Б.Ганхуяг:Мах боловсруулах үйлдвэрүүд байрандаа засвар хийхгүй байна

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ШӨХТГ-аас энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хийсэн хяналт шалгалтын дүнг  өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуягтай мах бэлтгэх, тээвэрлэх, агуулах, борлуулах үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар ярилцлаа.

-Манай улсад гарал үүсэл нь тодорхойгүй  мах оруулж ирэх зөрчил их гардаг. Энэ удаагийн шалгалтаар тийм  зөрчил илэрсэн үү?

-Эмээлт, Налайхад байрлах зургаан мал төхөөрөх газар, гурван мах боловсруулах үйлдвэр, зургаан зах, худалдааны төвүүдэд ЦЕГ, МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтарсан шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн.  Хонхорын цагдаагийн постоор энэ сарын 2-ны 00:28 цагийн орчим портер машиныг түр саатуулж шалгахад гарал үүслийн баримт бичгийн зөрчилтэй хонины 87 гулууз мах тээвэрлэж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст шилжүүлсэн. Мал төхөөрөх газрууд мал хүлээн авсан бүртгэл, төхөөрөмжийн өмнөх, дараах үзлэгийг тогтмол хийдэггүй. Бүртгэл хөтөлж хэвшээгүй. Анхан шатны бүртгэл судалгаа хийхгүй байна. Мөн төхөөрөх газрууд нь орон тооны малын эмч ажиллуулдаггүй. Малын эмчийг шаардлагатай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаагүй, дотоод хяналтыг хийдэггүй. Хүнсний үйлдвэрийн цэвэр, бохир усны төвлөрсөн мужид холбогдоогүй. Үйлдвэрийн байрандаа засвар хийгээгүй байсан.

-Зөвшөөрөлгүйгээр мах боловсруулах үйл ажиллагаа явуулах нь түгээмэл байдаг?

- “Эмээлт” амьд малын захын хашааны  залгаа хашаанд иргэн Баттүшиг нь зохих зөвшөөрөлгүй мал төхөөрөх газар, мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байсныг зогсоох арга хэмжээ авсан. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн “Мик” компанийн хашаанд иргэн н.Энхбаатар, н.Батсүрэн нар мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд уламжлалт аргаар мал төхөөрөх, зумлах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулж байсныг таслан зогсоосон.

-Махны үйлдвэрүүд шалгалт хийхэд ямар зөрчил илэрсэн бэ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулдаг нийтлэг байдал ажиглагддаг?

-“Дун фан интернэйшл” компанийн махны үйлдвэрийг шалгахад  Баянхонгор аймгаас ирсэн 670 толгой ямааг хүлээн авч боловсруулсан. Ингэхдээ  ямаа тээвэрлэлтийн явцад дарагдаж үхсэн байдалтай байсан 17 ямааг устгалд оруулаагүй байсан. Үйлдвэрт суурилуулсан теле хяналтын камер, гадна орчны хяналтын камеруудын бичлэгийн төхөөрөмж нь стандартын шаардлагыг хангаагүй.  Мөн “Оргилон гүн” компанийн мал төхөөрөх, мал боловсруулах үйлдвэрийн агуулахад фереон алдагдсан гэсэн албан бус мэдээллийн дагуу хадгалагдаж байсан 740 кг чанаж, вакуумдсан махыг хурааж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар саатуулсан.  Учир нь мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн байдлын үндсэн шаардлагыг зөрчсөн байсан юм. “Түмэн их гэрэлт дивагарь” компанийн мал төхөөрөх үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд зумлагаа явуулж байсан. Цэвэрлэгээ, халдваргүйтэл хийгээгүй үйлдвэрийн байранд мал, махан бүтээгдэхүүнийг хамтад нь байлгаж байсан тул түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон.

Эх сурвалж:www.polit.mn

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

6 цаг 22 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

6 цаг 29 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

6 цаг 35 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

6 цаг 38 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

6 цаг 46 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

11 цаг 56 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

12 цаг 43 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

14 цаг 52 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

15 цаг 22 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

15 цаг 27 мин