Г.Бат-Ирээдүй: Малын ургийн гаж төрөлтөөр Архангай аймаг тэргүүлж байсан

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Н.Ганцэцэг

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт лиценз эзэмшигч "Бадрах энержи" компанийн үйл ажиллагаа, хүн малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөлд ЗГХЭГ, БОАЖЯ, ЦЭГ, МХГ, Мал эмнэлгийн газар, АМГТГ, ТЕГ гэх мэт байгууллагуудын хамтарсан баг шалгалт хийсэн. Уг шалгалтаар Дорноговь аймагт цацрагаас үүдсэн хордлого, аюул, ургийн гажиг байхгүй хэмээн дээрх байгууллагууд хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн. Гэсэн ч малын гаж ураг, малын эрүүл мэндтэй холбоотой судалгааны тоон мэдээллийг аймгуудаар нь харьцуулсан судалгаа бий юу гэсэн сэтгүүлчийн хэд хэдэн удаагийн асуултад тоймтой хариу өгөөгүй. Тиймээс бид мал эмнэлэгийн салбарын томоохон мэргэжлийн байгууллага болох Мал эмнэлэгүүдийн дундын хоршооны Малын их эмч Г. Бат-Ирээдүйтэй ярилцлаа.     

- Өнгөрсөн долоо хоногтДорноговь аймагт цацрагаас үүдсэн хордлого, аюул, ургийн гажиг байхгүй хэмээн Төрийн зарим байгууллагууд дүгнэсэн. Тэгвэл зарим иргэний нийгмийн байгууллагууд энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.  Энэ тал дээр танайд ямар нэг судалгаа байна уу?

- 2014 онд бид Сайншанд, Улаанбадрах, Хөвсгөл сумын орчимд 50 км-ийн радиусын газар нутгийг хамруулаад яг ийм судалгаа хийсэн. “Малын эрүүл мэндийн судалгаа ба одоогийн нөхцөл байдлын үнэлгээ” нэртэй. Бидний тэр үед хийж байсан судалгааны арга зүйтэй сая Төрийн байгууллагуудын хийсэн судалгаа ижил байна. Тэгэхээс ч өөр аргагүй. Тухайн газар нутагт үүсээд байгаа нөхцөл байдал, судалгааны зорилго, хүрэх үр дүнгээс хамаараад ижил аргачлалаар л хийнэ. Тэгэхдээ бид Улаанбадрах сум орчмын айлуудын малд байх эрдсийн элементийн хэмжээ ямар байгааг тодорхойлсон. Ингэхдээ ойр хавийн айлуудаас нь мал худалдаж аваад 6 элемент (Se, Cu, Zn, Ca, P, Mg) дээр харьцуулан тодорхойлсон. Үүнийг сая Төрийнхөн хийгээгүй байна лээ. Судалгааг 20 орчим айлыг онцолж, мал сүргийг нь эрүүл мэндийн анхан шатны үзлэгээс нь эхлээд яг нэг сар судалсан. Айл бүрийн мал сүрэгтэй холбоотой үзүүлэлт, үр дүнг тус тусад нь нарийвчлан ангилж гаргасан нэлээд сайн ажил болсон юм. Манай судалгаанд ажилласан эрдэмтэн, багш, судлаачид аль болохоор мэргэжлийн түвшинд, хараат бус, бодит үр дүнд хүрэхийг зорьж ажилласан. Судалгааныхаа тайланг ч тэдгээр айлуудад дараа нь хүлээлгэж өгөөд, малын сүргийн бүтэц, дээж сорьцтой холбоотой гарсан судалгаа шинжилгээний бүх үр дүнг зураг хөрөг, графиктай нь хамт дэлгэрэнгүй мэдээлж тайлбарласан.

- Тэгээд уранаас шалтгаалж малын эрүүл мэндэд нөлөөлж байгаа ямар нэг шинж тэмдэг илэрсэн үү?

- Тухайн үед тэр хавийн малын эрүүл мэндтэй холбоотой 64 удаагийн тохиолдлыг сумдын мал эмнэлэгийнх нь тасаг бүртгэсэн жагсаалтыг манай судалгааны байгууллагад хүлээлгэж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар дээрх шиг тохиолдол 80 гаруй болсон байна лээ. Тэгээд бүх бүртгэгдсэн тохиолдол бүрийг манай эрдэмтэн багш нар нэг бүрчлэн судлаад ураны нөлөө нэг ч байхгүй, бүгд малд тохиолддог ургийн гажгийн шинж тэмдэг болохыг нь тогтоосон.

- Сая болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мал эмнэлэгийн ерөнхий газрынхнаас асуусан сэтгүүлчийн асуултад хариулснаас үзвэл малын ургийн гаж төрөлтийг аймгуудаар нь харьцуулсан судалгаа манай төрийн байгууллагынханд хараахан байхгүй юм байна. Гэтэл энэ судалгааг танай байгууллага мөн л хийж байсан гэнэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Манай байгууллага хувийн мал эмнэлэгүүдийг нэгтгэсэн хамгийн өргөн сүлжээтэй. Монгол улсын аймаг бүхэнд ажиллаж буй нийт 1076нэгжийн 2500 гаруй малын эмч дээр байгаа мэдээлэл, тоо баримт дээрээ тулгуурлан бид энэ судалгааг 2019 оны хавар хийсэн. Уг судалгааны хүрээнд орон нутгийн хувийн мал эмнэлгүүдийн нэгжүүдээс 20 асуулт бүхий судалгааны хуудсаар асуулт асууж, хариултыг бөглөн авсан болно. Тэгэхэд ургийг гаж төрөлт хамгийн их бүртгэгдсэн аймаг Архангай, Төв аймгуудын хамгийн их буюу тус бүр 35 тохиолдол байсан. Ер нь баруун аймгуудад энэ үзэгдэл илүү байдаг. Нөгөө л олон хөлтэй, илүү толгойтой гэх мэт гаж ургийн олон тохиолдол баруун аймгуудад бусад газраас илүү байгааг бид зураг хөргөөр баталгаажуулаад судалгааныхаа тайланд тусгасан байгаа. Баруун аймгуудад хэдийгээр өвс ургамал нь халиураад сайхан байдаг ч тэнд байдаг эрдсийн элементийн хэмжээ нь зарим газраа дутагдалтай байдаг зэрэг хэд хэдэн шалтгаан байдаг. Ерөнхий дур зургаар нь авч үзвэл Монгол орны баруун хэсэгт малын төрөл бүрийн өвчин илүү байгаа дүр зураг харагдсан.  Эсрэгээрээ зүүн аймгуудад эрдсийн илүүдэл ихэнхдээ байдаг. Дорноговь аймгийн тухайд малын ургийн гаж төрөлтийн тохиолдлыг бусад аймгуудтай харьцуулаад судлахад 11-р байранд байсан.

- Тэгвэл яагаад баруун аймгууд дах ургийн гаж төрөлтийн тухай мэдээлэл өнөөдөр олон нийтэд ил гарч ирэхгүй, зөвхөн Дорноговийн Улаанбадрах гэх мэт цөөн хэдэн газартай холбоотой дуулиан шуугиан гараад байдаг юм бол?

- Манай эмч, судлаачдын олон удаагийн судалгааны явцад малчдын амьдралаас ажигласан ганцхан жишээг би танд хэлье. Малчид амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон мал сүрэгт нь гаж ураг гараад ирэнгүүт шууд нуудаг. Нэр хүндээ ч боддог, нөгөө талаар элдэв гаж үзэгдлээс бусад нь сэжиглэж цэрвэдэг болохоор хүн амьтанд аль болох хэлж мэдэгдэлгүй өөрсдөө устгаж арилгадаг.

- Тэгээд малчид нуугаад байдаг юм бол та бүхэн энэ үзэгдлийг яаж бүртгэж баталгаажуулаад байна вэ?

- Бүх тохиолдлыг манай эмч нар бүртгэх боломжгүй. Харин мал нь төрж чадахгүй хүндэрч,хийсвэр хийлгэхээр дуудлага өгсөн үед илэрсэн гаж ургыг эмч нар маань бүртгэж байгаа. Манай дундын хоршооны 2500 гаруй эмч өдөр тутам яг амьдрал дээр малчдынхаа дунд сайн муутай нь хутгалдаад явдаг харьцангуй туршлага, мэдлэгтэй хүмүүс байгаа. Тиймээс тэдэнтэйгээ хамтран мэдээллээ бүрдүүлээд, мал аж ахуйн нэртэй эрдэмтэн докторуудын боловсруулсан судалгааны үр дүнд эргэлзэх хэрэггүй.

- Сая хэвлэлийн бага хурлын дараа зарим ТББ Улаанбадрахаас ямаа авчраад олны нүдэн дээр муулж гэдэс дотрыг нь харуулахад уушиг нь идээ татаж бэрсүүтсэн, жижиг жижиг хатуу товруутай болсон байсан. Түүнийг хавдар гээд нэрлэж байна лээ. Тухайлбал энэ мэт нарийвчилсан үзэгдлийг танай эмч судлаачид тайландаа нэг бүрчлэн тусгасан уу?

- Энэ талаар манай судалгааны тайланд бичсэн байгаа. Уушигны өвчлөл тоосжилттой холбоотой. Тухайлбал Өмнөговийн зарим суманд тоосжилтоос болоод уушиг нь өвчилсөн мал их, ялангуяа тэмээ, үхрийг гаргаад задалж үзэхэд энэ нь батлагдаж байсан.Өмнөговь аймгийн сумдын эмч нар ч үүнийг баталж ярьдаг.

- Мал эмнэлэгийн ерөнхий газрынхан малын ургийн гаж төрөлттэй холбоотой үзэгдлийг аймгуудаар нь гаргасан судалгаа байхгүй гэж мэдээлсэн. Гэтэл танайд бэлэн судалгаа байна. Та бүхэн яагаад олон нийтэд мэдээлдэггүй юм бэ?

- 2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль гарахаас өмнө Мал эмнэлэгийн салбарын үйл ажиллагаа муу байсан гэж боддог. Хууль гарсанаар одоо нэгдсэн бүртгэлийн тогтолцоонд шилжиж байгаа. Энэ бол том дэвшил. Тиймээс бид энэ судалгаануудаа Төрийн холбогдох айгууллагууддаа хүргүүлье гэж шийдээд байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу

ЭЦА-наас уржигдар “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарыг саатуулсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээлээ.

14 мин
АН-ынхан Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарынхаа хэнийг Ерөнхий сайдаар зарлах вэ?!

Үндсэн хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан. “…УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна.

19 мин
Д.Наранбаатар: М.Энхболд тэргүүтэй менежментийн хувьчлалаар мэргэшсэн мафи байна

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрх

24 мин
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

13 цаг 25 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

13 цаг 44 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

14 цаг 54 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

17 цаг 26 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

21 цаг 29 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

23 цаг 24 мин