С.САРУУЛ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хуралд 270 гаруй өмгөөлөгч оролцлоо. Хуралдаанаар холбооны үйл ажиллагааны дүрэм, өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж, холбооныхоо ерөнхийлөгчийг сонгов. Холбооны ерөнхийлөгчид гурван хүн дэвшсэнээс Г.Наранбаатар нэрээ татаж, Б.Батзаяа, Б.Оюу-Эрдэнэ нар өрсөлдсөн байна. Ингэснээр Монголын өмгөөлөгчдийн холбоог Б.Оюу-Эрдэнэ удирдахаар болов.
Б.Оюу-Эрдэнэ нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, англи орос хэлтэй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшжээ.
Эх сурвалж: www.polit.mn