“Орхончууд овоолгоо өөрсдөө эзэмших ёстой” гэв

2020-11-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Стратегийн зарим  ордыг түшиглэсэн үйлдвэрийг төрийн мэдэлд авах ажлыг Засгийн газар идэвхитэй ярьж байна. Өнгөрсөн онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эргүүлэн авах зөвлөмжийг гаргасан байдаг. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах “Ачит-Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт шилжүүлэх ажил эхэлсэн.  “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж катодын зэс ашиглаж байгаа “Ачит-Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн мэдэлд шилжүүлэх асуудлыг хөндөж буй. Гурван удаагийн хэлэлцээрийн үр дүнд үйлдвэрийн хувийг шилжүүлэн авах болсныг салбар яамнаас мэдээлсэн. Одоогоор гэрээнд хоёр тал гарын үсэг зурах үлдээд байгаа. Эхний удаад төрийн өмчит компани 34 хувиа эзэмших, цаашид энэ хувийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон аж.  Төр ийнхүү “саалийн үнээ” болсон Эрдэнэт үйлдвэрийн дэргэд үүссэн овоолгыг мэдэлдээ авах нь зөв ч орон нутгийн төрийн өмчид шилжүүлж  иргэд нь эзэмших ёстой   гэсэн саналыг нутгийн иргэд гаргаад байгаа юм. Ингэснээр үүсмэл орд дээр тулгуурлан үүссэн бизнесийн төслүүдээс орон нутгийн иргэд хувьцаа эзэмших боломжийг бүрдүүлэх шаардлагатай тухай иргэний нийгмийн байгууллага, иргэд нь ярьж хэлсээр ирсэн байна.  Өөрөөр хэлбэл төрийн өмчийн мэдэлд очсоноор овоолгоос ирэх ашгаас  нутгийн иргэд давуу эрхээр  нөхөн олговор илүү хүртэх ёстойг тодотгосон. 

  Учир нь  Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн цэвэр зэсний агууламж  багассан энэ цагт хоёр хувь нь баяжигдаж  98 хувь нь цагаан тоос болж овоолго үүсдэг. Овоолгыг ашиглах тусам байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд хортой цагаан тоос өмнөхөөс илүү дэгдэх магадлал өндөр учраас тэд нөхөн олговор авч алдагдсан эрүүл мэнддээ зарцуулах ёстой гэсэн.

Монголыг олон жил тэжээж ирсэн цаашид ч тэжээсээр байх тус үйлдвэр яагаад нутгийн уугуул иргэддээ нөхөн олговор, хувь хишиг хүртээж болохгүй гэж. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тавантолгойн бүлэг орд дунд байрлах сууршлын бүсийнхэнд орон нутгийн өмчит бага Тавантолгой уурхай жил бүр 500 мянган төгрөгийн хишиг хүртээдэг. Мөн иргэд нь тус уурхайн хувьцаа эзэмшигчид юм. Тэгвэл үүний жишгээр яагаад орхончууд  овоолгоо орон нутгийн өмчид авч, хувь эзэмшиж ашиг хүртэх эрхгүй хэмээн “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ний тэргүүн Д.Баасансүрэн ярьж байв.  

Орос ах нар Эрдэнэт үйлдвэрийг 25 жил ашиглаад зогсох ёстойг хэлж байсан нь учир жанцантай байжээ. Гэвч Монголын төр  даруй 20 орчим жил нэмж 40 жил ашигласан. ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдал, хүний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхлэнэ гэдгийг тэд тооцсон учраас 25 жил болоод зогсох  байжээ. Одоо даруй 60 жил ашиглана гэдгээ өнгөрсөн жил зарласан. Энэ тохиолдолд ирээдүйд юу болох вэ. Энэ бүгдийг шийдвэрлэх гарц нь овоолгыг орон нутгийн өмчийн мэдэлд авч иргэд хувьцаа эзэмших явдал гэлээ.  Зэсийн агууламж багассан, овоолго, хаягдлын аж ахуй, нөөц нь үл мэдэгдэх ордуудаас гарах хүдрээс, зэсийг ялгахын тулд одоо ашиглаж буй технологиос илүү хортой технологи, хүнд металлаар баяжуулах нь тодорхой гэж судлаачид хэлсэн байдаг.  Тэгэхээр хүнд үйлдвэрийн орчинд хот, суурьшлын бүс байж болдоггүйг Оюутолгой төсөл харуулж байгаа нь ийм учиртай аж. Хязгаарлагдмал орчинд амьдарч байгаа иргэд,  эрүүл мэндийн, эдийн засгийн эрх чөлөөгөөр  бусад хэвийн орчинд амьдарч байгаа иргэдээс  хязгаарлагдмал эрхтэй гэдэг нь  үүгээр харагдаж байна. Тиймээс орхончууд овоолгоо өөрсдөө эзэших ёстой гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.10 МЯГМАР № 217 (6442)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

11 цаг 51 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

15 цаг 38 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

15 цаг 53 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

16 цаг 0 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

16 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

20 цаг 16 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

20 цаг 16 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

20 цаг 46 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

22 цаг 7 мин