"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томилжээ

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл  өнөөдөр /10.12 /хуралджээ. Хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон байна. Д.Хаянхярваа нь 2008-2012 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2012-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Мөн Сангийн сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг тодорхой хугацаанд хашиж байсан юм. Тодруулбал, тэрээр

1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч,
1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч,
1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга,
1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга,
1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга,
1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга,
2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга,
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажилласан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

4 цаг 53 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

5 цаг 39 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

7 цаг 48 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

8 цаг 18 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

8 цаг 23 мин
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ.

8 цаг 28 мин
Т.Сайнжаргал: Бусдын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зорьж, тэмүүлсэн

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

8 цаг 33 мин
С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой ба

8 цаг 38 мин
Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Өчигдөр 14 цаг 41 мин
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү

Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шү

Өчигдөр 14 цаг 05 мин