Сонгинохайрханы ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг төсвийн 205 сая төгрөгөөр өөрсдийгөө урамшуулжээ

2020-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн удирдлагууд Онцгой комисст иргэдээс хандивласан хандивын мөнгөнөөс 21 сая төгрөгийг өөрсөддөө урамшуулал болгосон хэл ам намжаагүй байхад дахин төсвийн мөнгөөр өөрсдийгөө “шагнасан” баримт илэрлээ.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийн гарын үсэг бүхий А/11 тоот захирамжаар тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2020 оны нэгдүгээр улирлын ажлыг дүгнэж, төлөөлөгч тус бүрийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн уг захирамждаа “Урамшуулалд шаардагдах 205 сая төгрөгийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас гаргахыг зөвшөөрсүгэй” гэжээ. Урамшуулал олгох үндэслэлээ төлөөлөгчдийн ажлыг 93-100% гэж дүгнэсэн байна.

Хогондоо дарагдсан, ядуурал, архидалт газар авсан, гэмт хэргийн үзүүлэлт өндөртэй, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл хамгийн ихээр гардаг гэгдэх болсон Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчид өөрсдийн ажлыг ийм өндрөөр үнэлж дүгнэсэн нь өнөөх Р.Дагва даргын “Улаанбаатар 92% аз жаргалтай байгаа нь гудамжинд гараад л харагдана” гэснээс ч илүү доромжлол боллоо.

Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаа төлөөлөгчид нь хуваагаад хүртчихсэн учраас зарим иргэд нь ус, тоггүй уулын мухарт амьдарч, хүүхдүүд сургууль руугаа явах урт замдаа элдэв хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэг, ядуурал, архидалт газар авч “Харанхуй дүүрэг” нэртэй болсон бололтой.

 

Daang
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 30 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 53 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 54 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 55 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 6 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 40 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 2 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 23 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 40 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 56 мин