“Талх чихэр” компанийн Нийгмийн даатгалын шимтгэлээс нэг тэрбум төгрөгийг чөлөөлжээ

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

ШӨХТГ-аас энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хийсэн хяналт шалгалтын дүнг  өнөөдөр танилцууллаа.  Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хийсэн шалгалтын талаар НОБГ-ын улсын ахлах байцаагч Н.Батмөнх мэдээлэл өгсөн юм. Тэрээр  “Сүү”, “Талх чихэр”, “Алтан тариа”,”Өгөөж чихэр боов” компаниудад МХЕГ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, ОБЕГ-тай хамтран шалгалт хийлээ. “Алтан тариа” компани долдугаар сарын 31-ний өдрөөс гурилын үнийг нэг кг тутмыг 50-100 төгрөгөөр, “Сүү” компани "Миний Монгол" сүүний үнээ 100 төгрөөр нэмсэн.  Харин “Талх чихэр” компани есдүгээр сарын 1-нээс 20 төрлийн талхны үнийг 100-500 төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг 100-1000 төгрөгөөр нэмсэн бол “Өгөөж чихэр боов” компани  148 төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр нэмсэн байна. Гэтэл дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын улмаас орлого нь буурсан ААН байгууллагыг дэмжих зорилгоор Засгийн газраас  “Алтан тариа” компанийн улаан буудайг гаалийн татвараас 602.9  сая төгрөг, НӨАТ-аас 130 сая төгрөгийг чөлөөлсөн. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалын татвараас 62 сааар, НӨАТ-аас 130 сая төгрөгийг чөлөөлсөн. Харин “Сүү” компани ААН-ийн орлогын албан татвараас 339 сая төгрөгийн хөнгөлөлт авсан" гэж ярилаа.  

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дээрх компаниуд бүтээгдэхүүний үнээ нэмсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэрэг юм. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ. Үүнээс гадна энэ оны дөрвөөс наймдугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээс “Сүү” компани 660.6 сая, “Талх чихэр” компани 1 тэрбум 22 сая төгрөг, “Өгөөж чихэр боов” компани 469 сая, “Алтан тариа” компани 366 сая төгрөгөөр чөлөөлөгджээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

4 цаг 53 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

12 цаг 22 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

13 цаг 13 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

13 цаг 20 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

13 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

13 цаг 56 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

18 цаг 19 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

18 цаг 24 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

18 цаг 34 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 39 мин