116 дугаар сургууль 13 захирал сольжээ

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОД

Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өнөөдөр жагслаа. Тэд сургуулийн захиралыг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөлөхийг шаардан жагсаж байгаа нь энэ юм.  Өнгөрсөн хугацаанд 116 дугаар сургууль 13 захирал, сүүлийн зургаан жилд есөн захирал сольсон юм. Тиймээс жагсаалд багш, ажилчдын 80 хувь нь нэгдэж, 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.

Энэ талаар  сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Б.Халиунаа “Манай сургууль 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд харааны бэрхшээлтэй сурагчдад ерөнхий боловсролын сургалт олгодог. Сургуулийн удирдлагыг томилохдоо төр захиргааны дээд байгууллага тодорхой шаардлага хангасан, туршлагатай боловсон хүчнийг сонгоогүй. Тиймээс бид цалин хөлсөөрөө хохирч, ажлын байрны дарамтад өртөж, хууль бусаар ажлаасаа халагдаж байна.Түүнчлэн сурагчдын суралцах эрх ноцтойгоор зөрчигдсөн. Сурагчид дотуур байргүй, анги, танхим хүрэлцээгүй гэсэн олон асуудал тулгарсан” гэв.

Эх сурвалж:www.polit.mn        

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

5 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

7 цаг 34 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 26 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

8 цаг 32 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 46 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 8 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

13 цаг 31 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

13 цаг 36 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 46 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 51 мин