БХБ-ын сайд асан Х.Баделхан төсвийн мөнгийг  завшсан уу?

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Орон нутгийн сонгуулийн үйл явц зарим аймаг, сумдад 2-3 жилийн өмнө гараад  дарагдсан  хэрэг, зөрчлүүдийг илрүүлж байна уу. Эсвэл тухайн аймаг, сумйнхан хэрэг болох үедээ гаргаж тавина гээд мэдсэн ч мэдээгүй мэт байж  улс төрийн сонгуулийг хүлээдэг үү гэсэн асуулт гарч байна. Энэ удаа Баян-Өлгий аймгийнхан   УИХ-ын гишүүн, Засгийн газрын  гишүүнээр ажиллаж байсан, Барилга,  хот байгуулалтын сайд  асан Х.Баделханы 2018 онд өөрийн “Жол” компанид давуу байдал олгосон асуудлыг сөхжээ. Үүний өмнө түүнийг салбарын сайд байхдаа “Жол” компанидаа дөрвөн тендер авсан гэх асуудал сөхөгдөж байв.

Энэ удаа түүний   Өлгий хотын 10.4 км замын тендерийг авсан асуудлын мөрөөр Өлгийчүүд хариуцлага нэхэж буй.  Мөн  хүү  Б.Көксеген нь  уг ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг,төсөл, техникийн шаардлагыг ноцтой зөрчиж төсвийг  ихээхэн шамшигдуулсан гэсэн мэдээллийг тодруулахыг хүсчээ. Үүнийг нь Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Будын албан тоот нотолж байна гэж зарим бас хэлж буй. Учир нь тус замын хучилтын 50 хувь  нь байхгүй, ямар ч суурь тавиагүй гэнэ. Тиймээс   БХБ-ын сайд асан Х.Баделхан 2-3 тэрбум төгрөг шууд завшсан байж болзошгүй  хэмээн  Баян-Өлгийчүүд хардаж, бас хариуцлага нэхэж  байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 47 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 10 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 10 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 11 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 23 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 57 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 19 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 40 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 57 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 13 мин