Т.Батцэцэг: МИАТ” ТӨХК бусад зардалд 39 сая төгрөг зарцуулсан

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“МИАТ” ТӨХК-иас гүйцэтгэж  буй тусгай үүргийн нислэгийн тийзний үнэ, тарифт хийсэн хяналт шалгалт болон, АТҮТ-ийн үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлж байгаа талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгээс тодрууллаа.

- Тусгай үүргийн нислэгийн тийз хэтэрхий үнэтэй байна гэсэн гомдол их гарах боллоо. Шалтгалтаар “МИАТ” ТӨХК үнээ нэмсэн нь батлагдсан уу?

-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК энэ оны гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд 11 чиглэлд 58 удаагийн нислэг үйлдэн 17445 зорчигчийг авчирсан. Ингэхдээ өмнө нь нислэг үйлддэг байсан чиглэлүүдэд хуучин тарифаар, шинэ чиглэлүүдэд зардлаас хамааран шинэ тариф тогтоосон.  Тусгай үүргийн шинэ чиглэлийн нислэг нь зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэх, нисэх буудлын газрын үйл ажиллагааны зардал, нислэгийн зөвшөөрөл авах, шатахууны зардал жирийн үеэс өндөр үнэтэй байгаагаас шалтгаалан зардал нь өмнөх нислэгээс өндөр байна. Мөн “МИАТ” ТӨХК гурваас зургадугаар сарын хооронд 10 чиглэлд 29 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн. Энэ нислэгийн шууд бус зардал буюу ном, гарын авлагад 753 мянгаас 3.4  сая төгрөгийг зарцуулжээ. Харин бизнес лоунжын өртөгт 29 мянгаас 152 мянган төгрөгийг, бусад зардалд тогтмол 39 сая төгрөгийг тусгасан байна.  

-Тийзний үнийг бууруулах ямар боломж байгаа вэ?

-“МИАТ” ТӨХК-иас  ойрын зайн нислэгт хоол өгөхгүй байгаа гэж мэдэгдсэн. Гэвч шалгалтаар бүх чиглэлийн нислэгүүдэд хоолны зардлыг нь нэмж тооцсон байна. Нисэх багийн хоолны зардлаас гадна зорчигдын хоолны зардалд 4.4 сая төгрөгийг тусгасан байна.  Тухайлбал, УБ-Сөүл-УБ чиглэлийн нэг удаагийн нислэгийн 242 мянган төгрөгийг зар сурталчилгааны зардалд,  753 мянган төгрөгийг ном, гарын авлагын зардалд, 72 мянгыг бизнес лоунжын өртөгт, бусад зардалд  39 сая төгрөгийг тусгасан нь нийт зардлын 16 хувийг эзэлж байна. Дээрх шууд бус зардалд багтаж байгаа зар сурталчилгааны зардал, ном, гарын авлагын зардал, бизнес лоунжын өртөг, бусад зардлуудыг бууруулснаар тусгай үүргийн нислэгийн тийзний үнийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой.

- АТҮТ-ийн үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулвал?

-Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, тэгш  хүртээмжтэй хүргэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газар зарим төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. “Хөсөг трейд” компани нь өөрийн байранд байрлах АТҮТ-ийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч, аж ахуй эрхлэгч иргэдэд хүндрэл учруулсан. Мөн төрийн  үйлчилгээг цахимжуулах бодлогыг дэмжихгүй байгаа талаар иргэдээс ирсэн гомдлыг шалгаж “Хөсөг трейд” компанийн байранд байрлах АТҮТ-ийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр иргэд, хэрэглэгчид автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авах боломжтой болсон.

Эх сурвалж:www.polit.mn

Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

1 цаг 14 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

1 цаг 19 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

1 цаг 24 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

1 цаг 29 мин
МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ

1 цаг 34 мин
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд ян

1 цаг 39 мин
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав.

1 цаг 44 мин
ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

14 цаг 46 мин
2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

17 цаг 32 мин
"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

17 цаг 36 мин