Нас барсан хүний өмнөөс санал өгснийг илрүүлжээ

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Нью-Иорк хотод  тус хотын сонгуулийн зөвлөлд шуудангаар ирүүлсэн зарим  саналын хуудас нь сонгуулийн бүртгэлээр нас барсан иргэдийн нэр дээр бичигдсэн болохыг “The NEW YORK POST” сонин эш татан мэдээлжээ. Тухайлбал, Ардчилсан намын гишүүн гэж бүртгэгдсэн Статен Айсленд арлын оршин суугч Фрэнсис Реккаугийн өмнөөс илгээсэн саналын хуудсыг хүлээн авсан байна. Тэрээр  санал өгсөн хуудсаа өнгөрсөн аравдугаар сарын 6-нд илгээснийг хүлээж авсан зөвлөл энэ саналын хуудсыг хүчингүй гэж мэдэгджээ. Учир нь Фрэнсис Реккау нь 1915 оны долдугаар сарын 6-нд төрсөн, 2012 онд нас барсан байна. Мөн 1919 оны  хоёрдугаар сарын 7-нд төрсөн 101 нас хүрсэн байх ёстой Ардчилсан намын гишүүн Гертруде Низзерегийн нэр дээр илгээсэн саналын хуудсыг өнгөрсөн есдүгээр сард хүлээн авчээ. Бүртгэлээр тэрээр саналын хуудсаа өнгөрсөн аравдугаар сарын 9-нд илгээснийг сонгуулийн зөвлөл 13-нд хүлээж авсан байна.  Гэхдээ түүний нас барсныг тогтоосноор саналын хуудсыг хүчингүй гэж мэдэгджээ.  Хүний өмнөөс илгээсэн сонгуулийн саналын хуудсыг шалгаж байгаа Статен Айсленд арлын Бүгд найрамдах намынхан энэ хоёр бүртгэлийг сонины газар илгээжээ. Мөн энэ хэргийг цагдаагийнхан болон дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

38 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

58 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

5 цаг 34 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

5 цаг 44 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

5 цаг 49 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

5 цаг 54 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

6 цаг 4 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

6 цаг 9 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

6 цаг 14 мин