Ж.Амгалан: Боомтуудын эрсдэл аюултай байдал руу шилжиж болзошгүй байна

2020-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яам коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд 1816 хүний сорьцод шинжилгээ хийхэд 12 хүнд коронавирусын халдвар илэрчээ. Ингэснээр батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 368 боллоо. Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан Өмнө нь БНХАУ-д халдвар дэгдэхэд бид урд хилдээ илүү анхаарч байсан бол одоо хойд буюу ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлага бий. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааг хийсэн.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусын халдвар гараагүй гэсэн үг. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай УОК-ын гишүүд болон Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудын багууд ажиллаад ирсэн. ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна.  Монгол орны цаг уурын нөхцөл байдлаар салхи дандаа хойноосоо чигтэй байгаа учраас бидэнд бодож тооцож, сэргийлэх зүйл маш их байна. Түүнчлэн Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд боломжтой бол аль болох ачаа тээврээ галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.

Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОК-ын Шуурхай штаб, УОК-д өгч байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 27 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 51 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 51 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 52 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 4 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 38 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 0 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 21 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 38 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 54 мин