Polit-ийн онцлох зочин: Ш.Чимэдцэеэ:”Санаа тэгшхэн яваарай” дуугаа үзэгч, фенүүддээ зааж өгнө

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

 Ч.Үл-Олдох

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ  жил бүр үзэгч, фенүүддээ зориулан “Дуунд залбирсан тавилан”  уран бүтээлийн тоглолтоо хийдэг. Ээлжит тоглолтоо тэрээр энэ сарын 28-нд UB palase-ийн их танхимд толилуулах гэж байна.

Түүнийг “Polit-ийн онцлох зочин”-оор  урьж ярилцлаа.

 

-“Дуунд залбирсан тавилан” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа юм байна. 40 гаруй удаа тоглолт хийсэн гэхээр та бараг хагас зуун жил дуулсан гэсэн үг үү?

 

- Хүний амьдралын 40 гаруй  жил гэдэг богино хугацаа  биш. Би  урлагт зүтгэсэн цагаас үзэгч, фенүүдээ дандаа  баярлуулж байх сан гэж бодож хичээж ирсэн. Уран бүтээлийн тоглолт бол нэг талаас миний урлагт  40 гаран жил дуулсны минь баяр. Нөгөө талаас намайг 40 гаран жил сонссон үзэгч, фенүүдийн   маань баяр. Анх дуулж байхад чинь би сонсч байсан гээд ирж байгаа үзэгч, сонсогч өнөөдөр  ирж байгаа нь сайхан.  Дуучин болсон эхний үед тайлан тоглолт гэж байгаагүй. 1986 оноос тайлан тоглолт хийсэн. Түүнээс хойш жилд хоёр тоглолт хийчихдэг  байлаа. Тэр болгоныг тооцоод үзвэл 40 гаруй  бие даасан уран бүтээл хийжээ.  Сүхбаатар аймгийн Соёлын ордны дуучин байхдаа ч тоглолтоо  хийж байлаа. Бүх аймгаар тойрч Мэгжиджанрайсаг бурхан бүтээхэд хандив өргөж  өөрийн уран бүтээлээр  “Энх мэндийн баяр”  тоглолт хийж 1989 оны аравдугаар сард нутгаасаа  гараад  1990 оны арваннэгдүгээр сард ардчилсан хувьсгал ялсны дараа  буцаж ирж байлаа. Ээж минь амьд сэрүүн байхдаа намайг буяны хандив, тусламжийн тоглолтод оролцоход их баярладаг байлаа. Мэгжиджанрайсагт хандив оруулж явааг сонсоод “Ээж нь ёстой башийж байна. Хойд төрөлдөө бурханы оронд төрөх байх” гээд  баярладаг сан. Тэрэнд би  өөрөө их баярлана. Ижийгээ айхтар сүрхий байлгаагүй ч гомдоож явсангүй. Ижийгээ бурханд буцсанаас хойш ижийнхээ ачийг  дуугаар хариулж явна даа. 

 

-“Санаа тэгшхэн яваарай” хэмээх сайхан дууг та анх дуулсан юм билээ. Одоо таны урын санд байдаг уу?

-  Сайн үйлийг бүтээгээд

Санаа тэгшхэн яваарай

Саартай нааштай хорвоог

Салгаж ялгаж ойлгоорой

Үүрдийн хань чинь нэг шүү

Үргэлж хайрлаж яваарай

Үeийн нөхдөө түшээд

Үйлс тэгшхэн яваарай

Хэний ч сэтгэл эмзэг шүү

Хэлэх үгээ цэнээрэй

Хүрэн зүрхний гүнээсээ

Хүнийг хайрлаж яваарай /дуулав/.

С.Донойн шүлэг, Ц.Чинзориг агсны ая хийсэн “Санаа тэгшхэн яваарай” гэдэг энэ дуу  бол маш сайхан бүтээл. Сүхбаатар аймгийн Соёлын ордонд байхдаа анх  дуулж байлаа. Одоо надад хөгжмийн найруулга нь байхгүй. Сүүлийн үед хүмүүс  их асууж байгаа учраас тоглолтод хөгжимгүйгээр үзэгч, фенүүдийн хамт дуулна. Бас энэ удаагаа үзэгч, фенүүддээ зааж өгч оюуны хөрөнгө оруулалт хийе гэж бодож байна. Өмнө лайваар  зааж өгнө,  тоглолт дээр хамтдаа дуулна. Ер нь би хоосон тоглолт хийдэггүй, болж өгвөл үзэгч, фенүүдийнхээ гар дээр нэг юм тавихсан гэж боддог. Өмнө нь дууны цомог, ном үнэгүй өгч байсан. Шавь нар маань үүдэнд бариад зогсдог юм. Энэ удаа тоглолтын тасалбарыг 11 дуу бүхий цомог үнэгүй дагалдаж байгаа. 

 

-Та Хоолой гэдэг нэртэй газар төрсөн юм билээ. Хэдэн настайдаа анх дуучин болсон бэ?

-Би 15 настай Сүхбаатар аймгийн Уулбаян сумын улаан булангийн тайзан дээр гарч байлаа. Их сонин шүү, миний төрсөн газар Хоолой нэртэй. Мнай аймагт төмрийн хүдэр ихтэй Төмөртэй гэж газар бий. Цайр ихтэй Цайрт гэж газар бий. Тэрэн шиг миний төрсөн газар Хоолой. Тэр сайхан газар төрөөгүй бол, тэр сайхан аав, ээжээс төрөөгүй бол би дуучин болохгүй байсан байх. Миний ээж сайхан хүүхэн байлаа, бас сайхан дуулдаг хүн байлаа. Аавын минь эгч бидний Ажаа гэж авгайлдаг сайхан буурал байсан юм. Ажаа маань намайг “Чи телевизээр их л дуулах юм. Дуучин болчихлоо гэж цөс нь хавиргаа дэлсээд байх юм биш шүү. Чиний урд төрөл “Дуутай жинсрэг” олныг уншуулж ном хуруулснаас л чи тийм болчихож байгаа юм. Чи сайндаа тийм болчихоогүй” гэдэг сэн. Би тэгж л хүмүүжсэн. Тэгэхээр дуучин болсон нь миний сайных биш юм.

-Таны удам судрыг “Орлойн таван баяны удам”  гэж сонсч явснаас таны амнаас дуулж байсангүй? 

-Миний ээжийн тал Дарьгангаас  Орлой хошуунд нүүж ирсэн юм билээ, миний элэнц эхийн үед. Аавын тал бол Орлой хошууныхан. Орлойн Баян Совд, Орлойн хув Дагва, Орлойн Самбуу гэлэн, Орлойн Чоймбол гэлэн, Орлойн Догоо эхнэр  гэж таван баян хүн байж. Түвшинширээ, Баяндэлгэр сумаас эхлээд  манай Уулбаян сумыг  дамжин  Сүхбаатар аймгийн наахна хүрч байсан гэдэг юм, мал сүрэг нь.  Надад одоо малын тооллогынх нь ном бий. Тэгээд гурван удаа хөрөнгөө хураалгаж, гурав дахь дээрээ дөрөв нь буудуулсан. Миний  өвөг эцэг хөрөнгөтэй байсныхаа төлөө  буудуулсан. Надад ганц нэг бурхан, Орлойнхны  мөнгөн эмээл хазаар, хэт хутга өвлөгдөж ирсэн юм. Орлойн адуунаас нэлээд ирсэн, одоо үлдсэн юм  бий. Бурхан бол сайхан алтан бурхад өв дамжаад ирж байлаа.

 

-Сүхбаатар аймгийн Соёлын ордны дуучин  байхдаа  та хөгжмөө өөрөө тоглодог  байсан санагдана?    

-Урлагт зүтгэсэн 40 гаруй  жилд  би дуулахаас гадна янз бүрийн ажил хийсэн.  Хөдөө байсан болохоор тэгэхээс өөр аргагүй. Цаанаасаа ч шаардлага өндөртэй байсан. Би ч залуу байж,  биеэ их дайчилдаг байлаа. Тэгээд ч хөдөө байсан уран бүтээлчид юм юмыг хийж чаддаг болдог, тэгж ч  сурдаг. Ер нь уран бүтээлч хүн болгон агуу байх ёстой гэж ярьдаг юм шүү дээ. Тэр дотроо хөдөө өөрийгөө дайчилж ажилласан  уран бүтээлчид үнэхээр гайхамшигтай, чадалтай. Тэр  хүмүүсээс суралцаж, дотор нь ажиллаж,   хий гэснийг нь хийж ирсний хувьд   би олон зүйл сурсан. Туайлбал, би  чинь  18 жил хуучир тоглосон юм шүү дээ. Хөгжимчин хүн юу хийдэг вэ,  тэр болгоныг хийнэ.  Хөгжмийн яаманд сууж, дуучдын хөгжмийг тоглохоос гадна, гоцлол номер ч  тоглоно. Мөн ятга хөгжмийг 18 жил тогложээ.

-Түүнээс гадна  дуулалт жүжигт их тоглодог байсан даа?

 -Би  өөрөө жүжигт  их дуртай байлаа. Алдарт “Жаахан шарга” дуулалт жүжгийг анх 1980-аад онд н.Доржгочоо найруулагч найруулж  аймгийн Соёлын ордны  тавихад  18 настай бүсгүйн дүрд тоглосон юм. Түүнээс хойш  40 хүртлээ тэр дүрд  тоглосон. Жүжигт   тоглох дуучин хүнд бас   их нөлөөтэй шүү. Дуучин хүн дуу бүртээ дүр бүтээх ёстой. Энэ нь тухайн дуучны   уран чадвараас бас их хамаарна. Намайг хүмүүс арай л өөр шүү гэж сонсдог бол, тэгж бодогддог бол  миний  дуугаа  үзэгчдэд хүргээд байдгийн гол учир нь, ердөө тэр. Жүжигчин хүний дүр бүтээх уран чадвар дээр их ажиллаж байсны  маань  хүч юм даа.

 

-Та дуулахаас гадна шүлэг бичиж, ардын урт, богино дууг  судалж, нотжуулж, шавь нартаа сургаж өвлүүлэх зэргээр олон чиглэлээр   эрдэм судлалын ажил хийжээ дээ?

-Ганц би уулын оройд юм уу, нэг театрын тайзан дээр гарч хашгираад хойч үе, залуус маань  уртын дуу сураад, уртын дууны өв уламжлалыг өвлөөд авчихна гэж бодогдохгүй байна. Газрын хэвлий доорх алт, мөнгө бусад баялгийг ухаад дуусч байгаа бол уртын дууны өв сан дуусахгүй, дундрахгүй юм. Энэ их өв соёлыг сурталчлах, түгээхэд хүн бүрийн оролцоо чухал. Дор бүрдээ өөр өөрийн чадах чинээгээр сурталчлах хэрэгтэй байна. Үүнд манай хэвлэл, мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид идэвхтэй оролцсоор ирсэн, цаашид ч өргөнөөр сурталчлаад яваасай гэж боддог шүү. Энэ үүднээс гаргасан дууны цомог, ном надад олон бий.

-Эцэст нь танаас асуухад Д.Түвшинжаргал гуай та хоёрын байрны маргаан юу болсон бэ. Асуудал шийдэгдсэн үү?

-Тэрийг яримааргүй байна. Би одоо тоглолтдоо л  анхаарч байна. Гэвч сэтгүүлчид бас асуугаад байх юм. Ер нь бол асуудал шийдэгдээгүй. Би өөрийнхөө байрны талыг тэр хүнд төлж байгаа, шүүхийн шийдвэрээр. Тэр хөрөнгө хэнийх болохыг шүүх авч үзэхгүй таван жил амьдарсан бол хөрөнгө хуваана гэх юм. Хүмүүс бүгд мэдэж байгаа даа. Эхлээд би санаагаар унаж л байсан. Гэвч бодоод байтал хэцүү биш юм. Ард түмэн минь намайг түшиж тулж байна. Та битгий зовоорой, битгий санаагаар унаарай гэж байна. Одоо тоглолтоо хийчихвэл болно доо гэж бодоод зүтгээд явж  байна. Бас ч гэж надад арга байна, авьяас байна, ухаан байна, ард түмэн байна. Тэр өр ширний ард гарчих байх аа.

-Та хэвлэлийн хурал дээр Түвшинжаргалд  ч биш хуульд  буруу байна гэж хэлж байсан?

-Үүгээр дамжуулаад хууль тогтоогчид, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сонорт хүргэхэд Гэр бүлийн хуулиа эргэж хараасай. Хуулийг ийм байлгаж болохгүй шүү дээ. Ядаж гэр бүлийн хоёр хүн дундын  гэрээтэй байдаг. Өнөөдөр Монголын нийгэмд ил гарсаннь би болохоос далд хохирсон эрэгтэй, эмэгтэй олон хүн бий. Миний хөрөнгө гэдгийг Д.Түвшинжаргал мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгээд хөрөнгийг нь хуваана гэж байна шүү дээ, та нар хуулиа биелүүлээч, хөрөнгийг нь хуваагаач гээд байна. Хэний хөрөнгө байхаас эс хамаарч хуваана гэдэг хуулиа больчих хэрэгтэй. Ямар сайндаа манай Д.Түвшээ миний дарьганга эхнэрийн хувцас, булган шуба, хөргөгч, тоос сорогчийг  авна гэж нэхэж байх вэ дээ. Энэ хуульд буруу байна.

-Одоо тоглолтын талаарх яриандаа эргэж орох уу. Таны тоглолтод  шавь нараас чинь  гадна  ямар уран бүтээлчид оролцох вэ?

 -Би өмнө нь Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад  багштайгаа хамт,  багшаасаа хойш Ардын жүжигчин А.Долгорыг тоглолтдоо урьдаг байлаа. Энэ удаагийн тоглолтоо  шавь нартайгаа хамтарч хийнэ.  Миний шавь нар алдар нэртэй сайхан дуучид болсон. Мөн долоон хүний бүрэлдэхүүнтэй байхад нь орж 20 гаруй жил ажилласан Морин хуурын чуулга”-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ,  Монголын уртын дууны холбооны 108 дуучин, Uvertura хамтлаг, миний анх  байгуулсан  “Чанадын чанадаас” хамтлаг оролцоно. Олон хүн оролцох хүсэлтээ өгөөд байна, найруулагч маань зохион байгуулах байх.

 

- Тоглолтоо  “Дуунд залбирсан тавилан”  гэж нэрлэсэн нь учиртай байх?

-Энэ  дууны үгийг би өөрөө бичсэн юм. Ер нь миний тавилан гэвэл би  дууны төлөө төрж, дууны төлөө амьдарсан хүн юм даа. Амьдрал минь насаараа дуутай холбоотой явж ирлээ. Үүнийхээ шимийг хүртэж ард түмнийхээ хайраар өлгийдүүлж ирлээ.  Тийм болохоор тоглолтоо ингэж нэрлэсэн дээ.

 

Эх сурвалж: www.polit.mn 

bujgir
Zadaa. Iim hetsuu ued duu surah ch yamaidaa . honogiin hooltoi .hol oiriin ahan duus uvchin zovlon duulgahgui bvl az ymdaa . ta iim ued ingej balairah hereg bn uu??? Busad zuileer tus bolj chadahgui ym gehed gertei guriltai hooloo gudraad chimeegui bj bolohgui yanav???
zochin
amjilt husye eruul enhiig husye.
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин