Э.Батшугар: Хувиараа бизнес эрхлэгчдэд дутагдалтай байгаа санхүүгийн хямд, шуурхай эх үүсвэрийг тусгай сангуудаар шийднэ

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

НИТХ-ын 13-р тойрогт, МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Г.Батбаяр нар Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны  шинэ эцэс орчмын худалдаачид болон хувиараа бизнес эрхлэгч нартай уулзаж санал бодлоо солилцлоо. Хувиараа бизнес эрхлэгч хүмүүсийн дотор тэтгэврийн насныхан, өрх толгойлсон ээжүүд зэрэг нийгмийн зорилтот бүлгийнхэн олон байна.  Тэдний хүсч байгаа гол асуудал нь санхүүгийн хямд, шуурхай эх үүсвэр буюу уян хатан зээлийн үйлчилгээ хэрэгтэй байгааг хэлж байлаа. Банкны өндөр шалгуурыг давж чадахгүй наймаачид банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрч байна.  

 “Өгөөж” худалдааны төвийн худалдагч С.Аюуш “Эгч нь бизнес эрхлээд 23 жил болж байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүст хамгийн хүндрэлтэй асуудал нь эргэлтийн хөрөнгө байдаг. Саяхан би банкнаас хоёр сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргахад татварын цэнхэр дэвтэр байхгүй гээд өгөөгүй.  Уг нь тэтгэврийн бидний  орлого нь тодорхойгүй гээд 6000 төгрөгийн татвар төлөөд явчихдаг байсан юм. Гэтэл сардаа 100 мянган төгрөгийн орлогын албан татвар төлөхгүй бол зээл олгохоо больчихож. Зээлийн хүү бас их өндөр байна” гэлээ. Мөн тус төвийн худалдагч Н.Ичинхорлоо 25 жил наймаа хийж байгаа бөгөөд тэтгэврийн зээл авч эргэлтийн хөрөнгө хийдэг байсан бол тэтгэврийн зээлийг зургаан сараас илүү хугацаагаар өгөхөө больсны улмаас хүнд байдалд орсноо ярьж байлаа.

Тэгвэл МАХН-ын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээл болсон эргэлтийн хөрөнгө буюу санхүүгийн эх үүсвэрийг шийдэх зорилгоор бичил болон өрхийн бизнесийг дэмжих эрхзүйн шинэ орчныг бий болгож, дэмжих төвүүдийг байгуулан,

  • Эмэгтэйчүүдийн хөгжил сан
  • Гарааны бизнесийг дэмжих сан
  • Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан
  • Шинжлэх ухаан, инновацийн сан
  • Өрхийн бичил бизнесийг дэмжих сан
  •  “Өрх бүрт орон сууц” сан, зэрэг санхүүгийн байгууллага байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлтэй, бага хүүтэй зээл олгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр тусгасан байгаа юм. Тухайлбал, залуучуудад зориулсан гарааны бизнесийг дэмжих “Старт ап” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч залуучуудад зориулсан “Дундын оффис” байгуулан ажиллуулах буюу тодорхой хугацаанд түрээс төлөлгүйгээр өөрийн төсөл, хөтөлбөр, шинэ санааг боловсруулах ажил хийх нөхцлийг бүрдүүлнэ. “Старт ап” сан жил бүр наад зах нь 1000 гарааны бизнесийг дэмжих боломжтой аж.

Э.Батшугар: Тусгай сангуудын хөрөнгийг заавал улсын төсвөөс гаргах шаардлагагүй

“Өнөөдөр хувиараа бизнес эрхлэгч болон ЖДҮ эрхлэгчдэд хамгийн том бэрхшээл нь санхүүгийн эх үүсвэр байна.  Банкны шалгуур болон зээлийн хүү өндөр байгаагаас бизнес эрхлэгчид цалингийн болон тэтгэврийн зээл гэх мэт бусад зээлийг авч эргэлтийн хөрөнгөө шийдэж байна. Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол сан байгуулах. Өөрөөр хэлбэл банкаар дамжихгүйгээр тухайн сангаас бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хүү багатай зээл олгоно.  Бизнес эрхлэгчид хүүгийн дарамтад орохгүйгээр бизнесээ өргөжүүлээд татвараа төлөөд явна. Эцсийн үр дүндээ Монголын эдийн засгийн гол тулгуур нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид байдаг. Энэ хүмүүс найдвартай орлоготой байвал эдийн засаг тэр хэрээр тэлж хөгжинө.  Сангийн эх үүсвэрийг заавал улсын төсвөөс хийх албагүй. Бусад улсын жижиг сангуудад хөрөнгө оруулдаг гадаадын сангууд олон бий. Тухайлбал, Солонгос улсад ийм жишгээр үйл ажиллагаа явуулдаг тэтгэврийн сан гэж байдаг.  Олон улсад маш амжилттай хэрэгждэг энэ загваруудыг бид эх орондоо хэрэгжүүлэх боломжтой” гэж нэр дэвшигч Э.Батшугар ярилаа.

“Бид материал бага шаарддагаар нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг, даанч хүү нь их өндөр. Банкуудаас зээл авья гэхээр шаардлага хангадаггүй. Хувиараа юм зарж борлуулж амьдрал залгуулж байгаа хүмүүс зээлээр л залгуулна шүү дээ. Батшугарын яриад байгаа зорилтот бүлэгт зориулсан тусгай сангууд байгуулж урт хугацаатай хүү багатай зээл олгох мөрийн хөтөлбөр нь их таалагдаж байна. Хэрэгжүүлвэл их сайн байна” гэж хувиараа бизнес эрхлэгч Э.Энхтуяа хэлсэн юм.

 

mgl
за сайхан шаалаа даа
Зочин
Батшугарыг дэмжиж байна. Батшугар та бидний төлөө сэтгэл зүтгэл гаргаж чин сэтгэлээсээ ажиллаж чадна.
hi vnheer garaagaa ehlej baigaa jijig dund biznes erheldeg hvmvvst tuslah bololtsoogoor hangaj ogwol sainl bna bidend bizneseenehleh garaanii horongo mongonii homosdol dendvv ih tulgarj baigaa shvv
бага хүүтэй зээл маш чухал жилийн 2%_н хүүтэй
жавзан
зөв сайн санал бн.
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

21 цаг 1 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин