Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө

2020-08-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

 

Банкны зээлийн хүүг бууруулах УИХ-ын  тогтоолын төсөл батлагдсанаар зээлийн хүү тэр  даруйдаа  буурчих юм шиг хүлээлт олон нийтийн анхаарлын төвд байна. Гэтэл зээлийн хүүг захиргааны аргаар тогтоол гаргаад буулгачихдаг жишиг олон улсад тийм ч үр дүнтэй арга гэж үздэггүй аж. Нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал,  зах зээлийн жамаараа аажимдаа буурдаг зүйл. Тогтоол батлагдлаа ч зээлийн хүү богино хугацаанд буурсан  ч урт хугацаандаа эдийн засагт хортойг эдийн засаг гадарладаг хүн бүхэн хэлж байна. Өнөөдөр банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 16.3 хувьтай байгаа гэж буй ч ачир дээрээ 20 орчим хувьтай байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Түүнчлэн барьцаа их, шаардлага өндөртэй зээл хөөцөлдөж цагаа алдаж байхаар банк бус санхүүгийн байгууллага болон ломбард, хувь хүнээс мөнгө зээлэх нь тэдэнд амар байсаар ирсэн. Гэтэл өнөөдөр энэхүү  мөнгө хүүлэлт нь сарын 10 хувьд хүрснийг 100 айлын барилгын модны захад үйл ажиллагаа эрхлэдэг иргэн хэлсэн юм. Тэрээр гурван сарын хугацаанд 300 сая төгрөгийн зээлд 33 сая төгрөг төлсөн гэж байв. Түүнчлэн мөнгө хүүлэлт өдрийнх болж хувирсан гэлээ.Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжийн банкнаас авсан нийт17 их наяд төгрөгийн зээлийн 10 хувь буюу 1,7 их наяд нь чанаргүй зээл эзэлж байна.  Өөрөөр хэлбэл, тэдний ихэнх нь  зээлээ төлөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас болон хувь хүнээс зээл авч банкны зээлээ төлөх зэргээр аргацаасаар эцэстээ бизнес нь дампуурсан байх жишээтэй. Тиймээс зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөл батлахаас илүүтэй үр дүнг нь харвал мөнгө хүүлэлтийн хүүд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү  буурахад нөлөөлнө хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж,  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд тайлбар хийх үеэр хэлсэн юм. Тэрээр “Хадгаламж,  зээлийн хүүнд дээд хэмжээ тогтоох эрх Төвбанкинд байхгүй.  Өмнөх парламентын үеэр зээлийн хүүгийн дээд хязгаар гэж яригдаад хуулийн төсөл өргөн барьж байсан.  Зээлийн хүүнд дээд хязгаар тогтооно гэвэл олон төрлийн бүтээгдэхүүнд тус бүрд нь хязгаар тогтооно.  Ийм зүйл олон улсын практикт байдаггүй юм билээ.  Харин ямар хэмжээний хүү авч байгааг мөнгө хүүлэлт гэж үзэх вэ гэдгийг тоогоор илэрхийлдэг. Японд  20 хувиас дээш хувийн ашигтайг мөнгө хүүлэлт гэж үздэг. Тиймдээ ч Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргасан байдаг.  УИХ  мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргавал хүүний дээд хязгаар тогтоож болно.  Мөнгө зээлж байгаа бүх субъект үүнд хамаарна. Банк, банк бус, хоёр иргэн хоорондоо зээл өгөхөд ч хамаарна. Бусдаар хадгаламж, зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжгүй” гэсэн юм. 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг эргэлтэд оруулбал арилжааны банкуудад хөрөнгө оруулалт болж зээлийн хүү буурахад голлон нөлөөлөх боломжтой. Үүнийг зохицуулхад хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Актив удирдлагын чанарын тухай” хуулийг УИХ-д өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа энэ үеэр  онцолж байв. Түүнчлэн бусад улсад мөнгө хүүлэлтийн хүү тодорхой хэмжээтэй байдаг аж. Жишээлбэл, Япон улсад жилийн 20 хувиас хэтэрвэл мөнгө хүүлэлт гэж үзэх жишээтэй. Тиймээс манайх мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай болж зохистой хэмжээг тогтоож өгөх нь зээлийн хүү буурахад нөлөөлнө хэмээн эдийн засагчид хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.31 ДАВАА № 167 (6392)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

9 цаг 39 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

17 цаг 8 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

17 цаг 59 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

18 цаг 6 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

18 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

18 цаг 41 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

23 цаг 5 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

23 цаг 10 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

23 цаг 20 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

23 цаг 25 мин