Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоож, эмх замбараагүй хот болгов

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН нийслэлд эрх барих хугацаандаа өмнөх удирдлагын бүхий л үйл ажиллагааг үгүйсгэв.  Төрийн бодлого, шийдвэрийн залгамж халааг үгүй хийв.  Үүний нэг тод жишээ нь  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил.  2012 онд тухайн үеийн нийслэлийн удирдлагууд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэртэйгээр маш том компанит ажил эхлүүлсэн. Тухайн үед сайн хэрэгжсэн төслүүд байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн VIII хороонд “Гангар инвест” ХХК-ийн явуулсан ажил амжилттай болсон.  Олон мянган иргэн төлөвлөлтөөр орон сууцтай болж, дараагийн иргэд газраа чөлөөлөхөөр хүлээж байв. Гэтэл 2016 онд МАН гараад гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг бүгдийг нь зогсоосон.   Тэд төлөвлөлт гэх зүйлгүйгээр хувийн компанид эрхийг өгч, дахин эмх замбараагүй байдал бий болголоо.

Төр хувийн хэвшлүүддээ дэмжиж ажиллах хэрэгтэй гэдэг санааг  АН дэмжиж байв.  Тухайлбал, БНСУ  дэд бүтцээ хөгжүүлэхдээ газраа сонгоод замаа тавьдаг. Үүнийгээ дагасан шугамуудаа байрлуулдаг. Ингээд төрөөс тогтоосон стандарт, шаардлагын дагуу хувийн хэвшлүүд барилга, бүтээн байгуулалтын ажлаа хийдэг.  Харин манайд эсрэгээрээ байна. Хувийн компани нь иргэдээс газраа өндөр үнэтэй авчихдаг. Үүний дараа өөрсдийн хөрөнгөөр шугам тавьж байна гээд хаанаас ч хамаагүй шугам татчихдаг. Газар чөлөөлсний зардал, барилга барьсан мөнгөө тооцохоор байрнуудынх нь мкв өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр байр худалдаж авах иргэний санхүүгийн чадвар сул байгаа учраас удаашрал үүсдэг. Энэ бол буруу төлөвлөлттэй хөгжөөд байгаагийн илрэл.  МАН үүнийг л хэрэгжүүлсэн.

Эх сурвалж:www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 41 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 4 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 5 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 5 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 17 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 51 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 13 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 34 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 51 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 7 мин