МАХН, АН, ШИНЭН хамтран сонгуульд оролцохоо мэдэгдэв

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Нам, эвслүүд орон нутгийн сонгуульд хамтран оролцохоор болсноо мэдэгдэж Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Тунхаг бичигт намууд Монгол Улсад “Ардчилал, шударга ёс”-ыг бат бөх тогтоохын төлөө Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчиллын үнэт зүйлийг сахин хамгаалах зорилгоор хамтран ажиллахаа тунхаглаж байна гэжээ. Мөн Их Хурлын болон Орон нутгийн Хурлын сонгуулийн хуулийг засаж сайжруулах, шат шатны сонгуулийн булхай луйвар, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн аливаа оролдлого, албан тушаалтны үйлдэлд хариуцлага тооцуулах, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаална. Орон нутгийн Хурлын сонгуульд дэвшүүлсэн Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Намууд харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллаж, цаашид улс төрийн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахдаа шударга, нээлттэй, эрх тэгш, харилцан хүндэтгэлтэй, эв нэгдлийг хангах зарчмыг баримтлахаар тусгажээ. Гурван намаас шигшиж байгаад хамгийн манлайлагч, туршлагатай залуусаа илгээнэ гэдгийг намууд онцоллоо.

 

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:Намууд төрийн байгууллагатай өрсөлдөж байна

 

-Сонгууль шударга явагдахгүй байна гэдэгт намууд санал нэгдсэн. 2012 оноос хойш сонгуулийн хороодыг зөвхөн төрийн алба хаагч  зохион байгуулдаг болж, түүнд зориулж сонгуулийн хууль өөрчлөгддөг болсон. Үр дүнд нь  Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдаж байна. Ардчилсан нийгэмд улс төрийн намууд хоорондоо шударга, эрх тэгш өрсөлддөг. Харин улс төрийн нам нь төртэйгөө өрсөлддөг нийгэмд ардчилал байхгүй. Харамсалтай нь Монголд өнөөдөр эрх баригч намаас бусад улс төрийн аль ч нам төрийн байгууллагатай өрсөлдөж байна. АН, МАХН өнгөн дээрээ хоорондоо өрсөлдөж байгаа мэт боловч  төрийн байгууллагатай төсвийн мөнгөөр өрсөлдөж байгаа юм. Иргэн өөрийнхөө мөнгөө, эрх барьж байгаа нам улсын төсвөөр сонгуульд ордог. Иймд хүч тэнцвэргүй сонгуулийн үед улс төрийн намууд ардчиллаа, сонгох сонгогдох эрхээ баталгаажуулж авч үлдэхийн төлөө шударга сонгууль зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар болж байгаа юм. Бид  орон нутгийн сонгуульд  хамтарч байгаа нь нэг тойрог дээр эрх барьж буй нам болон  сөрөг хүчнийг сонгох сонголтыг иргэдэд өгнө. Орон нутгийн сонгуулиар биенээ дэмжиж ажиллана. Тухайн нэг тойрог дээр МАХН-аас нэр дэвшигч байвал АН болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийн намын гишүүд дэмжиж ажиллана. Бид бүх тойрогт нэр дэвшихгүй, зөвхөн тохирсон тойрогт л нэр дэвшинэ. Ингэж төрд бага ч гэсэн хяналт тавихгүй бол эрх баригч нам төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Хэрэв бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал мөрийн хөтөлбөрөө хамтарч гаргана. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, орлоготой ажилтай иргэдээ дэмжинэ.

 

Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа: Шударга бус зүйлийг цэгцлэхийн төлөө хамтарч ажиллана

 

 -УИХ-ын ээлжит сонгуулиар нийгэмд эргэлзээтэй олон тодорхойгүй зүйлс болж өнгөрсөн.  Эрх баригч нам 62-уулаа Сонгуулийн тухай хуулийг салгаж баталсан. Гэтэл УИХ-ын сонгуулиар өөрсдөдөө давуу эрх олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, сонгуулийн хуудас нууцлалгүй. Мөн иргэдийн давтан саналаа өгөхөөс сэргийлдэг хурууны бэхэн тэмдэглэгээг хийгээгүй. Саналын хуудасны 25 хувийг л гараар тоолсон, саналын хуудсыг олшруулсан байж болзошгүй асуудалд хөндлөнгийн хяналт орох ёстой. Орон нутгийн сонгуульд дахин давтагдвал хэзээ ч шударга сонгууль болохгүй. Нэг нам 65 суудал авдаг тогтолцоо үргэлжилнэ. Энэ мэтээр сонгууль шударга болсон гэдэг нь эргэлзээтэй. Сонгуулийн хороог байгуулахдаа зөвхөн МАН, АН-аас санал авсан. Бусад намуудаас аваагүй. Энэ бүх шударга бус зүйлийг цэгцлэхийн төлөө бид хамтарч ажиллана.

 

ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал:Шинээр томилогдсон Сонгуулийн хорооны удирдлагыг шударга ажиллахыг шаардана

 

-Зарим хүний хэлж байгаа шиг эрх ашгийн төлөө нэгдсэн зүйл байхгүй. УИХ-ын сонгууль луйвар,булхайтай болсон. Мөн олон нам нэгнийхээ саналыг хуваасан. Тиймээс энэ бүх алдаагаа засахын тулд шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг шударга ажиллаасай гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хоёрдугаарт, улс төрийн намууд санал хуваахгүйгээр иргэдийн ая тухтай амьдруулах, шударга ёсны нэгдэж байна. Харин тойрог сонголтын хувьд намууд дотооддоо хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.3 ПҮРЭВ № 170 (6395)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

23 цаг 5 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин