“Хар машин”-ыг  хакердаж, технологийн терроризм хийж байна”  гэв

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ЗОТОЛ

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хурлыг  сонгуулийн сурталчилгаатай холбоогүй.  Мэдээлэл хийх болсон шалтгаан нь  сонгуулийн  санал тоологч  “Хар машин”-д хакерууд хэрхэн халдаж сонгуулийн үр дүнд нөлөөлж буй талаарх баримт олдсон тул сэрэмжлүүлэх, мэдээлэх шаардлага гарсан гэв.  Хэвлэлийн хуралд “Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Цэрэнбат, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг , Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцсон юм. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагыг сонгох ИТХ-ын сонгуулийн үйл явц өрнөж байна. Өмнө нь УИХ-ын сонгууль болж нэг нам дийлэнх олонх болсон. Тэгвэл сонгуулийн

үйл ажиллагааг хакерддаг бүлэглэл Монголд байгаад зогсохгүй, орон нутгийн сонгуульд нөлөөлөх гэж буй бичлэгүүдийг Нийслэлийн АН-ынхан олон нийтэд мэдээллээ. Тэдний  дэлгэсэн баримт нь орон нутгийн сонгуульд  МАН-аас  Баянголд дүүрэгт  нэр дэвшигч Б.Сэмжидмаагийн  утсаар ярьсан ярианы бичлэг  байсан юм. Түүнд  хар машин хакердагч этгээд нэр дэвшигчийг тойрогт гарахад дэмжлэг үзүүлж чадна. Баталгаа өгнө  гэдгээ хэлж буй. Нэр дэвшигчийн зүгээс өөрийн эрх ашгийн төлөө юу ч хийж чадна хэмээгээд хөлс мөнгийг тохирч байгаа баримт бичлэгт байна. Мөн өөр нэг бичлэгт их хэмжээний мөнгө төгрөгөөр тохироо хийж, хаврын сонгуульд бид яаж ажилласныг та бүхэн харж байгаа байх. Бид саналын хуудасны тоо, дижиталь тоон дээр ажиллаж чадна хэмээж буй харилцан яриа бичигджээ.Түүнчлэн МАН-ын ажилтнуудын харилцан яриа бичлэг ч бас байв. Хэвлэлийн хуралд оролцогчид дээрх бичлэгийг  саяхан ТЕГ-аас ажлаас халагдсан 11 ажилтантай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэлээ.

 

Цэрэнбат: Төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаа хийгдээд  байна

 

“Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Цэрэнбат хэлэхдээ “Хар машиныг хакердах ажиллагаа Монголд бодитой  болоод   байна. ЯУИХ-ын сонгуулиар бие даагчдын саналын тоо таслалтай орж ирж байсан. 2016 онд ийм зүйл болж байсан. Одоо орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагыг сонгох сонгуулиар ийм үйл ажиллагаанууд явагдаад байна. Тодорхой тойргууд дээр нэр дэвшигчдийн саналыг хакердсан гэдэг нь тодорхой болж байна. Одоо тодорхой тойргууд дээр хүмүүст ийм санал тавиад, мөнгө төгрөгөөр тохирох яриа хэлцэл  яваад байгаа юм байна. МАН-ын хүмүүс  ийм зүйл хийгээд байна. Бидний олж авсан харилцан яриан бичлэгт “Саяын болж өнгөрсөн УИХ-ын  сонгууль дээр ийм зүйл болсон та бүхэн анхаарсан байх” гэж хэлж байгааг та бүхэнд сая сонсголоо. Энэ бол  саяын сонгуулиар  ийм зүйл болсныг илтгэж байна. Иймд бид олсон баримтаа нийгэмд шүгэл үлээж дэлгэлээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчид эрж хайж сурвалжлаасай. Монголд шударга ёс тогтоосой” гэв.

О.Чулуунбилэг хэлэхдээ “Өмнөх сонгуулиар тодорхой тойргууд дээр иргэдийн бүтгэл, саналын хуудсыг ашиглан мөнгө хийх журмаар луйврын үйл ажиллагаа хийгдсэн нь бичлэгээс харагдаж байна. Ийм зүйл хийж амташсан хэсэг бүлэг хүн одоо орон нутгийн сонгуулиар тодорхой тойргуудад, тодорхой хүмүүст санал болгоод яваад байна. Тэр хүмүүс нь МАН-ын эрх баригчид байгаа нь үүгээр батлагдаж байна. Хоёр зүйлийг бид нарийн анзаарах ёстой. Энэ бичлэг дээр “Саяын УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид том хэмжээний ажиллагаа хийсэн байгаа. Тэгэхээр та бүхэн мэдэж байгаа байх” гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол саяын УИХ-ын сонгууль сонгогчдын хүсэн хүлээсэн сонголтод технологийн дэвшлээр нөлөөлсөн гэдэг нь нотлогдож байна. Маш ноцтой нэг асуудал байна. Тухайн төрийн легитм чанар гэж бий. Энэ бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чанар. Гэтэл иргэдийн сонгоогүй сонголтыг өмнөөс нь сонгоод, хүмүүсийын сонгоогүй хүн төрийн эрхэнд гарч ард түмний нэрийн өмнөөс УИХ,  Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргаад байгаа явдал. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль ёсных мөн үү. Хоёрдугаарт, хууль ёсны Засгийн газар биш юм бол гаргаж байгаа шийдвэрүүдийг нь бид даган биелүүлэх ёстой юу гэдэг ноцтой асуудал яригдана. Бичлэгт байгаа баримтад энэ хүмүүс “Тусгай программ байгаа,  сервер  гадаадад байдаг. Бид яг тэр чип дээр нь  ажиллана”  гэж тайлбарлаж  байна.Тэгэхээр хүмүүсийн барин тавиан яриад байдаг хар машиныг хакерддаг гэдэг асуудал энд тодорхой яригдаж байна. Энэ дээр нь хакерддаг бүлэг хүмүүс гарч ирээд  мөнгө санхүүгийн ажиллагаа хийгдэж  байна.  Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, шулуухан хэлбэл өмнөх сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авахад нөлөөлсөн хууль бус үйл ажиллагаа. Монголын ардчилалд учруулж байгаа,  сонгогчдын сонголтод нөлөөлж байгаа  технологийн терроризм. Энэ бол бидний сонголт биш.  Сонгууль болохоос өмнө бид хэн гарах вэ, яах бол гэж маргаад байдаг. Гэтэл сонгууль болохоос өмнө  аль хэдийнэ хэн гарахыг нь  мөнгөөр шийдэгдчихсэн  байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар булааж авах гэсэн бусармаг үйл ажиллагаа. Энэ бол терроризм. Үүнийг таслан зогсоож,  хариуцлага тооцох ёстой. Үүнийг зогсоохгүй бол цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ийм зүйл хийгдэх нь ээ. Хэн нэгний зохион байгуулсан, хэн нэгний хакердсан хүн гарч ирдэг зүйл рүү явах ёсгүй. Энэ асуудлаа цэгцлэхгүй бол одоо хэдхэн хоногийн дараа дүн нь гарах  Орон нутгийн сонгуулийн дүнг хүлээн зөьвшөөрөх боломжгүй. Энэ хүмүүсийг цэгцэлж  хариуцлага тооцохгүй бол Монголд ардчилал байхгүй боно. Легитм чанар алга болох нь. Цаашлаад  долдугаар  сарын- 1 шиг зүйл болох вий. Нийгмийн тогтоворгүй уур амьсгал үүсэх вий. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Магадгүй олж тогтоохгүй байгаа, зарим талаар хамтран ажиллаад байгаа эрх баригч нар хариуцлагыг хүлээх ёстой” гэлээ.

 

Э.Эрдэнэжамъян: Луйврын сонгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

 

- Энэ бичлэг баталгаатай юу. Эвлүүлэг биш гэдэгт яаж итгэх вэ?

 -Ийм асуулт гардаг. Дөрвөн жилийн өмнө 60 тэрбумын бичлэг гаргахад ингэж асууж байсан. Сүүлдээ намайг олон улсын түвшинд ч хэрэгжээгүй хүний дуу хоолойг зохиомжилсон мэтээр МАН-ынхан намайг гүтгэсэн. Сүүлдээ тэр нь өөрсдийнх нь дуу хоолой болох нь батлагдаж, өөрсдөдөө хариуцлага тооцсон. Хүний дуу хоолойг дууриалгаж хийж технологи одоогоор дэлхий дээр байхгүй байх. Байсан ч бид тэрийг хийж мэдэхгүй, чадахгүй. Тэгэхээр энэ бол бодитой хүмүүсийн бодитой болсон яриа хэлэлцээ. Зарим нь утсаар хийгдсэн байх магадлалтай. Зарим нь жаахан шуугиантай юм байна лээ, янз бүрийн бичлэг байгаа. Бид зах зухаас нь дэлгэлээ. Маш олон бичлэг байгаа байх.

Бид хар машиныг хардаж, шүүмжилж, барин тавин ярьж ирсэн. Тэгвэл баримт нь илэрлээ. Бичлэгт МАН-ын генсекийн нэр гарч байгаа. Бас таван хүний нэр гарсан. Миний олж дуулснаар МАН-ын генсек саналын хуудсыг хэвлэж байгаа компанийн эзэн гэсэн. Хар машиныг МАН-ынхан захиалж, хэвлэлийн хуудсыг нь өөрсдөө хэвлэж байна. Ийм хачин  сонгууль гэж юу байх вэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хамгийн том зөрчил энэ биш үү. Ажиглагч нар 2-3 цаг хяналт тавиад гардаг. Цаана нь хэдэн мянган хэвлэлийн хуудсыг яаж хэвлээд, юу болгож байгааг хянах бололцоо алга. Ингэж сонгууль хийх ямар хэрэг байна вэ. Монголд ардчилал байна уу, үгүй юу.  Нэг нам дангаараа орж ялаад байдаг нь  сонгууль шударга биш байгаагийнх. Иймд бид ардчиллаа аваръя гэж яриад байгаа юм. Луйвар булхайг эрчээр нь явуулах уу, эргэж харж хариуцлага ярих уу. МАН хариуцлагаа тооцох хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

3 цаг 4 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

3 цаг 55 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

4 цаг 2 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

4 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

4 цаг 38 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

9 цаг 1 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

9 цаг 6 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

9 цаг 16 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

9 цаг 21 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

9 цаг 26 мин