БНСУ хорио цээрийн дэглэм зөрчвөл 3 сая вонноор торгохыг санууллаа

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусын халдвар маш эрчимтэй тархаж 7 хоног дараалан нэг өдөрт 200-300 тохиолдол шинээр илэрч байгаа тул БНСУ-д улс даяар хорио цээрийн дэглэмийг хоёрдугаар шатлалд, 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийслэл Сөүл болон ойр орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийн эцсийн шатны өмнөх буюу чангатгасан 2.5 дугаар шатлалд тус тус шилжүүлээд байна. БНСУ-ын эрүүл мэнд, хорио цээрийн байгууллагаас ард иргэд нийтээрээ хорио цээрийн дэглэмжийг хатуу мөрдөж, нийгэмд зай барих, амны хаалт зүүх, хүнс зэрэг өдөр тутмын шаардлагатай зүйл худалдан авах болон ажилдаа явахаас бусад үед аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй гэртээ байх, уулзалт, хоол зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлах, хойшлуулах, 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. “Хоорондоо зай барих” дэглэмийг хүн бүр хариуцлагатай хэрэгжүүлэх нь БНСУ-д цар тахлын 2 дах давалгааг тогтоон барих гол арга зам гэж үзэж байна.

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй. БНСУ-ын Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хорио цээр, халдвар хамгааллын дэглэм, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдийг 3 сая хүртэл воноор торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, эмчилгээний зардлыг зөрчил гаргасан гадаадын иргэн өөрөө хариуцах хуулийн зохицуулалт үйлчилж буйг манай иргэд ойлгон ухамсарлаж, оршин сууж байгаа улсынхаа халдвар хамгааллийн дэглэмийн журмыг хатуу сахиж мөрдөхийг анхааруулж байна.

2020 оны 3 дугаар сараас хойш БНСУ-аас нийт 15 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3467 иргэн нутаг буцсан. 8 дугаар сарын 21-ний байдлаар тус ЭСЯ-нд нийт 4686 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Иргэдийн зүгээс тавьж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, тусгаарлах хугацааг богиносгох, бусад авиа компаниудыг нислэг үйлдүүлэх, ЭСЯ-нд өгсөн өргөдлийн дагуу нислэгт хамруулах зэрэг иргэдийн зүгээс тавьж буй санал хүсэлт, шаардлагыг Гадаад харилцааны яам, УОК-т тухай бүр танилцуулж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэст суулт хийж байгаа иргэн нэг бүртэй уулзаж, хувийн гачигдалтай асуудлуудыг сонсож ярилцсан. Эдгээр иргэдээс ар гэрт нь хагацал зовлон учирсан зэрэг зарим нэг иргэдийн асуудлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн УОК-ийн Шуурхай штабт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн зүгээс тавьж буй дараалал үл харгалзан яаралтай явах, хэн нэгний оронд солигдож явах зэрэг шаардлага нь нутаг буцахаар өргөдөл өгч хүлээж байгаа бусад 4600 гаруй иргэний эрх ашгийг үл хүндэтгэсэн хэрэг болох тул ЭСЯ ийм шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно.БНСУ-д оршин сууж буй манай иргэд суугаа орныхоо хууль журмыг хүндэтгэж, хорио цээрийн дэглэмжийг хатуу сахиж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд ойр дотны хүмүүсээ цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

7 цаг 0 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

14 цаг 29 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

15 цаг 20 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

15 цаг 27 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

16 цаг 2 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

20 цаг 26 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

20 цаг 31 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 41 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 46 мин