ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 609 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Батлагдсан 298 тохиолдлоос  276 нь эдгэрсэн.  ХӨСҮТ-д 22 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ
  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад байгаа  зургаан хүний шинжилгээ
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан. Өчигдөр зургаан хүн ажиглалтад шинээр орж, найман хүн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Одоогоор тусгаарлан ажиглах байранд 3624 хүн байна.

Дэлхийд
Дэлхийд 21.8 сая хүн халдвар авч, 773 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт 267 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Тухайлбал, нэг өдрийн дотор Энэтхэгт 58 мянга, АНУ-д 56 мянга, Бразилд 22 мянган хүн халдвар авч, өвчлөл өндөртэй улсын тоонд орж байна. 

Хөрш орнуудад

ОХУ-д өчигдөр 4969 хүн халдвар авч, 68 хүн нас барлаа. Харин БНХАУ-д 98 тохиолдол бүртгэгдсэний 22 нь гаднаас зөөвөрлөгджээ.  

Японд

Японд 1021 хүн шинээр халдвар авч, 10 хүн нас барсан байна. Токио хотод 260 шинэ тохиолдол нэмэгдсэн. Ингэснээр сүүлийн таван өдөр дараалан 200-аас олон хүн халдвар авч байгаа юм. Энэ 260 тохиолдлын 53 хувь нь 20-30 гаруй насны залуус байгааг Токио хотын захиргаа мэдээллээ. Тус улсад 54 мянга гаруй хүн халдвар авч, 1088 хүн нас бараад байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

1 цаг 57 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

4 цаг 45 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

4 цаг 50 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

4 цаг 55 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

4 цаг 55 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

5 цаг 0 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

5 цаг 5 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

5 цаг 10 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

5 цаг 15 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

19 цаг 55 мин