В.Үнэнбат: Ургац хураалтад оюутнуудыг ажиллуулна

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын ургацын комисс өнөөдөр /23020.9.3/ хуралдаж ургацын урьдчилсан төлөв , тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Энэ үеэр ХХААХҮЯ-ны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга В.Үнэнбат “Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээ 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах боломжтой байна. Урьдчилсан балансаас харахад улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Мөн манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр улаанбуудай шаардлагатай. 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдүүлэхээр байна. Одоо 6-10 хоног цаг агаар налгар сайхан байвал ургацаа хурааж авахад бэлэн. Ажиллах хүч, техникийн бэлэн байдлаа хангаад байна. Их сургуулиуд руу хүсэлт гаргаж Хууль зүйн сургууль, Хөдөө аж ахуйн сургууль болон коллежуудаас оюутан залуусыг авч ажиллуулахаар болсон. Цаг агаартай холбоотой хүндрэл гарвал тухайн үед нь шийдвэрлэнэ. Ажиллах хүч, техникийн хангамжийг шийдвэрлэсэн цагт богино хугацаанд хураах боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

7 цаг 4 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

7 цаг 28 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

7 цаг 28 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

7 цаг 29 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

8 цаг 40 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

9 цаг 15 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

9 цаг 37 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 58 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

10 цаг 15 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

10 цаг 31 мин