Гэр цэвэрлэдэг робот

2020-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын гэр ахуйн зориулалттай робот бүтээдэг “Irobot” компани “iRobot Genuis home intelligence” аппликэйшнийг бүтээжээ. Үүгээр шал угаадаг “Враава жет” болон тоос соруулдаг “Роомва”  роботыг удирдах юм байна. Мөн цэвэрлэгээ хийхдээ гэрийн эзний зуршил, хүсэл сонирхолд тулгуурлаж хийх давуу талтай. Компанийн захирал Колин Ангель “Энэ робот нь  цахимаар шинэчлэгдэн сайжирч  илүү ухаалаг болно. Гэхдээ  хэрэглэгчид  роботуудыг хаана, хэзээ, яаж цэвэрлэгээ хийж байгааг хянаж болно” гэв.  Гэр цэвэрлэдэг ухаалаг роботыг  “Clean zones” функцийн тусламжтайгаар цэвэрлэгээ хийх шаардлагатай газар нь явуулж болдог гэнэ. Тухайлбал, гэрийн тоосыг соруулдаг  “Роомба” болон шал угаадаг “Браава жет м6” загварын робот нь бохирдсон газрыг илрүүлэхийн тулд ажиллах явцдаа хуримтлуулсан   мэдлэгээ ашигладаг байна. Мөн буйдан, ширээ, гал тогооны өрөөний ширээний тавцан зэрэг тодорхой газрыг цэвэрлэхийг санал болгодог аж. Гэхдээ цэвэрлэгээ хийх газрынхаа ухаалаг зургийг гаргаснаар тодорхой газруудад  болон  хир хог хуримтлагдсан  эд зүйлтэй газар цэвэрлэгээ хийх боломжтой. Харин энэ даалгаврыг гүйцэтгэхийн  тулд аппликэйшн эсвэл дуут шуудан ашиглан команд өгснөөр робот яг хаана очиж цэвэрлэгээ хийхээ мэдэж авдаг байна. Ухаалаг роботыг удирдаж ажиллуулдаг аппликэйшн нь байршил тодорхойлдог “Life 360” үйлчилгээг ашигласнаар гэрт хүн байхгүйг мэдснээр хэзээ  цэвэрлэж эхлэх, гэр бүлийн гишүүдээс нэг нь гэртээ ирмэгц цэвэрлэхээ болих боломжтой гэнэ. Мөн өөр нэг үйлчилгээ нь гэрийн эзний  зохиосон цэвэрлэгээний хөтөлбөрийн дагуу ажиллах юм байна. Гэр цэвэрлэдэг ухаалаг роботууд нь тодорхой өгсөн заавраар том өрөө, гал тогооны тоосыг баасан гаригийн орой соруулах, хоол идсэний дараа хоолны өрөөг цэвэрлэхийг санал болгодог аж.Үйлчлүүлэгчид тохиромжтой өөр нэг нөхцөл нь цэвэрлэгээ хийх хуваарийг урьдчилан зохиох боломжтой. Ингэснээр тоглоомын өрөөг оройн цагаар  цэвэрлүүлж болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.9 ЛХАГВА № 174 (6399)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

42 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 5 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 6 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 7 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 18 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 52 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 14 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 35 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 52 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 8 мин