаарт, орлогоо тодорхой хэмжээгээр нэрийн дансандаа хадгалсны үндсэн дээр хуримтлуулсан мөнгөө суурь тэтгэвэр дээр нэмж авдаг. Нэрийн дансанд хуримтлуулсан мөнгөө авч чадалгүй нас барсан бол гэр бүлд нь өвлүүлдэг жишиг бий. Харин хэдэн сая хэдэн арван жил цуглуулж хуримтлуулсан амьжиргааны эх үүсвэрийг  төрийн бодлогоор өсгөж үржүүлдэг.Тэтгэврийн тогтолцооны гурав дахь хэлбэр нь хүүтэйгээр банкинд хадгалуулах эсвэл сайн дурын тэтгэврийн даатгалд хуримтлал маягаар хөрөнгө оруулах юм. Хувийн тэтгэврийн даатгал гэсэн үг. Одоогийн яриад байгаа хувийн тэтгэврийн даатгал гэж үүнийг хэлж байгаа юм. Харин иргэний хадгалуулсан мөнгийг хөрөнгө оруулалтын менежерүүд хатуу хяналтанд өсгөх ёстой. Энэ тохиолдолд ихэнхдээ хугацаа зааж тэтгэврийн насанд хүрэхэд нь өгдөг. Хувийн тэтгэврийн сангийн хөшүүрэг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг. Өөрөөр хэлбэл, банкинд хүүтэй хадгалуулахад авдаг татвараас чөлөөлж давуу байдал олгож байгаа явдал.

-Бусад улс орны жишиг ямар байдаг вэ?

-Дэлхийн улс орнуудын тэтгэврийн тогтолцоог ажиллуулдаг үндсэн хөдөлгүүр болох даатгалын механизмыг үгүйсгэх, хуримтлалын зарчмаар орлуулна гэдэг үнэхээр эрүүл ухаан санаанд оромгүй санаа. Хуваарилалтын зарчим дээр суурилсан тэтгэврийн өнөөгийн тогтолцоо цаашид ч үндсэн зарчим дээр суурилсаар байх болно. Хуваарилалтын зарчмын цаад үндсэн агуулга бол нийгмийн гишүүд бүгд тэтгэврийн санд чадлын хэмжээгээр хувь нэмрээ оруулж, насны тодорхой хязгаар хүрсний дараа насан эцэс хүртлээ тэтгэвэр авдаг.  Өөрөөр хэлбэл, нийгмийн дараачийн үе нь өмнөх үеэ тэтгэхийг хэлж байгаа.

Тэтгэврийн санг даатгал буюу шимтгэл хэлбэрээр бага багаар бүрдүүлдэг. Хэдий хэмжээгээр ямар хугацааны туршид  хуримтлуулан цуглуулах зэрэг асуудлыг актуар тооцооллын үндсэн дээр тодорхойлдог. Харин нэгэнт бүрдсэн тэтгэврийн сангаас хэчнээн хүнд хэзээ ямар хэмжээтэйгээр буцааж тэтгэвэр олгох тухай асуудлыг андеррайтингийн зарчмаар тогтоодог. Манай оронд актуар тооцоолол хийгдэж байгаа. Харин андеррайтингийн зарчим  сонгодог утгаар төдийлэн хэрэгжихгүй байна. Андеррайтингаар тэтгэврийн шимтгэлийг нэмэх үү үгүй юу, тэтгэврийн насны босгыг өндөрсгөх үү аль эсвэл хэвээр нь хадгалах уу, тэтгэврийн хэмжээг нэмэх үү яах уу, инфляц үнийн өсөлттэй уялдуулж индексчлэх үү зэрэг асуудлуудын шийдлийг тодорхойлдог. Түүнээс хэн нэгний ам санаагаар тэтгэврийн сангаар оролдож болохгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

Д.ГЭРЭЛБААТАР
ЭНЭ НӨХӨР Ч ҮНЭН ЗӨВ Л ЯРЬЖ БАЙНА ДАА.УИХ ЫН МАНГАРУУД АНХААРАХ БИЗЭЭ
Ярьсан шигээ мэддэг юм бол хэрэгжүүлэх талаар юу ч хийхгүй суугаад байдаг юм бэ. Мэдээж хууль дүрэмгүй бол хэн ч гэсэн хууль боловсруулж тоглолт хийж л таараа. Тэтгэврийн сангийн мөнгөөр монголын төр засагт гарсан хулгайч нар хүссэнээрээ
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

1 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

17 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

2 цаг 15 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

3 цаг 47 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

6 цаг 20 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

6 цаг 30 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

6 цаг 35 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

6 цаг 35 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

21 цаг 32 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

22 цаг 0 мин