Ч.Гулнар: “Ковид-19” онлайнаар ажиллах боломжийг илүү нээж өгсөн

2020-09-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

2020-2021 оны хичээлийн шинэ жил өмнөх жилүүдээс илүү онцлогтой болж байна. Цахим сургалт давамгайлах талаар салбарынхан нь ярьж буй юм. ШУТИС-ийн төв номын сангийн захирал, доктор, профессор Ч.Гулнартай ярилцлаа.

 

-Энэ хичээлийн жилд танай номын сан хэрхэн ажиллах вэ. Учир нь цар тахалтай холбогдуулан хичээлийг тодорхой хугацаанд цахимаар явуулах болж байна шүү дээ?

-“Ковид-19”-ийн үед манай номын сан өнгөрсөн жилүүдийнхээс илүү онцлогтойгоор хичээлийн шинэ жилийг угтаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд манай номын сан нь нэгдсэн каталогитой болсон нь цахим сургалтын үед давуу талтай боллоо. Нэгдсэн каталоги нь  300 гаруй мянган номын фондтой. Цахим санг нэмэгдүүлэх үүднээс ШУТИС-ийн үндсэн сурах бичиг, профессор багш нарын бүтээлийн номзүй, магистр, докторын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний бичиг, уншигчдын хэрэгцээ шаардлага, хүсэлтийн дагуу мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагыг PDF хэлбэрт хөрвүүлж ШУТИС-ийн нэгдсэн электрон каталогид оруулж онлайнаар судлах боломжийг бүрдүүллээ. Оюутнуудад хичээлийн хэрэглэгдэхүүнийг цахимаар сонгон ашиглах боломжийг нь олгохыг зорьсон бидний зорилт биелэж байна.

Нэгдсэн каталогид одоогийн байдлаар 110 гаруй ном, 5000 орчим магистр, 450 гаруй докторын зэрэг горилсон бүтээлийн вэб хувилбарыг оруулаад байна. Бид эдгээр бүтээлүүдийг онлайнд оруулахдаа багш нартайгаа харилцан тохиролцож, гэрээ байгуулан, зохиогчийн эрхийн хүрээнд зөвхөн нэвтрэх эрх бүхий уншигчид каталогид орсон вэб хувилбартай номыг бүрэн эхээр нь бүх төрлийн компьютер, гар утас, таблет гэх мэт төхөөрөмж ашиглан уншиж болно. Мөн гэрээр авсан ном, материалын хугацаа дуусахад онлайнаар сунгуулах хүсэлт явуулах, мэдээлэл авах зэргээр цахим үйлчилгээний төрлийг нэмэгдүүлсэн нь профессор багш, судлаач, уншигчдын талархлыг хүлээсэн үйлчилгээний нэг хэсэг болсон. Өөрөөр хэлбэл уншигч номын санд цаасан хэлбэрээр ном авч уншдагтай адилаар гэрээсээ төрөл бүрийн дэлгэц ашиглан  номоо унших боломжтой. Хамгийн гол нь сургалтын орчин, ном сурах бичгээр хангах бүхий л боломжийг бид бүрдүүлж чадсан нь энэ хичээлийн жилийн ололт амжилт байсан. Нөгөөтэйгүүр магистр, докторын зэрэг горилсон бүтээлүүдийг цахимжуулсан нь манай сургуулийн номын сангийн давуу тал юм.

Мөн ШУТИС-ийн Мэдээлэл, технологийн төвтэй хамтран номын сангийнхаа вэб сайтыг шинэчилсэн. Үүгээрээ дамжуулан гадаад, дотоодын оюутан, судлаачдаас гадна сонирхсон хүн бүр ШУТИС-ийн үндсэн сурах бичиг, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг онлайнаар үзэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Бие даасан байдлаар ажиллахын давуу тал. Та яагаад үүнийг онцолж байна вэ?

-Аливаа сургуулийн номын сан тухайн сургуулийн удирдлагын багаас хамааралтайгаар бүхий л асуудлаа шийдвэрлэдэг. Хэдийгээр номын сангийн удирдлагыг сургуулийн дээд шатны байгууллагаас томилох боловч номын сангийнхаа дотоод асуудлыг өөрсдөө шийддэг гэсэн үг. Тухайлбал, хэдий хэмжээний ном, сурах бичгийг худалдаж авах, ямар системээр ажиллах вэ гэх мэт суурь бааз бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх программ хангамжийг сонгох боломжийг бүрдүүлсэн. Санхүүгийн хувьд бие даасан байдалтай байх нь түргэн шуурхай ажиллах, асуудлыг дор бүр нь шийдвэрлэх давуу талтай. Мэдээж энэ шийдвэрийг гаргах боломжийг ШУТИС-ийн удирдлагууд өгч байгаа бөгөөд номын сан нь тухай сургуулийн сургалтын томоохон бааз суурь гэдгийг маш сайн ойлгосны үр дүн юм. 

Бидний хийсэн бас нэг томоохон ажил бол ШУТИС-ийн 1200 орчим профессор, багш нарын 26 мянга гаруй бүтээлийн нэгдсэн номзүйг хэвлэмэл болон цахим хэлбэрээр гаргаж уншигчдын хүртээл болголоо. Ном, сурах бичиг, гарын авлага, судалгааны бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлснээр багш, судлаач, оюутнууд онлайнаар ажиллах, сурах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ цаг хугацаа хэмнэж сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэхэд ихээхэн түлхэц болж байгаа юм.

-Нэгдсэн ном зүй гэдгийг тодруулж өгөөч. Эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлийг хэвлүүлсэн байгаа. Гэтэл түүнийг цахимжуулснаар оюутнуудад ямар боломж нээгдэж байгаа вэ?

-Ном зүйг цахимжуулснаар тухайн эрдэмтний бичсэн бүхий л бүтээлээс ишлэл авах, уншиж судлах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, лавлагааны томоохон санг бүрдүүлж чадсан гэж болно. Түүнчлэн номын сан нь зөвхөн ном авч, өгдөг газар биш гэдгийг хүмүүс ойлгох цаг болсон. Магадгүй эрдэмтэн, судлаачдын юу хийж, бүтээж байна вэ гэдгийг харах боломж номын санд байдаг гэдгийг уншигчдад харуулахыг бид зорьж байна.

Би номын санчийн үнэлэмжийг өсгөхийг эрхэмлэдэг хүн. Учир нь ширээний ард ном өгч, аваад суудаг хүн мэтээр өрөөсгөлөөр харж хандаад байдагт би эмзэглэж явдаг. Тиймээс номын санчдаа чадавхжуулахад түлхүү анхаарч шат дараалсан ажлуудыг хийсэн. Манай номын санчдын 60 орчим хувь нь магистрын зэрэгтэй. Үүгээр номын санч бусдад эрдэм боловсролыг түгээдэг, бүтээлч, оюунлаг хүмүүс байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүссэн. Оюутан ямар сурах бичиг ашиглахаа мэдэхгүй эргэлзэх үед номын санч нь оновчтой, бодитой зөвлөгөө өгч чаддаг ур чадвартай байх ёстой. Манай номын санчдад багшлах санал ирдэг нь бидний зорьж байгаа төвшинд хүрсэнийг илтгэх байх.

Цар тахал дэлхий нийтийг хамарч байгаа энэ үед бид ч мөн онлайнаар ажиллах зарчим баримталсан. Ингэхдээ бүрэлдэхүүн номын сангийнхаа ажилтнуудыг хамруулаад нийт ажиллагсадын 60 хувь нь онлайнаар ажиллаж байна. Түүнээс гадна сургуулийнхаа 60 жилийн ойн хүрээнд хийсэн цахим хэлбэрт шилжүүлэх ажил маань цаг үеэ олж чадсанд баяртай байгаа. Энэ үед Монгол Улсын өнцөг булан бүрээс интернет сүлжээгээр холбогдон хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа ном, сурах бичиг, гарын авлага, судалгааны бүтээлүүдийг ашиглан хичээлээ тасралтгүйгээр хийж, суралцах боломжийг манай номын сан олгож чадлаа. Мөн номын санчид маань уншигчдад онлайн зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Сургуулийн номын санд мэргэжлийн номууд л дийлэнх нь байх болов уу. Магадгүй оюутнууд амрах зорилгоор уран зохиолын ном сонирхвол бий юу?

-Байлгүй яахав. ШУТИС гэхээр дандаа инженерийн чиглэлийн ном л байдаг гэж ойлгоод байдаг. Манай номын сан гэрээр ном олгох сурах бичиг болон эрдэм шинжилгээний гэсэн хоёр фондтой. Эрдэм шинжилгээ гэхээр судалгааны ажил гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, судалгааны бүтээлээс гадна сүүлийн үеийн уран зохиолын номуудаар бид фондоо тогтмол баяжуулдаг. Мэдээж энэ бүхэнд нэлээдгүй санхүүжилт хэрэгтэй болно. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид хэвлэлийн компаниудтай хамтарч ажилладаг. Би дахин хэлье. Их сургуулийн номын сан нь сургалт судалгааны орчин гэдгийг онцолмоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

13 цаг 36 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

13 цаг 43 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

13 цаг 49 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

13 цаг 52 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

14 цаг 0 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

19 цаг 10 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

19 цаг 57 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

22 цаг 6 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

22 цаг 36 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

22 цаг 41 мин