Ш.Батхүү нарыг шүүх хурал үргэлжилж байна

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь  өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхэлж, баасан гариг дуустал үргэлжилсэн. Ингэхдээ гэрчүүдээс  мэдүүлэг авахаар болж, түр завсарласан юм.

Хэргийг эргэн сануулбал, "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн хэргээр шүүж буй юм. 

Хууль хяналтын байгууллагынхан дээрх хүмүүст холбогдох хэргийг долоон жил шалгахдаа 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Мөн "Олон Овоот Гоулд" компанийн эзэмшлийн хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг нь төрд буцаан авах шийдвэр гаргасан байна. Тиймээс дээрх хүмүүсийн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа уул уурхайн компанийнх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах аж. 

Эх сурвалж:www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

6 цаг 20 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

6 цаг 44 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

6 цаг 44 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

6 цаг 45 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

7 цаг 56 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

8 цаг 30 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

8 цаг 53 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 14 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

9 цаг 31 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

9 цаг 46 мин