Л.Мөнхтүшиг: Солонгосоос 1000 орчим иргэнийг энэ сард авчирна

2020-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн дараа УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас нутаг буцах хүсэлтэй 10803  иргэний 5000 гаруй  нь БНСУ-д байгаа. Тиймээс  энэ сард Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр тооцсон. Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийн дунд тийз худалдан авах боломжгүй олон иргэн бий. Үнэхээр санхүүгийн боломжгүй гэдгээ нотолсон иргэдийн асуудлыг  Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар шат дараатай шийдвэрлэнэ. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага хамтын ажиллагааны хүрээнд манай улсын 80 орчим иргэний буцах зардалд нь Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдсэн.  Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжих байх" гэв.

Харин УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр Өнөөдрийн байдлаар зургаан удаагийн  тусгай үүргийн нислэгээр 1554 иргэн ирсэн. Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах байранд байгаа 2240 иргэнийг  31 зочид буудал, амралт сувиллын газарт хуваан байрлуулсан. Орон нутагт есөн цэг дээр 409 иргэн тусгаарлан ажиглалтад байгаа. Улсын хэмжээнд нийт 2649 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Цаг агаар хүйтэрч байгаа тул тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд гаднаас дулаан хувцас, хэрэглэлийг нэвтрүүлэх уулзалт хийх боломжоор хангах шийдвэрийг холбогдох газруудад өгсөн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

26 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

36 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

41 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

46 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

56 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

1 цаг 1 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

1 цаг 6 мин
Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг д

15 цаг 16 мин