Эвдэгдсэн эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийж байна

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийг хийлгэж байна. Тухайлбал, ашигт малтмалын үндсэн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани, “Болдтөмөр Ерөө гол” компани, Хөтөлийн “Цемент шохой” компаниудтай хамтран Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг Хүдэр, Ерөө сумдын эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад хийж гүйцэтгүүлж байгаа аж.
Энэ арга хэмжээг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Ерөө сумын нутаг, Толгойтын гол гэх газарт 15 га-д техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн бөгөөд энэ жил мөн уг газарт үргэлжлүүлэн 20 га-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани Хүдэр сумын нутаг, Цагаан зүрийн гол гэх газарт 15 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм байна.
Дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг компаниуд дэмжин оролцож байгаа бөгөөд “Тайхаржин майнинг” компани гэхэд өөрийн ашиглалтын талбайтай зэрэгцэн орших Урт булаг гэх газрын нийт 17.6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ.
УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, Цагдаагийн Ерөнхий газар хамтарсан “Нөхөн сэргээлт-2020” аяны хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад нөхөн сэргээлт хийлгүүлэх ажил орон нутагт эрчимтэй явагдаж байна.

Эх суралж: www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

2 цаг 3 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

2 цаг 54 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

3 цаг 1 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

3 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

3 цаг 36 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

8 цаг 0 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

8 цаг 5 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

8 цаг 15 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

8 цаг 20 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

8 цаг 25 мин