Шар краны туульс буюу У.Хүрэлсүхийн үгнүүд хий хоосонд замхарсаар...

2020-10-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших
 
Улирдлагын академийн хойд талд нэг алга дарам газар байдаг юм. Хагас зуун гаруй настай моднууд саглайсан хөөрхөн газар байсан даа. Тэр газар барилгын ажил эхлүүлжээ. Болохгүй, боломжгүй, бүхий л норм стандартуудыг зөрчсөн гэдэг нь дэндүү ойлгомжтой байсан тул хэнтэй тулснаа мэдээгүй нийслэлийн албан тушаалтнууд, мэргэжлийн хяналтынхан цувж очин толгой сэгсрэн шогширч зогсоох, хүчингүй болгохыг бие биендээ даалган буцацгааж байлаа. Хажуу байшингуудын оршин суугчид ч хилэгнэн эсэргүүцэж, цуглан жагсацгааж, бүхий л байгууллагууд, бүр шүүхэд хүртэл өргөдлүүд бичиж өлсөж суухаа хүртэл мэдэгдэв.
Гэвч хэнтэй тулснаа хэн хэн нь мэдсэнгүй. Том шар кран зоочихоод амьтан хүмүүсийн толгой дээгүүр эргэлдүүлж байсан “Хурд”−ынхан эхлээд гайхсан бололтой. Юу вэ, баян Чойжоо бизнесээ өрнүүлж байхад өчүүхэн иргэд, албан тушаалтнууд, тэр өчүүхэн хотын байгууллагууд өөдөөс цор цор хийнэ гэнээ?! Та нарыг аргалах амархан шүү дээ гэж бодсон биз. Зөв л бодсон байна лээ. Ингээд шар кранаа түр гурав хоног амсхийлгээд хууль бол ёстой гууль гэдгийг үзүүлж өгнө дөө гээд төрийн хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн хурууныхаа үзүүрээр л  гуравхан хоногийн дотор хөдлөхөд л... Баян Чойжоогийн бийлэгжүү гарын амтыг мэдэрсэн үү яасан, нийслэлийн мэргэжлийн хяналтыхан дүрэмт хувцсаа тайлж “Хурд”−ын лого-той хувцсаар солихын наахнуур болчихов. Нийслэлийн хот байгуулалтын газар,  Засаг даргын албаныхан “Хурд”−ын лого-г хувцсандаа наахаар шийдсэн мэт аяглаж эхлэв. Хамгийн их хохирч байсан хажуу байрны оршин суугчид шалавхан хөдөлж шуурхайхан бүх өргөдлүүдээ буцааж хамж аваад хүлцэнгүй чимээгүйхэн бүгээд таг болов. Харин тэр краны доогуур өдөрт хэдэн зуугаараа сүлжилдэх машин, явган зорчигчид ёстой “түй, май“, хорхой, шавьжнууд, яаж чадах юм, өнгөрөөд явагсад. Ингээд  гуравхан хоногийн дараа шар кран “мэдэв үү, та нар “ гээд сэтгэл хангалуун тааламжтайхан мишээчихээд өндийж томроод дөрвөн талаас нь тулж тойрсон замуудын дээгүүр түрэмгий нь аргагүй 24 цаг эргэлдээд удаж байнаа.
ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ, ХЭНИЙГ Ч ХУДАЛДАЖ АВНА, ХЭНБУГАЙН Ч АМЫГ ТАГЛАНА гэсэн лоозонгийн билэг тэмдэг болсон “Билиг”, “Хурд” компанийн шар краны бахтайгаар эргэлдэхийг хүмүүсээ, очиж хараарай. Харин болгоомжтой байгаарай, яг толгой дээгүүр чинь эргэлдэж байгаа шүү.

Энэ хооронд... "Хурд"-ын дүрэмт хувцсыг толгой дээгүүрээ нөмрөөд нүдэн балай чихэн дүлий болсон нийслэлийн мэргэжлийн хяналтыхан бараа сураг тасарсаан, чононд хөөгдсөн туулай шиг энэ тэрүүгээр зугатаад, энд тэнд хярж нуугдаад. Хэнтэй тулснаа мэдэрсэн хотын албан тушаалтнууд хармаан доторх “Хурд”−ын лого-г өөр нэг өгсөн юмнуудтай нь тэмтэрч байгаа аятай баадуу нь сулраад таг чиг болов. Олны анхааралд өртөж удаад ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын ноцтой хэрэг гэдэг нь дэндүү тодорхой байхад АТГ гэдэг байгууллага таг чиг. Хэвлэл мэдээлэл, иргэд бүгд л зэрэг зэрэг орилцгоолоо. Арай бас... Харин эгэл жирийн иргэд болох барилгын ажилчид, байрны оршин суугчид ХУУЛЬ БОЛ ҮНЭХЭЭР ГУУЛЬ, МӨНГӨ БҮХНЭЭС ХҮЧТЭЙ гэдгийг нүдээрээ харж зарим талдаа гардан оролцож байгаагийн хувьд “шударга“, “хуулийн дагуу” гэдэг үгнүүдийг үгийнхээ сангаас хасах биздэ. Ер нь МАН энэ үгнүүдийг монгол хэлний үгийн сангаас хасах хууль санаачилвал яасан юм, бодит байдал ийм дээрээ тулчихсан л байна.

Өрсөлдөх чадвартай хот гэнэ үү, МАН-ын лоозон билүү, энэ сонгуулиар? Танай намын баян Чойжоотой хууль хүртэл өрсөлдөж чадахгуй байхыг хэдэн мянган хүн харж байна. Баян Чойжоогийн өмнө Ж.Батбаясгалан та хүртэл МАН-ын томилгоотой албан тушаалтнуудтайгаа цуг бөөндөө өвдөг сөгдсөн байж юун өрсөлдөөн яриад байна аа.

Шар краны өмнө бүгд бөхийжээ. Тээр тэнд МАН-ын дарга  У.Хүрэлсүхийн “шударга зарчимч” ч гэх шиг, “хуулийн дагуу” ч гэх шиг, “ задарсан хэн бүхнийг өршөөхгүй” ч гэх шиг бүдэг бадаг үгнүүд хий хоосонд замхарч, харин жинхэнэ бодит үнэн бол БИ , харцгаа! гэсэн шиг шар кран  дөрвөн зүг найман зовхист тээр доор сүлжилдэх өчүүхэн жижиг машин, хүмүүсийн толгой дээгүүр салаавч үзүүлэн эргэлдсээр...

 

Эх сурвалж: www.polit.mn
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

1 цаг 3 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

4 цаг 12 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

7 цаг 0 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

7 цаг 5 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

7 цаг 10 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

7 цаг 10 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

7 цаг 15 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

7 цаг 20 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

7 цаг 25 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

7 цаг 30 мин